Банк бус санхүүгийн 255 байгууллагад мэдэгдэл хүргүүлжээ

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-аас тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна.

Хороо 2016 оны 10 дугаар сард ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэн 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоож, уг шийдвэр гарахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудын хувьд хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг батлан мөрдүүлж буй. Энэ хуваарийн дагуу улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 534 ББСБ-ын 255 нь ирэх сарын 10 гэхэд хувь нийлүүлсэн хөрөнгөө нийслэлийнх нь 1.0 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвийнх нь 250.0 сая, бусад аймаг, сумдынх нь 70.0 сая төгрөгт хүргэхээр байна. ББСБГ-аас мэдэгдэл илгээж буй дээрх 255 ББСБ-ын 220 нь нийслэлд, тав нь Орхон, Дархан уул аймгийн төвд, 30 нь бусад аймаг, сумдад ажиллаж байна.

Цаашид ББСБ-ууд жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр 2021 оны эх гэхэд нийслэлд 2.5 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвд 600.0 сая, бусад аймаг, сумдад 200.0 сая төгрөгт хүргэх юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Зочин [ 66.181.180.210 ]      |     2018 оны 2-р сарын 09 -нд, 16:17 минутанд

Ингээд л дарамт шахалт үзүүлээд байдаг байхгүй юу.Тэр банкнуудаа л чангалахыг бод

Яаж байгаан бэээ. [ 124.158.77.21 ]      |     2018 оны 2-р сарын 09 -нд, 06:14 минутанд

Юун 2,5 тэрбум бэээ . Дураараа юм бэ. Энэ СЗХороо. Яаж хүргэх юм. Дарамталж ханахгүй новшнууд юмаа. Ямар банк байгаа биш.

hehe [ 202.21.102.178 ]      |     2018 оны 2-р сарын 09 -нд, 04:09 минутанд

Huduu ochood BBSB baiguulchmaar yum bn sh dee

Go to top of page