Улаанбаатар хотод дахин орон сууцны хороолол барих боломжгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 07

Нийслэл орчмын гүний цэвэр усны нөөц 2020 онд дуусна гэсэн мэдээлэл хоёр жилийн өмнөөс иргэдийн дунд гарах болсон билээ. Гэтэл Монголын төр нийслэлд дахин орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ярьсан хэвээрээ л байна. Усны газрын удирдлагууд ундны усны өөр шинэ эх үүсвэр олсон болоод орон сууцны шинэ хорооллын тухай ярьж буй юм болов уу гэтэл үгүй байна.

Албаны хүмүүс “Ундны усны тав дахь эх үүсвэрийг хайх шаардлагагүй”, “Гүний усны нөөц дуусна гэдгийг мэдэх боломжгүй, хэн тэгж байгаа юм бэ” гэх зэргээр хэвлэлд ярилцлага өгсөөр “Тэнэгийн дотор уужуу” гэгчийн үлгэр болж сууна. Үнэхээр манай улс газрын гүний усны тийм их нөөцтөй орон уу гэвэл тийм биш аж. Монгол орны гадаргуугийн усны нөөц 608 км3 байдгаас 2937 нуур цөөрөм, гол, горхи ширгэсэн гэсэн дүн гарсан. Гадаргуугийн усны санг дөрвөн жил тутамд тоолж байх ёстой гэсэн Усны тухай хуулийн заалт бий. Ээлжит тооллого ирэх жил явагдана. Мөрөнгийн энтэй гэгддэг Завхан гол өнгөрсөн зун тасарсан гээд бодохоор харамсмаар үр дүн гарах нь тодорхой. Харин гүний усны хувьд Дэлхийн гүний усны нөөцийг тогтоох зөвлөлөөс гаргасан албан ёсны баримт бичигт манайхыг гүний усны нөөцгүй улсад тооцдог аж. Өөрөөр хэлбэл, гүний усны нөөцөө тогтоогоогүй гэсэн үг.

 Нийслэлийн гадаргын усны нөөц үндсэндээ үгүй болсныг бүгд харж байгаа. Орон сууцанд амьдарч байгаа 1 хүн өдөрт 230-350 л ус хэрэглэж байна. Гэтэл гэр хороололд байгаа хүн 4-8 л ус хэрэглэдэг. Тэгвэл гэр хороололд байгаа хүмүүсээ орон сууцанд оруулна гэх юм бол усны хэрэглээ асар их нэмэгдэнэ. Тэр их усны хэрэглээг хангах нөөц Туул голын сав газарт байхгүй.

Орон сууцнаас халуун хүйтэн ус, цахилгаан, халаалт, бохир усны ситемийг нь авчихвал орон сууцны хорооллууд агуйнаас ялгаагүй болж хоцорно. Гэхдээ яах вэ, эрхбиш хаалга, цонхтой болохоор “сайжруулсан” гэсэн зүүлт хийж болох юи биз. Гэтэл байдал ийм байгааг мэдсээр байж, 100.000 айлын орон сууц барих урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ойлгох ганц л өнцөг байна. “Залуус биднийгээ “хошигруулаад” байгаа юм биш биз” гэж.   

Архичин хүргэнээ дэлгүүрээс зээл авч архи уу гэж явуулчихаад зэмлэсэн охиндоо “Цаадуул нь өгөхгүй ээ. Яах вэ дэлгүүр рүү гүйг, эрүүл мэндэд нь хэрэгтэй шүү дээ” гэж хэлдэг эмгэний тухай хошин шог шиг. Яах вэ, итгээд зээл аваг, эхнээсээ орон сууцанд орж байг, тэгж байтал болно гэсэн байдлаар хандаад байна уу даа. Байгаль орчны яам, гадаргын усыг хуримтлуулах далан босгох, усан сан барих ажилд “ихээхэн” хүч тавьж байгаа нь үүнийг нотолж байна. Гэтэл гадаргын усыг ашиглах, далан суваг барих чиглэлээр 20-хон сая ам.долларын ажил хийхээр төлөвлөсөн нь үнэхээр чамлалттай. Ус нь хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байхад Туул гол дээр далан барих ажлыг хойшлуулсан нь ойлгомжгүй. Ухаандаа Засгийн газраас мөнгө гаргахад чандмань эрдэнэ болсон ус хамгаалах зорилготой байсан ч гэсэн эдийн засгийн үр ашиг гээч юмыг харгалзаж үздэг юм гэнэ. Энэ ажил хэрэгжихээр болсон ч цаг хугацаа алдсаны гайгаар туул ширгэчихвэл бас л үр дүнгүй ажил болж хувирах юм. Завхан гол дээр барьсан Тайширын усан цахилгаан станцын далан одоо болтол дүүрээгүй байна. Гэтэл Завхан гол Туулаас том билээ.  

