Ерөнхийлөгчийн ”Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” байх эрхийг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 07

Манай улс парламентын засаглалтай боловч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гурав эрх мэдлээ булаалцалддаг гэсэн шүүмжлэл гардаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсаар ирсэн. Тав дахь Ерөнхийлөгч хүртэл. Харин намрын чуулганы төгсгөлөөс Ерөнхийлөгчөөс “Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч” гэсэн нэршлийг авах бололтой.  Намрын чуулган энэ долоо хоногт завсарлах товтой байгаа.  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нэгэн сонирхолтой асуудал хэлэлцсэн. Сонирхолтой гэхээсээ илүүтэй анхаарал татсан зүйл.  Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт юм.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны нэгдүгээр сарын  31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүн санал нэгтэй дэмжив. Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо  хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Ийнхүү  Хуульзүйн байнгын хороо дэмжиж  төслийг чуулганы  нэгдсэн хуралдаанаар оруулна. Хуульзүйн байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанаар дэмжвэл Ерөнхийлөгч “Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч” гэж явах хуулийн боломжгүй болно. Цаашид Ерөнхийлөгч онц байдал зэргийг зарлах боломжгүй, эрх мэдэл хууль тогтоох дээд байгууллагад шилжих бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тийм юм байхгүй (202.21.124.132) 2018 оны 11 сарын 02

О, ОЭ, НБ нарын ноходууд үндэсний аюулгүй байдлын талаар хуцалдах нь ч юув дээ нохойд барьдаг мод болжээ эд нар хурал зэвсэгт хүчинг командлана гэж ч юу байхав дээ хурлын дарга болоод хужаа нар удирдаж болох нээ

0  |  0
Чинбат(27.123.214.107) 2018 оны 02 сарын 08

76-Н луйварчид айж эхэлжээ

0  |  0
Zohcin (203.91.115.35) 2018 оны 02 сарын 08

65.ийн бүлгийн маап хийж байна. М.Энхболдийг гаргаагүй тул өшөөгөө авч байна. 65-н маапд амжилт

0  |  0
Бат(202.9.43.22) 2018 оны 02 сарын 08

Зөв байхаа

0  |  0
Zochin(66.181.178.236) 2018 оны 02 сарын 08

Энэ их хуралд Л. Оюун- Эрдэнэ гэж мэдлэг боловсролтой шударга залуу байна.Энэ их хурал олонхи байгаа дээрээ энэ Үндсэн хуулиндаа үнэхээр өөрчлөлт оруулаад энэ улс эх оронд чинь хэрэгтэй юм бол оруулаач Төрийн эрх барих дээд байгууллага мөн л юм бол хийх нийгэмдээ хэрэгтэй хуулийн өөрчлөлт хууль тогтоомжоо гаргаад л яваач хуулиндаа нэг ийм өөрчлөлт нэг ийм хууль гаргачихвал хэн юу гэх бол нөгөө С. Эхдэнэ нөгөө н. Баасан чавганц 2 гудамжинд гараад орилоод унах боловуу гээд айгаад хийх гэсэн юмаа хийж чадахгүй бол яаж энэ Улс хөгжих болж байна. Л. Оюун-Эрдэнэ н. Нямбаатар Д.. Оюунхорол сайн бна

0  |  0
Zochin(66.181.178.236) 2018 оны 02 сарын 07

Энэ ерөнхийлөгчийн эрх мэдлийг нь хасаж байх нь зөв. Ард түмэнтэйгээ уулзалт зохион байгуулж байгаа нэртэй Монгол Улсын Их хурлыг тараана гээд яриад яваад байж боломгүй санагдах юм. Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой биш билүү . Ардчилсан намын сөрөг хүчний яридаг яриаг Нийслэл аймаг сум хороо дамжаад яриад яваад байх юм. Энэ төр засгийг бужигнуулах хэнд ашигтай юм эвтэй байяа л да. Энэ их хурал олонхи байгаа дээрээ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй бол зоригтой өөрчлөлт хийгээч хэн нэгэн юу хэлэх падлий байхгүй.

