Х.Нямбаатар: Энэ онд барьж, байгуулах сургууль, цэцэрлэгийн ажлууд баригдаагүйн бурууг хотын дарга хүлээх ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 08

 УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараах байр сууриа илэрхийллээ.

Х.Нямбаатар "УИХ-ын намрын чуулган өндөрлөх гэж байна. Би энэ намрын чуулганы явцад УИХ-ын даргад Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар  хэлж байсан. М.Энхболд даргад уг нь мэдээлэл нь ирсэн байгаа гэсэн. Энэ мэдээллийг хэзээ сонсох вэ? Чуулган маргааш хаагдахаас өмнө сонсож чадах уу.

Мөн бид цагаан сарын дараа бүгд утааг марчтихдаг. Хотын дарга ажлаа аваад хоёр жил боллоо. Хот, БОАЖЯ хоёр ажлаа уялдуулж утааг хэрхэн давж гарах, дахин төлөвлөлтийн чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа талаар мэдээллээр УИХ-ын гишүүд  өнөөг хүртэл хангагдсангүй.

Хотын дарга хоёр жилийн хугацаанд албан тушаалуудыг л нааш цааш нь болгосноос биш УИХ дээр бүтээлчээр дахин төлөвлөлтийн чиглэлээр хийгдэх ажлуудын талаар төлөвлөгөөгөө огт хэлсэнгүй. Энэ талын мэдээллийг  бид сонсмоор байна.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас 2018 оныг "Сахилга, хариуцлагын жил болгон зарлалаа" гэдэг мэдээллийг хэвлэлийн хуудаснаас олж үзлээ. Сахилга хариуцлагын хүрээнд ямар ямар ажлууд хийгдэх гэж байгаа юм бэ? Тухайлбал 2018 оны бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний талаар мэдээллийг бид сонсох хэрэгтэй байна. Засгийн газар шийдвэрээ гаргачихаад байхад Хотын дарга  Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хоёр сарын нүүр үзлээ.

Засгийн газар 12 сард хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг орон нутгуудад эрх шилжүүлнэ гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Хотын дарга сургууль, цэцэрлэгийн эрх шилжүүлэх ажлыг хийсэнгүй.

2018 онд Сонгинохайрхан дүүрэгт барьж, байгуулах сургууль, цэцэрлэгийн ажлууд баригдаагүйн бурууг хотын дарга хүлээх ёстой гэж бодож байна.

Бид Үндсэн хуулиараа нэгдмэл улс. Нэгдмэл улсад төрийн бодлого нэгдмэл тогтолцоотой явах ёстой. Засгийн газар, түүний бүтцийн байгууллагууд Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг биелүүлэх  ёстой. Хувь хүнд, тухайлбал Х.Нямбаатарт дургүйдээ С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэдийг хохироож болохгүй. Энэ асуудлаар Засгийн газар холбогдох хүмүүс нь  арга хэмжээ ав. ЗГХЭГ-аас гаргасан шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байна" гэлээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөө(202.21.100.210) 2018 оны 02 сарын 09

Зөв шүү манай дүүрэгт юуч хийгдэхгүй юмаа огцоруул огцоруул

0  |  0
Би(66.181.179.119) 2018 оны 02 сарын 09

Дэлхийн аль ч хөгжилтэй улсад хотыг тухайн хотын унаган иргэнээр мэр тавидаг ёстой,Хаа нэг газрын малын эмч биш,

0  |  0
цогт(59.153.112.253) 2018 оны 02 сарын 08

Энэ УИХ-ын гишүүд гэж өөрөө өөртөө бүрэн эрх олгож, мэдэхгүй байж, юм юм руу орж хоосон чалчиж явахаа больцгоо. Тэр хэрэгждэггүй, хэрэг болдоггүй, саад тотгор болдог хуулир хуу юмаа баталсан болоод л дугуйхан сууж байгаач, гай тарихаа болиоч, хийх ёстой ажлыг нь хийх ёстой хүнээр нь хийлгээчээ.

0  |  0
Kkk(66.181.161.17) 2018 оны 02 сарын 08

Mie giin gar huliig neg mur solildoo hurelsuhee helsen shigee bas bish hun bn shuu.ardiin namd niiseliig oligtoihon avaad yavchih hun zunduu l bmaar yum ug ni

0  |  0
Болд(43.228.131.110) 2018 оны 02 сарын 08

Хотын дараг тэнэг малын эмчийг солиочээ.

0  |  0
Хэ хэ(112.72.11.117) 2018 оны 02 сарын 08

Худлаа гар.

0  |  0
p(124.158.109.62) 2018 оны 02 сарын 08

Zuv shuu

0  |  0
Top