НҮБ-аас гаргасан тайланд “Азийн орнуудын цэвэр усны нөөц 2018 гэхэд дуусна, уул уурхай хөгжүүлж буй орнуудынх бүр ч хурдан барагдана” хэмээн дурджээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.24) 2018 оны 02 сарын 08

Зарим хун ямар богинохон бодолтой юм бэ Усгуй бол хун ан амьтад байхгуй болно шуу дээ Ус чандмань эрдэнэ.Гол горхио хайрлан хамгаалах хэрэгтэй шуу дээ

0  |  0
lo(103.212.116.241) 2018 оны 02 сарын 07

GUNII USGUI BOLCHIHVOL TSOLJILT ERCHIMJINE GADARGIIN USNII UNDARGA GEDEG

0  |  0
Сүхээ(66.181.186.234) 2018 оны 02 сарын 07

Монгол хүн бүрийн бодох л сэдэв Бид чинь маргаашаа харах сөхөөгүй болтлоо доройтоо юу даа УБ-ыг ,ө\х Нийслэлээ нүүлгэх цаг аль хэдийнээ болсон шүү.Судалгаагаа сайн хийж энэ хэдэн голуудынхаа усыг бага гэхгүй хуримтлуулж нөөцөлж байх, УЦС- уудыг аль болох хурдан барих хэрэгтэй байна. Тэгвэл наандаж цаг уурын өөрчлөлт арай зөөлрөх учиртай сан.

0  |  0
намсрай(103.240.241.67) 2018 оны 02 сарын 07

монгол хүнийг стрест оруулах хэрэлдүүлэх талцуулах сэтгэлээр унагах арга хэрэглэж байгаа хятадын бодлогоор бичигчид та нарт хэн итгэх юм монгол танай хятад шиг усны нөөцгүй улс биш, чи тэр хятадруугаа явж усгүй газраа наадхаа бич за

0  |  0
намсрай(103.240.241.67) 2018 оны 02 сарын 07

монгол хүнийг стрест оруулах хэрэлдүүлэх талцуулах сэтгэлээр унагах арга хэрэглэж байгаа хятадын бодлогоор бичигчид та нарт хэн итгэх юм монгол танай хятад шиг усны нөөцгүй улс биш, чи тэр хятадруугаа явж усгүй газраа наадхаа бич за

0  |  0
Бат(202.9.42.136) 2018 оны 02 сарын 07

Гүний усны ихэнх нь алтны нөөц шиг л дуусна голын дагуу бол жаахан сэлбэлт бий одоо энэ тухай ярихгүй шинэ сууцнуудад саарал усны шугам тавьж баасаа хөөмөөрөө гм Одоо африкт усгүй хот буй бролж байна аа

0  |  0
ЗОЧИН(66.181.186.102) 2018 оны 02 сарын 07

энэ хотын дахин төлөвлөлтийг түүхэндээ 8 удаа хийсэн гэдэг 600 мянган хүн амьдрах даацтай ч гэдэг ОРОН СУУЦ БАЙР барих боломж нь хязгаартай усны нөөцгүй гэдэг гэтэл БАТҮҮл мэтийн шоучин гарууд гэр хороололыг орон сууцжуулах төсөл ч гэх шиг хот төлөвлөлтэйгээ авцалдаагүй зүйл гаргаж ирсэн НИЙСЛЭЛийг нэг их удахгүй нүүлгэх нь тохиромжтой шийдэл байх болов уу

0  |  0
Зочин (66.181.190.135) 2018 оны 02 сарын 07

Сүүлийн үед баригдсан орон сууцны байруудад ирж байгаа цэвэр ус уухын аргагүй бохир зэвтэй ус ирж оршин суугчид нь гаднаас дэлгүүрийн 5 л цэвэр усыг явцгаадаг болжээ.

0  |  0
zochin(92.143.16.33) 2018 оны 02 сарын 07

Mongol ulsad gazar mundsan bish zaaval Ulaanbaatar xotod oron suuts barix yamar shaardlagatai yum be Nalaikh Baganuur Erdenet Darxan Xetel Bagaxangai xotuudad oron suuts barij bolno shyy dee

0  |  0
IRGEN(202.179.24.60) 2018 оны 02 сарын 07

ZOV L DOO, ZOV. US HURELTSEHGUIGEES GADNA .HET TOVLOROLT BOLCHIHVOL ESTOI BALRANA,IISH TIISHEE NUUH ,SHINE HOT BARIH GEED L ZAVHARSAN UM BOLNO.

0  |  0
ZASSS(103.26.194.38) 2018 оны 02 сарын 07

HUTSBULLDOG

0  |  0
хулчгар (27.123.214.106) 2018 оны 02 сарын 07

Улаанбаатар байтугай гамшиг болсон хотыг устай утаа бохиртой нь шийдсэн улс зөндөө л байна аа

0  |  0
Top