Баянзүрх дүүрэг ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2018 оны 02 сарын 08

XVII жарны ‘’Тийн унжлагат’’ хэмээх ‘’Шороон нохой’’ жилийн сар шинийн баярын босгон дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах дүүргийн Тамгын газар ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа ‘’Шороон нохой’’ жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.  Мөн уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн  Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top