Оросын тамирчдын давж заалдах өргөдлийг хүлээж авсангүй

Спортын арбитрын шүүх (CAS) Оросын 47 тамирчны давж заалдах өргөдөлд татгалзсан хариу өгчээ. Тэр дундаа дасгалжуулагч нарыг нь Пёнчаны олимпт оролцох эрхгүй гэж үзсэн байна. Энэ талаар Спортын арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб мэдэгджээ. Шорт трекийн төрлөөр Орост олимпийн анхны алтан медалийг авчирсан Виктор Ан, биатлоны тамирчин Антон Шипулин, цаначин Сергей Устюгов тэргүүтэй хойд хөршийн шилдэг тамирчид ийнхүү өнөө орой эхлэх Өвлийн олимпийн XXIII наадамд оролцож чадахгүй боллоо.

http://www.amic.ru/images/news/news/406958_size2.jpg

Спортын арбитрын шүүх Олон улсын олимпийн хороог Оросын тамирчдын эсрэг ямар нэгэн шударга бус зүйл хийгээгүй гэж үзсэн байна.

Оросын тамирчид хориотой эм тариа хэрэглэсэн учир “Пёнчан-2018”-д оролцуулахгүй байх шийдвэрийг ОУОХ гаргасан юм. ОУОХ саяхан хориотой эм тариа хэрэглэсэн тамирчдыг хасч, тэнцсэнийг нь оролцуулна гэсэн шийдвэр гаргасан ч Оросын нэрийн өмнөөс бус Пёнчаны олимпт оролцож байгаа тамирчид гэсэн статустайгаар оролцох ёстой гэсэн билээ. Хойд хөршийн тамирчид төрийнхөө далбааг бус Олон улсын олимпийн хорооны тугийг барьж алхах юм. Оросын төрийн дуулал ч эгшиглэхгүй. Тамирчдыг нь маш хатуу дэглэм дор оролцуулж, медаль авсан ч олимпийн медалийн тоонд бүртгэхгүй. Түүнчлэн ОУОХ Оросын Олимпийн хороог 15 сая ам.доллароор торгосон байна. Олон улсын олимпийн хорооны дээрх шийдвэрүүд нь урьд хожид байгаагүй зүйл болсон юм. Бусад улсын олимпийн хороо болон тамирчид үүнийг дэлхийн спортын түүхэнд хар үйл явдал боллоо гэж буй.

https://pic.news.mail.ru/prev670x400/pic/9e/a4/image32501116_c1a89413e98854307aa25652dfbf26e8.jpg

ОХУ ийнхүү Пёнчаны олимпоос гадуурхагдсаныг тус улсын Ерөнхийлөгч Путин “Энэ бол АНУ-ын шахалт. Бид хэзээ ч өөр улсын төрийн далбаан дор алхахгүй. ОХУ хариу арга хэмжээ авч чадна. АНУ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ч нөлөөлөхийг оролдож байна” гэсэн юм.

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

зочин [ 112.72.11.102 ]      |     2-р сарын 09 -нд, 15:35 минутанд

америкууд дэлхийд ноёрхолоо алдаад өнөө хүртэл шокноосоо гарч чадахгүй элдэв бусармаг арга хэрэглээд дэлхийн олон түмнийг хөлдөө чирэх нь дээ.асуудлыг зохицуулах биш харин ч хурцатгаж тогтворгүй байдал бий болгож байна.хүн төрөлхтний ариун нандин болгонд улстөр оруулж бүхнийг өөрийн зоргоор шийдэх гэж муйхарлаж сууна даа.нэг хүчний эсрэг өөр нэг хүч дандаа олдоно.жоомоо алах гэж байгаад байшингаа шатаачих вий тэнэг америкууд

Арай [ 66.181.161.20 ]      |     2-р сарын 09 -нд, 13:29 минутанд

Оросгүйгээр олимп боллоо доо.

xxx [ 77.189.66.160 ]      |     2-р сарын 09 -нд, 08:28 минутанд

dain hiivel chi ööröö bas duusna teneg

Зочин [ 202.179.31.93 ]      |     2-р сарын 09 -нд, 05:28 минутанд

Түрэмгий балиар аулмастай оросыг зөв

bayaraa [ 66.181.189.73 ] 2-р сарын 09 -нд, 16:21 минутанд

turemgiigeegeeree amerikiig guitseh bautugai baraadah ch gui

пөөх [ 202.9.41.185 ]      |     2-р сарын 09 -нд, 05:01 минутанд

арайчдээ

Zochid [ 66.181.161.26 ]      |     2-р сарын 09 -нд, 04:52 минутанд

Ene bol mas zavaan Olimp. Dainaar togsoh boltugai..zevuun Amerik luu Oros Hyatad hoid Solongos Iran zereg ornuud negen zereg tomoin puuzin harvan gazriin horsnoos archih heregtei 9

Zochin [ 5.36.52.225 ] 2-р сарын 12 -нд, 04:05 минутанд

Yooy chi odoo yu ve ?! Tom ni bagiigaa baridagaas hoish. Iim l yum bolj bn.