Нийслэлийн ХАА-н салбарын шилдэгүүдийн шалгаруулалтыг батлах тухай хэлэлцлээ

2018 оны 02 сарын 07


Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдэгүүдийн шалгаруулалтыг батлах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн жилд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, нийслэлийн шилдэг фермер, тариаланчаар шалгарсан ах ахуй эрхлэгчдийн нэрсийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат танилцууллаа.

Хурлын тэргүүлэгчдийн зүгээс НХХААГ-ын дарга Д.Баянбатаас нийслэлийн тэргүүний фермер, тариаланчийг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг, нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эдгэр фермерүүд ямар хувь нэмэр оруулсан, нийслэлийн захын дүүргүүдээс яагаад фермер, тариаланч шалгараагүй вэ? зэрэг асуултуудыг асууж, хариулт авлаа.

Энэ асуудлын хүрээнд хурлын тэргүүлэгчид НХХААГ-аас шалгаруулсан шилдэг фермер, тариаланчдыг дэмжин батлаж явуулах нь зөв хэдий ч цаашид НХХААГ шилдэг фермер, тариаланчийг шалгаруулдаг шалгуур үзүүлэлтээ нээлттэй болгох, Улаанбаатарын харьяат атлаа Сэлэнгэ, Дархан, Хэнтий зэрэг зарах тариалангийн бүсэд үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа иргэдийг татан оролцуулах, Нийслэлийн 9 дүүргийг хамруулан шилдэгүүдээ тодруулах, хүнсний аюулгүй байдлын үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулсан байхыг шалгуур үзүүлэлтдээ тусгах, НХХААГ-ын үйл ажиллагааны тухай танилцуулга бэлтгэж тэргүүлэгчдийн хурлаар оруулах зэрэг саналыг гаргаж, асуудлыг дэмжиж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top