МАХН-ын жирийн гишүүд Н.Энхбаярыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 08

Н.Энхбаярын зүгээс О.Баасанхүүг хамгийн их гутааж чадсан хүнд 5 сая, О.Баасанхүүгийн эсрэг  түрүүлж өлсгөлөн зарлаж хэвлэлийн хурал хийсэн хүнд 10 сая төгрөг өгөх социалист уралдаан зарлаад  байна.

     Намын жирийн гишүүдийн санаачилгаар хийсэн МАХН-ын Их чуулганы үйл ажиллагааг МАХН-ын дарга асан Н.Энхбаяр TV9 тэргүүтэй хувийн хэвлэлээрээ санаатайгаар мушгин гуйвуулж, хэсэгчлэн монтажилж зориудаар “тархи угаах” өөрийн уламжлалт аргаа гаргууд ашиглан иргэдийн итгэл үнэмшилд нөлөөлөх, үнэн бодит байдлыг гуйвуулах ажиллагааг зохион байгуулж байна.

     Өөрсдийн бусармаг үйлдлээ гүйцэлдүүлэхийн тулд АТГ, прокурор, цагдаа, тагнуул зэрэг байгууллагын нэрийг ашиглаж, дээрх байгууллагуудад шалгуулж байгаа мэтээр ярьсаар ирсэн. Нэр бүхий байгууллагуудаас ямар нэг хэрэг үүсгэх нөхцөлгүй байна гэсэн хариуг бидэнд ирүүлсэн.

МАХН-ын II Их Чуулганд оролцсон намын гишүүд өөрсдийн итгэл үнэмшил, шударга сонголтынхоо төлөө маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулах болов. Н.Энхбаярын гар хөл болсон хүмүүс аймаг сум бүрээр явж намын гишүүдийн гэрт нь очиж айлган сүрдүүлж, заналхийлж, мөнгө төгрөгөөр татах гэж оролдсон үйлдлүүд тасралтгүй явагдсаар байна.

Тухайлбал, төрийн ордонд болсон намын их чуулганд хүчинд автаж очсон, юунд очиж байгаагаа мэдэхгүй очсон,  есүсийн цуглаан болно гэхээр очсон, мөнгө өгнө гэхээр очсон гэж бичээд иргэний үнэмлэх, намын батлахаа канондаад өгвөл 300,000 төгрөг өгье гээд явж байна. Бүр канон тэврээд, Цагаан сар болох гэж байна чамд мөнгө хэрэгтэй биздээ гэх зэргээр сэтгэл зүйн болон санхүүгийн дарамт үзүүлж байна.

Зарим настай хүмүүст үр хүүхдийг чинь ажилгүй болгоно, хөгшин төгцөг чамайг чавганцтай чинь ална, Энхбаярыг битгий оролдоод байгаарай гэж согтуу залуучууд, сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйчүүдийг ч явуулж, утсаар яриулж байна. Зарим бүл муутай эмэгтэйчүүдрүү утасдаж  ийш тийш явахад чинь  хүүхэд чинь ганцаараа үлдэнэ шүү мэдэж байгаа юу гэхчлэн дарамталж байна.

МАХН-ын жирийн гишүүдийн  эрхийг зориудаар хаан боогдуулж, айлган сүрдүүлж, амь насанд заналхийлсэн эдгээр үйлдлүүд нь бидэнд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд маань ноцтой халдсан  гэж үзэж байна. Бид энэ бүхнийг баримтжуулсан. Шаардлагатай үед гарган тавих болно.

Н.Энхбаяр МАХН-ын толгойд 8 жил  хаанчлахдаа хийгээгүй хурлаа маргааш хийх гэж байна. Тэдгээр нөхдүүдийн зохион байгуулж байгаа Баасанхүүгийн эсрэг цуглаанд МАХН-ын жирийн гишүүн байхгүй. Энхбаярын гаргууд эзэмшсэн улс төрийн технологи болох мөнгө өгвөл жагсдаг, өлсдөг, хүн зоддог,зулгаадаг, хашгирч уйлдаг, бусдыг харааж, Энхбаярыг магтан дуулдаг 100 хүрэхгүй “долдой” байгаа.