0  |  0
Ардчилалыг мөрөөдөгч(202.179.31.17) 2018 оны 02 сарын 07

АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЛИЙН ИЛЭРХИЙЛЭГЧ МӨН Л ЮМ БОЛ ЮУ ГЭЖ АН-ЫН ӨМХИЙ ХОЦОРСОН БОДОЛГООР АРД ТҮМНЭЭ БИТГИЙ ТАЛЦУУЛ.ДОВ ЖАЛГАНЫ ҮЗЭЛ,ТАЛЦУУЛАХ ҮНДЭСТЭН ХООРОНД ЯС ХАЯХ БОДЛОГО ӨНГӨРСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ЕТГ-ААС УЛБААТАЙ БАЙСАН.

0  |  0
АРДЫН ХҮҮХДҮҮД.(202.179.31.17) 2018 оны 02 сарын 07

МАШ ЗӨВ.ОДОО Л ШУДРАГА ЮМ БОЛОХ НЬ.БХЯ-АА ЦОМХОН БОЛГООД ХАРИН ХХЕГ-ЫН БҮТЭЦ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ТЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.ХОЁР ТОМ ХӨРШИЙН ДУНД ХЭНТЭЙГЭЭ БАЙЛДАХ ГЭЭД БАЙГААМ.ТЭГЭЭД БОЛООГҮЙ ДАВХАРДСАН ОЛОН КОМАНДЛАГЧ НАРАА ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ.АЛИВАА НАМЫН БОДЛОГЫГ ДЭМЖДЭГИЙН БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.ХАРААД БАЙХАД ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ДАН ГАНЦ АН-Д Л ҮЙЛЧЛЭЭД БАЙНА.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШЭЭ.

0  |  0
aa(182.160.32.176) 2018 оны 02 сарын 07

Зөв шүү!

0  |  0
зочин(202.9.47.177) 2018 оны 02 сарын 07

Зөв, зөв, эвгүй хүн шүү, Баттулга.

0  |  0
Боогий(202.9.42.57) 2018 оны 02 сарын 07

Зөв шийдвэр гарчээ юм бол хууль тогтоох гүйцэтгэх засагалал руугаа халдаж нэр хүндийг гутааж унагах огцоруулах сэтгэлтэй , ард түмнийг талцуулж турхирч байдаг эсвэл цэргийн коммунизм ярьдаг жонхуд зэвсэгт хүчний командлагч байж тохирохгүй улс оронд аюултай .

0  |  0
Боогий(202.9.42.57) 2018 оны 02 сарын 07

Зөв шийдвэр гарчээ юм бол хууль тогтоох гүйцэтгэх засагалал руугаа халдаж нэр хүндийг гутааж унагах огцоруулах сэтгэлтэй , ард түмнийг талцуулж турхирч байдаг эсвэл цэргийн коммунизм ярьдаг жонхуд зэвсэгт хүчний командлагч байж тохирохгүй улс оронд аюултай .

0  |  0
Bataa(86.190.231.229) 2018 оны 02 сарын 07

Mash buruu sanal baina. Demjihgui

0  |  0
Иргэн(27.123.212.141) 2018 оны 02 сарын 07

Хязгаарлах нь буур зовоо! хэт их эрх мэдэл нэг хунд товлоруулж зовоогоод яахавдээ! тэгээд ч бас бус асуудал бнаа?!

