Шах Рух Хан: Би их сайн нууц амраг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

Энэтхэгийн жүжигчин Шах Рух Ханыг бид олон киногоор нь мэднэ. Тэрбээр Болливуд төдийгүй дэлхийн кино урлагийг байлдан дагуулсан билээ. “Болливудын хаан” хочтой энэ эр кино наадмуудаас Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хамгийн олон удаа авсан жүжигчин. Өдгөө 52 настай Шах Рух Хан нь эдийн засагчийн мэргэжилтэй ч жүжигчний карьер хөөсөн нэгэн. Түүний Болливудын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг "Zindaa-Time Out" булангаараа орчуулан хүргэе.

-Хүн ер нь ямар үнэ цэнээр алдар нэр гээчийг олж авдаг юм бэ?

-Би өнөөдөр эмч дээрээ очлоо л доо. Тэр надад “Асуудал танд байна, ноён Хан” гэж хэлсэн. Хүмүүс хүндэлж, хайрладаг хүнийхээ үйлдлийг дэндүү ойр хүлээж авдаг байх. Би нэгэн киноныхоо зураг авалтын үеэр их бүдүүлэг, нөхөрсөг бус сэтгүүлчтэй тааралдаж байлаа. Тэр англиар ярьж, ярилцлагаа дуусаад би түүнтэй цагийг хөгжилтэй өнгөрөөгөөд явуулсан. Харин тэр дараа нь “Твиттер”-тээ “Шах Рух Хан амиа бодсон хүн. Тэр намайг хоёр цаг хүлээлгэсэн” гэж бичсэн байсан.

-Та гомдсон уу?

-Үгүй. Нэг найз маань “Чи алдартай болсон гээд алдаа гаргахгүй байх ёстой гэсэн үг биш. Шах Рух чи хүн л юм чинь алдаа гаргаж болно” гэж хэлж байсан юм. Би олон зүйл бодохгүйн тулд байнга ажиллаж байдаг хүн.

-Одод хүмүүс өөрсдийг нь юу гэж ярих бол гэж их санаа зовдог. Сэтгэлзүйн эмгэг ч юм шиг...

-Энэ хүртэл явахдаа би янз бүрийн л хүнтэй таарч байлаа. “Чи алдаа гаргасан. Гэхдээ зүгээр ээ” гэх хүн ч байлаа. Хүүхдүүддээ сургадаг ганц зүйл маань юунаас ч айлгүй хийх гэснээ хийж, үгүй гэдэг үгийг зоригтой хэлж чаддаг байх. Алдаа, уналт бол амьдралын л нэг хэсэг. Кинонд тоглож байхдаа хүмүүст таалагдах болов уу, үгүй болов уу гэж боддоггүй. Зүгээр л боломжтой бүхнээ хийдэг.

https://img.joinfo.ua/i/2018/01/5a672d4b9e474.png

-Та өдгөө 52 хүрлээ. Насны хямрал тохиож байна уу?

-Зарим жүжигчин насаа нуудаг л даа. Гэхдээ би 52-той гэж зоригтой хэлж, бас үсээ будсан хүн. Хүмүүс намайг шоолохгүй л байна. Бүх зүйл сайхан байна. Хүмүүс 40 гараад дунд насны хямралд өртлөө гэдэг. Би энэ талаар мэдэхгүй. 40 настай байхдаа ч хүүтэйгээ тоглоод ноцолдоод явдаг байсан, 50 хүрээд ч бас л ноололдоод явна.

-Энэтхэгчүүд эрэгтэй хүүхэд аавдаа хүч чадлыг өгдөг гэж ярьдаг. Охин хүүхдийг сул дорой гэж үзээд байна уу?

-Эцэг эхээ алдсан уй гашууг минь хүү Арян, охин Сухана хоёр маань нөхсөн. Би тэднийгээ эцэг эх шигээ санадаг. Тэдэнтэйгээ байхдаа би хүүхэд шиг болчихдог юм. Би тэдэндээ маш их хайртай, бүхий л зүйлээ хүүхдүүддээ зориулна. Гэхдээ тэд намайг завгүйг мэддэг болохоор элдэв зүйл нэхдэггүй. Нэг удаа хүүгээ аялалд явахад нь гаргаж өгөөд төлбөрийн картаа өгөхөд тэр “Аав аа, хэрэггүй дээ. Би өөрөө болгоно” гэсэн. Гэсэн ч би түүнд их мөнгө өгөхөд нисэх буудлын ажилтан гайхаж байсан. Эхнэр, хүүхдүүдийнхээ дэргэд би сул талаа ил гаргаж, чөлөөтэй байж чаддаг. Хүүхдүүд маань хошин шогийн мэдрэмжтэй нь надад их таалагддаг шүү.

-Та өнөөдөр бусдаас нуугдаад байх шиг...

-Эмнэлгээс гарч ирэхэд гудамжаар дүүрэн хүн над руу харж “супер од явж байна” гэцгээхийг сонсоод би айсан. Тэгээд гараараа нүүрээ хаагаад нэг газар ороод суучихсан. Би их зөөлөн хүн юм шиг байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдээ илүү хүчтэй хүмүүс болоосой гэж хүсдэг.

-Одоогийн хүүхдүүдийг харахад ямар санагдах юм?