Бусад нь УБ хотод суралцдаг хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд байна. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашхирдаг шиг болж байна.  Биднийг зах дээрээс автобусаар хүмүүс зөөж ирсэн гэж гутааж гүтгэж байсан хүмүүс өөрсдөө амралтаараа очсон хөдөөний оюутнуудыг үнэ төлбөргүй УБ-руу авч ирсэнийхээ хариуд маргаашийн хурал дээрээ сандал бөглүүлэх гэж байна. Эдгээр нэр бүхий оюутнуудыг тас тусын сургуулийн захиргаанд нь мэдэгдэж, шүүхэд өгөх болно. Маргаашийн хурал дээрээ Баасанхүүг хамгийн их гутааж чадсан хүнд 5 сая, Баасанхүүгийн эсрэг  түрүүлж өлсгөлөн зарлаж хэвлэлийн хурал хийсэн хүнд 10 сая төгрөг өгөх уралдаан зарлаад байна.

Н.Энхбаяр гэдэг хүний туйлын зорилго бол өөрөө дахин МУ-ын Ерөнхийлөгч болох, эхнэр Цолмонгоо тагнуулын ерөнхий газрын дарга болгох,  хүү Батшугараа Монгол Банкны Ерөнхийлөгч болгох. Үүнийгээ ч нуудаггүй  байнга ярьдаг. Энэ хүн шунал, өс хонзонгийн золиосондоо МАХН-ыг ашиглаж жирийн гишүүд, тэдний цаана байгаа монголын ард түмний итгэлийг уландаа гишгэхийг бид зөвшөөрөхгүй.

Н.Энхбаяр монгол төрийн бүх өндөр албан тушаалыг дамжсан, МУ-ын ерөнхийлөгч байсан хүн, монгол түмнийхээ эв нэгдлийн үлгэр дууриал байх ёстой атал ардчилсан намынханыг турхирч, жагсаал цуглаан зохион байгуулж, ард нь суугаад зааж зааварлан  ард иргэдээ хагалган бутаргаж байгаа ёсгүй авирыг нь бид дэмжихгүй байна. 

МАХН-ын жирийн гишүүд нь намынхаа Их Чуулганаа хийсэн, намын даргаа ч сонгосон. Намын байгууллагаа бэхжүүлэх, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгох зэрэг намын их чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Энэ хүрээнд намын байртай болох, аппаратаа бүрдүүлэх ажлууд хийгдэж байна. Бидний дараагийн ажил бол МАХН-ыг монголын эгэл ард түмний төлөөлөл болсон, жинхэнэ, итгэлийг нь зүй ёсоор хүлээсэн нам болгон төлөвшүүлэх, намын анхан шатны байгууллагаа бэхжүүлж, боловсон хүчнээ дэмжих юм.

Н.Сумъяа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(2.216.58.37) 2018 оны 02 сарын 09

Энэ сайт ингээд л очиж очиж баасанхүүгийн захиалгын юмыг тавиаад л. Эсвэл баасанхүүгийн эзэд хүрэлсүх эд нар шууд тавь гэж үүрэг өгсөн үү? Хөдөө гадаагүй бүх хүмүүст бааанхүүгийн арчаагүй үйлдлийг жигшиж байхад breaking news -ын сэтгүүлчид л юу ч ойлгоогүй яваа юу? 4 дэх засаглалаа алддаа. 4 хөллөж хоолоо үмхдэг нохой шиг л байдаг штэ, сэтгүүлчид. Захиалгаар хүн рүү хуцаж дайрна, захиалгаар сүүлээ шарваж долооно... Түмний нүдэн дээр шүү дээ. ийм байхад яаж сэтгүүлчдийг хүндэтгэхэвдэ.

0  |  0
аааа(202.21.100.210) 2018 оны 02 сарын 09

Энхбаяр одоо болиоч ээ арай дэндэж байна баасанхүү намын чинь дарга болсон гээ биз дээ

0  |  0
Bat(174.221.6.5) 2018 оны 02 сарын 09

Enhbayar odoo ongorson Mongolchuud songohgyi heden daldaakuud hoorgood baihaas bish elegdsen pyanz

0  |  0
Bayar(109.12.75.46) 2018 оны 02 сарын 09

ene dunkuu maluud NAM gej xuvaagdchaad uls orniig nuraaj xamagiig idej xoosruulchaad yu gej xutsaad bainaa

0  |  0
sadasdas(49.0.218.113) 2018 оны 02 сарын 08

Erguu dagzuud mini alaltswal alalstii, Ta nar maxnii geshuun gedegt bi law etgehgui. Muusain urwag ch hulgaich nar

0  |  0
dsdsdas(49.0.218.113) 2018 оны 02 сарын 08

Munkhbayar gedeg lalar bol ugaasaa jenko gedeg luiwarchiniig demjeed l yawsan tegheer mahn bish

0  |  0
Зочин(202.21.106.146) 2018 оны 02 сарын 08

Баасанхүү мэтийн жулдрайнууд Энхбаярыг дээрэлхэх арай болоогүй.Намын дарга ингэж болдог юм уу.Эхлээд намын гишүүн нь байгаад сурчих.