0  |  0
зочин(66.181.186.102) 2018 оны 02 сарын 07

сэтгэгдэл битгии устгаад бай лаларуудаа

0  |  0
зочин(66.181.186.102) 2018 оны 02 сарын 07

цагаа олж дээ БАТТУЛГААС иргэн би ч болгоомжилдог энэ сошиалаар уриалаад байгаа элдэв групп бүлгэмүүдийн цаана ерөнхийлөгч байх шиг харагдаад байгаа ЕР нь улс орныг хуулиа чангатгаж бусармаг улс төрчдийг шахах САУДын АРАБ шиг идсэн уусан хулгай хийсэн хэсгийг гэрийн хорионд хийж нэг хэсэг хөрөнгийг хурааж байж л шудрага ёс тогтоно гэхдээ шудрага ёс тогтоход хэцүү харагдаад байна манангийн мафжсан хулгайч нар хүчтэй байна НЯМДОРЖ гишүүн тэргүүтэй цөөнх шудрага нөхөд тэмцээд тэмцээд зогсонх талдаа харагдаад байна ШҮҮХ ПРОКУРОРыг гартаа атгасан мафжсан нөхөд үхэн хатан тэмцэж байна

0  |  0
Иргэн(66.181.160.82) 2018 оны 02 сарын 07

Улсын их хурлын төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтыг үндсэн хуулиас хасах нь зөв. Бүх эрхийг авдаг тийм байгууллага байх ёсгүй. Эдийн засгийн хувьд улсаа дампууруулчихаад, ард түмнээ буудаж алчихаад, эх орноо харийнханд худалдчихаад хааёих юм бол доо???

0  |  0
Zochin(27.123.214.106) 2018 оны 02 сарын 07

Mash zov shiidver gargajee. Battulga yaj ch medex xulgaich shuu.

0  |  0
Зочин(66.181.185.89) 2018 оны 02 сарын 07

За бараг тэр нь дээрч юмуу баттулга шиг хүн бол тэгээд юм л бол байлдая л даа гээдбайх шинжтэй! Чадваргүй хоосон толгойтой араа боддоггүй нь мэдэгдээд байгаа юм

0  |  0
Zovvvvv(202.9.43.223) 2018 оны 02 сарын 07

Zov bna.battylulga shig ambitstai hun ayultai.

0  |  0
бсүх(103.212.116.97) 2018 оны 02 сарын 07

Утаанд онц байдал тогтоох дээр яах вэ.Тодорхой хэмжээгээр иргэдийн хөлийг хорьж гэрт нь түгждэг юм бгаа биздээ.Идэр 9-н хүйтэнд гудамж бүрд нь Акатай цэрэг санаатай танк зогсоож байгаад гал түлж утаа гаргасан айл болгоныг хүйс тэмтрэх.эсвэл хөлдөөж алж УБ-н хүн амын тэн хагасыг золигт гаргаж байж онц байдал тогтоож түүнийг хэрэгжүүлсэний үр дүн гарах байх.Тэгж цөөрч авч утаагүй УБ-д цагаан сараа тэмдэглэх юм байх.Тэгж чадахгүй бол УИХ-г тарааж төрийг өөрөө авах юм байх.Энэ хүн сэтгэцийн өвчтэй биш гэдгийг мэдэж бна.Даанч ухаан нь хүрэхгүй байна.дутаад байна дутаад бна

0  |  0
zub mongol(27.123.214.116) 2018 оны 02 сарын 07

zub shiidber boljee.yuch erh medliin tuluu yuch hiij magadgui nuhur.

0  |  0
бсүх(103.212.116.97) 2018 оны 02 сарын 07

Баттулга гуай Зи Ээбий 2ын үгээр буюу АН-ны засгын эрхийг далд аргаар булааж хаанчлах гэж мөрөөдсөний нь гор нь гарч байна.зэвсэгт хүчнээ хянаж чадахгүй бол ямарч ерөнхийлөгч хүчгүй.Тэгэхгүй яах вэ дээ утаанд онц байдал зарлана.УИХ хурлыг тараах тэмцэл явуулана гэдэг чинь ард түмнийхээ сонголтын эсрэг тэмцэнэ гэж дэмий ихээр ийм л алганы амт үзнэ.Өшөө ч бага байна УИХ ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явуулах ёстой байсан юм

0  |  0
Иргэн(180.149.78.75) 2018 оны 02 сарын 07

Үнэндээ авсан нь дээрээ???...

0  |  0
Top