Хар, цагаан хэл амнаас хамгийн сайн хамгаалах арга

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 10

Хараал жатга хийж бусдыг хорлодог хүмүүс байдаг.  Энэхүү хар зан үйлийн үндсэнд атаа жөтөө, занал хорсол байх нь олонтаа.

– Гэхдээ хараалаас ялгаатай боловч үүнээс дутахгүй үйлчлэл үзүүлдэг хар цагаан хэл ам гэж бий. Жишээ нь:
– Монголчууд эрт үеэс хар цагаан хэл амнаас эмээдэг байж. Хүнийг хэт магтах эсвэл газар дор ортол нь муулахын аль аль нь сайн биш аж.
– Магтах, хэт дөвийлгөж ярих нь хүний энергийн бүрхүүлийг гэмтээдэг байна.
– Муулуулах сайн гэдэг ч хэтэрхий муулах нь энергийн бүрхүүлийг харлуулахад нөлөөлдөг аж.
– Эвгүй, хүйтэн харцтай хүнээс болгоомжил. Ийм харцтай хүмүүс ихэвчлэн маш хүчтэй эрчим хүчтэй байдаг.
– Хэрэв ямар нэгэн зүйл дээр эс тохирон хэрэлдэж маргалдвал ийм хүний хэлсэн хар үг хүчирхэгжин биелэгдэх магадлалтай. Ийм хүнээс аль болох холуур явж элдэв харьцаанд орохгүй байвал зүгээр.
– Таныг зүгээр байсан ч гэсэн атаархал чулуудсан ганц харц л баллаж мэднэ шүү.
– Хар цагаан хэл ам хүрсэн байж болох шинж:
– Эвгүй харцтай хүнтэй тулгарсны дараа таны нойр хүрэхгүй байх, шалтгаангүй ядрах, бухимдах, зорьсон ажил бүтэхгүй болох зэргээр илэрч болно.
Хэрэв танд иймэрхүү таагүй зүйл тохиолдсон бол доорхи зан үйлийг хийгээрэй.
– Өрөөнийхөө хөшгийг хаагаад ширээн дээр лаа асаа. Хичнээн хугацаанд ч сууж болно. Аандаа хөл гар дулаан оргиж, тайвшрал ирэх болно. Энергийн бүрхүүл тань сэргэсэн гэсэн үг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.180.210) 2018 оны 02 сарын 10

Сайн энерги дэлгэрэх болтугай

0  |  0
Top