0  |  0
Hh(202.9.42.46) 2018 оны 02 сарын 08

ENHBAYR BOL AYULTAI HUN

0  |  0
Зочин (139.5.219.33) 2018 оны 02 сарын 08

Энэ одоо бас гүтгэлэг үү.Энхбаяр тэнэг хүн биш

0  |  0
irgen(66.181.191.27) 2018 оны 02 сарын 08

end baigaa ene hed hudaldagdsan humuus

0  |  0
irgen(59.153.112.191) 2018 оны 02 сарын 08

vhsen nohoin otcgor .hort mogoin ergsen hoshnogo.adgiin muuhai amitad

0  |  0
Зочин(202.9.40.119) 2018 оны 02 сарын 08

Баасанхуу Бямба сурэн 2 Тэрбишдагвын монгоор цадаждээ Ер нь энэ улс торчдод ичэх нуур гэж ер баихгуи болжээ Иргэд бид намчирхсанаас их алдаатаи сонголт хииж бгаа юм биш уу?!

0  |  0
Төмөр(103.229.123.155) 2018 оны 02 сарын 08

Өлсөж тураад мөнгө аваадл зүгээр юм бн ганц хоер тарган хүн аваад очвол бурзайх юм бишүү арван саяа болж л бн хаана очих вэ

0  |  0
гөлөг(59.153.114.201) 2018 оны 02 сарын 08

МАХН-ын жирийн гишүүд гэсэн чинь нөгөө л Баасын гар хөл л байна ш дээ,ХА ха ха хахаж үхлээ

0  |  0
гөлөг(59.153.114.201) 2018 оны 02 сарын 08

МАХН-ын жирийн гишүүд гэсэн чинь нөгөө л Баасын гар хөл л байна ш дээ,ХА ха ха хахаж үхлээ

0  |  0
ах(119.40.98.162) 2018 оны 02 сарын 08

хэхэ хүнийг тэгж аймаар дарамталж байгаа бол шууд эрүү үүсгэгдээд явах ёстой ш дээ бид баримтжуулсан шаардлагатай бол гаргаж тавина гэхээр чинь хэн итгэх вээ адилхан шуналаа дийлэхээ больсон хар хэрээнүүд

0  |  0
ссс(103.29.144.2) 2018 оны 02 сарын 08

Энхбаярыг хэн тоох билээ. Ерөнхийлөгч байхаасаа шудрага бус байдалыг өөгшүүлж байсан хүн гэж хуьдаа ойлгодог. Шудрага бус бөгс долоосон амььтадаар хүрээлүүлж байсан. Одоо тэд нь хөрөнгөжөөд дийлдэхээ больсон.

0  |  0
zochin(122.201.21.96) 2018 оны 02 сарын 08

hudaldagdsan.setguulchid.zahialgaar.shal.hudal.bichjee

0  |  0
zochin(122.201.21.96) 2018 оны 02 сарын 08

zindaa.sait.hudkaa.medeelel.tsatsaj.bna.edgeer.humuus.bol.MAXHyn.olonh.gishuuniig.tuluultuhgui.Baasanhuuyei.ysug.ih.hural.gegch.jujigiig.nairuulsan.nuhud.bna

0  |  0
зочин(202.9.43.24) 2018 оны 02 сарын 08

Сэтгуулч нар унэн зев мэдээлэлийг ард тумэнд егч байх хэрэгтэй Сэтгуулч нар еерсдийнхээ бичсэн нийтлэлд хариуцлага уурдэг бодов уу

0  |  0
zochin(103.57.94.184) 2018 оны 02 сарын 08

70 hudalch ganbaatar bol enhbayrtai taarsan tarhi ugaagch er hunii shinjgui agdiin hog shu! humuus daanch huurtahdaa amarhan eum da.

0  |  0
Иргэн(180.149.78.75) 2018 оны 02 сарын 08

Н.Энхбайр луйварчин жинхэнэ чаддаг ажлаа хийгээд эхэлжээ???...

0  |  0
Tumur(122.201.31.100) 2018 оны 02 сарын 08

Hugshin ovoo tetgeverte garad gerte ochj hevtee. Baasanhuu amjilt shudarga zov zaluu blee

0  |  0
H(122.201.31.100) 2018 оны 02 сарын 08

Zov. Enhbayarguai zailah tsagn blchhood bhad erh medliin tuluu shunaad hun alhaas ch butsku hun ym bn. Baasanhuu l namiin darga blson n dr

0  |  0
Top