Бэлгийн мөлжлөгт өртсөн охид ба тэдний биеийг үнэлүүлдэг 53 этгээд

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 07

 

“Улс орны тусгаар тогтнол эмс охидынх нь бэлэг эрхтний амсар дээр явдаг юм” хэмээн МУГЖ Сосорбарам нэгэнтээ хэлсэн байх. Мөн "Охид ариун бол төр ариун" гэх ч үг буй. Мэргэдийн цэцэлсэн энэ мэт сургамжит үгийг өдгөө Монгол эмэгтэйчүүд хэрхэн биелүүлж байна вэ. Өвгөдийн хэлсэн үнэтэй үгийг өнөөдөр дагаж байна уу. Хариулахад харамсалтай л юм. Бодит үнэнийг учирлахад Монгол охидын нэр хүндийг бохир бизнес баллаж байна. Өнөө цагт ариун нэртэй охид, ариун төр ярихтай манатай байна. “Биеэ үнэлэх” хэмээх бохир бизнесийн хар давалгаанд Монгол охид нэгэнт “живжээ”.

Бусдын биеийг үнэлүүлдэг 50 гаруй этгээдийг барьж саатуулжээ

Баар цэнгээний газар, буудлын өрөө, эсвэл саун массажны газраар биеэ үнэлэгчид орогнодог байдал өнөө хэр нь байсаар л байна. Тэр бүү хэл, биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсаж буй тухай ч холбогдох албаныхан хэлж байна. Өчигдөрхөн цагдаагийн газраас саун массаж нэрийн дор бэлгийн мөлжлөг явагдаж, биеэ үнэлэлт газар авсныг дуулгалаа. Бусдын биеийг үнэлүүлж, бизнес хийх  зорилготой бүлэг этгээдүүд  буй болсныг ч хэлж байлаа. Он гарсаар бусдын биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг нэгдүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.

Энэ хугацаанд  нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун, массажны 39 газрыг илрүүлж давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад насанд хүрээгүй зургаа /16-17 насны/, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор  худалдаалж байсан нь илэрчээ.

Шалгалтын явцад бусдын биеийг үнэлүүлдэг, энэхүү хууль бус үйл ажитллагааг зохион байгуулахад оролцсон  53 этгээдийг барьж саатуулсан байна. Тэдэнд Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн,  улмаар 34 үйлдэлд хэрэг үүсгэн шалгалж байгаа аж. Илэрсэн нь л энэ болохоос бус илрээгүй "хөшигний ард" хэчнээн хэрэг нууцаар үйлдэгдэж байгааг хэлэхэд бэрх.: Жишээ болгоод зарим нэгнээс нь дурдъя.

Интернэтээр биеэ үнэлэгчид ихэссээр байна

Өдрөөс өдөрт биеэ үнэлэгчдийн арга ухаан нарийсч байхад цагдаагийн байгууллагынхан хянаж, зогсоож дийлэхгүй байх нь арга ч үгүй юм. Урьд нь биеэ үнэлэгчид нууц далд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо эрс өөрчлөгджээ. Өдгөө интернэтээр биеэ үнэлэгчид олноор бий болж, цагаандаа гарсан байна.

Тодруулбал, веб камераар царай зүснээс эхлээд биеийнхээ бүх хэсгийг харуулж, тэгээд үнээ тохироод дараа нь хаана уулзахаа болздог гэнэ. Гол нь иймэрхүү аргаар биеэ үнэлж байгаа охид нь насанд хүрээгүй байх нь элбэг аж. Тэр охидын зарим нь нэг цаг хамт байхад 20-30 мянган төгрөг гэж байхад зарим нь 100, 200 мянгаар өөрийгөө үнэлэх охин ч байх жишээтэй гэнэ. Эндээс харахад ханш нь харилцан адилгүй байдаг аж. Биеэ үнэлэх арга нарийсч байхад дагаад хүний наймааны хэрэг ч газар авч, арга хэлбэр нь боловсронгуй болж байгаа тухай цагдаагийнхан хэлж байв. Монгол Улсын эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан байдаг ч зах хязгааргүй орших цахим ертөнц дэхь "Биеэ үнэлэлт"-ийг бүрэн илрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэнэ..

