Монголын дөрөв дэхь засаглалын тэргүүнээр Х.Мандахбаяр сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд /2018.02.08/ болж өндөрлөлөө. Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсон юм. Ингээд нийт санал өгсөн гишүүдийн 87.57 хувийн саналаар "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд дөрвөн багц зорилтыг дэвшүүлээд байсан юм. Тодруулбал, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хараат бус байдлыг салбарын түвшинд нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ирэх дөрвөн жилд ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Монголын Дөрөв дэхь засаглалын тэргүүнээр сонгогдоод буй сэтгүүлч Х.Мандахбаярт баяр хүргэж, амжилт хүсье.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Top