Г.Давааням: Монголоос гадаадад 900 гаруй эмэгтэй биеэ үнэлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

 Саун массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны нэгдүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Даваанямаас тодрууллаа.

 -Шалгалтын явцад ямар зөрчил илэрсэн бэ?

-Шалгалтын үеэр нийт нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун, массажны 39 газрыг илрүүлж, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба 4 үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн, 4 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

- “Биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэрэгт ямар хуулийн хариуцлага ноогдуулдаг бол?

-Шинэчлэгдэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан нь биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгож өгсөн.

Мөн саун, массажийн үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус үйл ажиллагаа болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. 

-Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт байгаа юу?

-Байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн төрлийг зааж өгсөн бөгөөд уг жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ тал дээр хяналт анхаарал хандуулдаг уу?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зочид буудал, сауны газрын ажлын байрны дүгнэлтийг гаргадаг байсныг Монгол Улсын засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017-09-14-ний өдрийн а/149 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг баталсан ба тус жагсаалтын 89 дугаарт бүртгэсэн байна.

-Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн судалгаанд хамруулсан байдаг болов уу?

-Албан бус судалгаагаар БНХАУ-ын Эрээн хотод 150, Алтан-Эмээл 25, Манжуур хотод 30, Хөх хот 50, Бээжин хотод 120, Чиндао хотод 60, Тяньжин 30, Гуанжоу 40, Донгуанг хотуудад 50, Макаод 80, Сингапурт 120, Шинжин 50, Тунляод 20, Шанхай 25, Малайз 50 нийт 900 гаруй эмэгтэйчүүд биеэ үнэлж байна гэж бий. 


Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2018 оны 02 сарын 07

ene yanhanuud chin mongol ulsiin arhivt burtgel n bii biz dee.arga hemjee avmaar yum.

0  |  0
Zochin(59.153.114.128) 2018 оны 02 сарын 07

Unhaigui turiin bodlogoos bolj ar ger ahan duusee tejeeh gej yavaa baihdaa chaavaas hazar goo ohid mini ene uls buren suirchee...

0  |  0
Zochin(59.153.114.128) 2018 оны 02 сарын 07

Unhaigui turiin bodlogoos bolj ar ger ahan duusee tejeeh gej yavaa baihdaa chaavaas hazar goo ohid mini ene uls buren suirchee...

0  |  0
Zochin(59.153.114.128) 2018 оны 02 сарын 07

Unhaigui turiin bodlogoos bolj ar ger ahan duusee tejeeh gej yavaa baihdaa chaavaas hazar goo ohid mini ene uls buren suirchee...

0  |  0
Zochin(59.153.114.128) 2018 оны 02 сарын 07

Unhaigui turiin bodlogoos bolj ar ger ahan duusee tejeeh gej yavaa baihdaa chaavaas hazar goo ohid mini ene uls buren suirchee...

0  |  0
Zochin(59.153.114.128) 2018 оны 02 сарын 07

Unhaigui turiin bodlogoos bolj ar ger ahan duusee tejeeh gej yavaa baihdaa chaavaas hazar goo ohid mini ene uls buren suirchee...

0  |  0
ЦАГДАА ЭНД ХАМААГҮЙ(202.179.25.36) 2018 оны 02 сарын 07

АРДЧИЛСАН ОРНУУДАД ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ЦАГДАА ШАЛГАДАГГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ ТОХИОЛДОЛД ЖИНХЭНЭ МӨЛЖЛӨГ ХҮНИЙ НАЙМАА ХУУЛЬ ЗАВХРУУЛАЛТ ХАР ТАМХИ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ДАВХЦАН ЦЭЦЭГЛЭДЭГ.ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ЦАГДААГААС ТУСДАА ТУСГАЙ МЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГА (ЗОХИХ ХУВИЙГ НЬ ЭМЭГТЭЙ АЛБАН ХААГЧИД ЭЗЭЛСЭН) ХАТУУ ХЯНАЛТЫН ДООР ТЭМЦДЭГ.

0  |  0
Иргэн(66.181.191.201) 2018 оны 02 сарын 07

Төр засгийн эрхийг ээлжлэн барьмар аядаж байгаа МАН, АН буруутай

0  |  0
аагий(46.188.123.168) 2018 оны 02 сарын 07

Улсаас хулгай хийгээгүй? залилан хийгээгүй шүү дээ хөөрхийс.

0  |  0
Mongol(66.181.161.36) 2018 оны 02 сарын 06

Mongol turiin buruu irged zovj bn ar gertee yamarch asuudaltai bolood iim hetsuu zamaar yavdagiin boldoo huurhii mine. Neg heseg ni yaduuraad neg heseg ni tasarhai bayan bolood mongold dundaj amidraltai hun er ni bnuu? Nuhuduu.

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 02 сарын 06

Хууль сахиулагчидаа та нар бие үнэлэгчид гээд тоолж байхын оронд Тэднийг ажлын байртай ,орлоготой болгочихвол тэд иймэрхүү гутамшигт амьдралаар замнахгүй нь лавтай .Үүнд хэн буруутай Монголын Төр буруутай шүү

0  |  0
Top