"Ширээний үйлчлэгч"  гэж хэн бэ? 

Цагдаагийнхан караоке, баарнуудын ихэнх хувь нь “ширээний үйлчлэгч” нэртэй биеэ үнэлэгч нарыг орогнуулдаг болохыг олонтаа илрүүлж байжээ. “Ширээний үйлчлэгч” нэрийн дор биеэ үнэлдэг охид тухайн үйлчилгээний газрын ажилчид биш байдаг гэнэ. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө үйлчлүүлэгчээсээ арван мянган төгрөг татдаг байна. Харин цаашаа нэмэлт үйлчилгээ авахыг хүсвэл, хүслээр нь болгодог гэнэ. Нэмэлт үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэхийн нэр аж. Биеэ үнэлэгчид 50-100 хүртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хүүхэн орлогынхоо тал хувийг өөртөө үлдээж, талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар үйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ.

Тухайлбал, Солонгосын иргэн Кан Ю Сик гэгч этгээд Баянголд дүүргийн аравдугаар хорооллын “Кореана” зочид буудалд байрлах “Вольво” караоке бааранд охидын биеийг үнэлүүлж байгаад баригдсан байна.

Массажист нэрийн дор биеэ үнэлэгчид

Энэ нэрийн дор биеэ үнэлдэг байдал бий болоод удаж байгаа тухай албаны хүн хэлж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн газарт 100 гаруй саун, массажны газар бүртгэлтэй байдаг байна. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг зохион байгуулж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд ихэссээр байгаа гэнэ. Энэ оны эхний 1 сарын байдлаар л гэхэд энэ төрлийн гэмт хэргээр 53 этгээдийг шалгалж байггаа тухай дээр дурдсан.

“Биеэ үнэлэлт” хэмээх энэ бохир бизнес жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байх уу. Нийгмийн гаж үзэгдэл болсон энэ байдлыг даруй таслан зогсоох арга хэмжээг төр засгийн хэмжээнд авах шаардлагатай болсныг дээрх жишээ бэлхнээ илтгэнэ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жб(202.179.26.115) 2018 оны 02 сарын 11

Монгол ялна

0  |  0
zochin(202.179.31.86) 2018 оны 02 сарын 09

zurag ner ustai ni olon niited medeeleh heregtei nuur hiih gazargui bolno sh de

0  |  0
Bolor(202.9.41.11) 2018 оны 02 сарын 09

Huuhnuud huuhnuudee zardag yum bishuu tedniig bariach ee.

0  |  0
lo(103.212.116.241) 2018 оны 02 сарын 07

GEMT HEREG HIIH SANAAG YAJ ZOHION BAIGUULSAN ARGIIN GOL BURUUTAND TULHUU TORGUUL NOGDUULVAL OILGONO

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 07

shorond hataa,,,,hatuu shiitgej baihgui bol niigem, ger byl buzarlasan shorongiin gemt heregtenyyd

0  |  0
ккк(66.181.190.102) 2018 оны 02 сарын 07

Кореанагийн хэрэг 10 гаруй жилийн өмнө болсоншдээ.худлаа сенсеецлаад бхын энэ мэдрэл сэтгүүлч

0  |  0
Irgen(73.239.110.215) 2018 оны 02 сарын 07

Ene novshnuudiin ner us zurag hurgiig ni olond il bolgoochee. Yagaad gemt heregtnuudiig haitsaalaad bdag uim mongoliin tsagdaa. Hunii muud durlaagui hylgaich naraas ur huuhedee hamgaalmaar bn.

0  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 02 сарын 07

ни йгэмд гаж нөлөө үзүүлж байгаа этгээдүүдийг зарлаж олон түмэнд жигшлүүмээр байна дээр нь хөнгөн амьдрал хөөдөг охидуудыг зүгээр орхиж болохгүй сургалтанд суулгаж ажил хөдөлмөр хийлгэмээр байх юмаа

0  |  0
Top