Хэдхэн хоногийн өмнө ЭЕШ-ын бүртгэл эхэлсэн талаар албаныхан мэдээллэсэн. Мэдээж энэхүү шалгалтад энэ жилийн Ерөнхий боловсролын төгсөгчид бэлдэж байгаа нь тодорхой. Хүүхдүүдийн хувьд бүгд л их сургуульд орж, мэргэжил эзэмшихийг эрмэлзэж байгаа энэ цаг үед "Мэргэжлээ зөв сонгох"-ыг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Орчин үед дээд боловсролын дипломтонгуудаас илүүтэй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн мэргэшсэн боловсон хүчнийхнийг хөдөлмөрийн зах зээл хүсэх болсон байна. Товчхондоо, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт диплом шаарддаггүй ажлын байр руу чиглэж байгааг судлаачид хэлж байна. Ялангуяа, барилгын салбарын туслах ажилтан 2018 онд хамгийн эрэлттэй байх болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, энэ онд шинээр бий болох ажлын байрны 25 хувийг барилгын салбар эзлэх төлөвтэй бол бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрийн салбар араас нь жагссан байна.
Харин хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг боловсролын зэргээр нь ангилж үзвэл дээд боловсрол шаарддаг мэргэжил тун цөөн багтжээ. Тиймээс ирээдүйн мэргэжлээ сонгохоор ЭЕШ-даа бэлдэж байгаа залуустаа хандаж зөвлөхөд, ажлын байрны эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлийг илүү түлхүү сонгоцгооно биз ээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )