Шар өнгө нь ажлын бүтээмжийг нэмдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 07

 Шар өнгө нь хүний сэтгэл санааг өргөж, эрч хүч өгдөг гэдэг. Ингээд энэхүү өнгө өөр ямар ид шидтэй талаар мэдээлэл хүргэе.

-Шар өнгө нь шашин, эрдэм мэдлэгийг бэлгэддэг. Иймээс шар өнгийн хадгийг багшаасаа өөр хүнд барих ёсгүй байдаг аж.

-Ажлын өрөөний хана, эд зүйлд шар өнгө орсон байвал хүний бүтээмж өндөр байдгийг сэтгэлзүйч нар баталжээ.

-Нарнаас хүн маш их эрч хүчийг авдаг шиг шар өнгө мөн ийм нөлөөтэй.

-Астматай хүн улбар шараар чимэглэсэн өрөөнд байвал уушгины үйл ажиллагаа нь сайжирдгийг эмч нар тогтоосон байна.

-Энэ өнгө нь аз жаргалыг бэлгэддэг учир дэлхийн бүх улсын такси шар өнгөтэй.

-Хятадад шар өнгийг баяжихын бэлгэ тэмдэг гэж үздэг.

-Хоолны дуршилгүй болсон хүн шар болон улбар шар өнгийн зүйл хараад өлсөх мэдрэмж төрдөг байна. Шаргал өнгө нь ходоодны шүүсийг ялгаруулдаг учир өрөөнд ийм өнгө ихэсвэл та байнга өлсч магадгүй юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top