-Одоо бүх зүйл чөлөөтэй болж. Хар тамхи хэрэглэдэг болсон нь сэтгэл их эмзэглүүлдэг. Харин эцэг эхтэйгээ илүү нээлттэй харилцдаг болсон нь сайхан. Одоогийн залуусыг шар айраг ууж суухад аав нь хажууд нь ирээд “Алив хүү минь, надад нэг хийчих” гэдэг нь сайхан санагддаг.

http://d1ah1il5j7hxtz.cloudfront.net/wp-content/uploads/2017/03/Shah-Rukh-Khan-family-photo1.jpg

-Таны талаар сөрөг мэдээлэл гарахад гэр бүлийнхэн тань яаж хүлээж авдаг вэ?

-Хүү маань нэг удаа шар сонинд гарсан их муухай мэдээллийг уншсан байсан. Намайг гэртээ ирэхэд тэр “Зүгээр дээ аав аа, би таныг мэдэж байгаа” гэсэн.

-Тамирчин болох гээд чадаагүй гэж сонссон?

-15 настайдаа нуруундаа гэмтэл аваад би үхэх байх, эсвэл амиа хорлочихъё гэж бодож байсан. Би хэзээ ч тамирчин болохгүй юм байна гэж бодоод найман сар сэтгэлээр унаж явлаа. Тэгж би тулгарсан анхны бэрхшээлийг давсан юм.

-Та нэгэн ярилцлагадаа Леди Гагаг магтсан байсан. Энэ талаараа?

-Худлаа цуурхал тараадаг сэтгүүлчдэд би дургүй. Леди Гага ч бас сэтгүүлчдэд дургүй. Тэр энгийн бөгөөд гайхалтай бүсгүй. Леди Гага надад “Урлаг чухал болохоос жүжигчин чухал биш” гэж хэлж байсан юм.

http://www.indi-film.ru/files/images03/raees-10.preview.jpg

-Жүжигчин хүн цэрэг ч болдог, хаан ч болдог. Бас нүгэлтэн, гэгээнтэн гээд л...

-Жүжигчин хүн бас нууц амраг байх ёстой. Энэ сэдэв надад таалагддаггүй ч би романтик хүн. Уран бүтээлийн хувьд би их сайн нууц амраг.

-Түүний төлөө юугаа ч золиосолж чадах нэг хүнийг нэрлээч?

-Эхнэр маань гэж хэлвэл романтик сонсогдох нь мэдээж. Гэхдээ одоо бол би хүүхдүүдийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн байна.

-Эхнэртээ зориулж байсан хамгийн романтик зүйл тань юу вэ?

-/Инээв/. Би Гаурид Шинэ Делигээс сахлын хутганы хэлбэртэй ээмэг, тухайн үед Энэтхэгт ховор байсан үс ороодог хэрэгсэл авчирч өгөхөд түүнд их таалагдсан. Эхнэр маань гоёлын жижиг зүйлүүд цуглуулах дуртай. Нэг удаа би түүнтэй хамт дэлгүүрээр явж байгаад “Хамгийн гоё зүйл бол үс ороодог хэрэгсэл” гэхийг нь сонссон юм. Тэгээд би хайж хайж олсон нь тэр. Хамгийн удаан бодож, хайж байж өгсөн бэлэг болсон доо. Гаури надтай гэрлэснийхээ дараа энэ тухай яриад намайг шоолж байсан юм.

-Харин хамгийн том бэлэг нь?

-Байшин. 1995 онд түүний төрсөн өдрөөр байшин авч өгч байсан. Тухайн үед үнийг нь бүрэн төлөөгүй байсан ч одоо бол төлсөөн /инээв/.

https://24smi.org/public/media/2016/11/17/_l1_5ICZvTg.jpg

-Шар Рух Хан юунаас айдаг бол?

-Нэг л зүйлээс их айдаг. Хэн нэгэн гарыг минь тасдчих вий гэдгээс. Яагаад ийм айдастай юм гэж надаас бүү асуу. Хүүхэд байхаасаа л ийм айдастай байсан. Хэрвээ удмынх бол хүүхдүүд минь л битгий ийм айдастай байгаасай гэж хүсч байна.

-Та алдрын оргилд аль хэдийн хүрсэн. Одоо юу таныг өглөө орноосоо өндийхөд нөлөөлж байна?

-Ажлынхаа талаар бодохоор л их сэргэлэн болдог. Бие өвдсөн байлаа ч шинэ дүрээ хүлээж авах, камерын өмнө гарахдаа яарч орноосоо босдог доо. Гэхдээ гэрэл зургийн камер биш шүү /инээв/.

https://cdn.pinkvilla.com/files/styles/contentpreview/public/hennaart.jpg?itok=7aPrXZyt

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.50) 2018 оны 02 сарын 06

Сайхан жүжигчин. Амжилт хүсье

0  |  0
Bolor(202.9.41.19) 2018 оны 02 сарын 06

Minii hamgiin xairtai jujigchin. Bayarlalaa

0  |  0
ннн(202.9.41.185) 2018 оны 02 сарын 06

Сайхан ухаалаг хүн бн аа

0  |  0
unen(202.9.41.8) 2019 оны 03 сарын 24

aa uhsen neg muu haltar enetheg amid uhdel mongol hoyor neg ih hol hugjihguishd

0  |  1
Top