Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулсан Англи эр

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 10

Их Британийн иргэн Жим Ми Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулсан анхны хүн болжээ. Тэрбээр -47 градусын хүйтэнд 140 километр зам туулжээ. Энэхүү аяллынхаа талаар Жим “Би Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулахыг олон жилийн өмнөөс мөрөөдсөн. Тэшүүрээр гулгасан гэхээсээ илүү гүйлтийн цанаар уралдаж байгаа мэт хүнд байлаа. Хөвсгөл нуурын байгалийн үзэмж гайхалтай сайхан юм. Нэг ч үүлгүй хөх тэнгэр, далайн өнгөтэй сүлэлдэхийг хараад биширч явлаа. Ийм цэнгэг нуурыг харж байсангүй. 140 километр замыг хүйтэн жавартай өдөр туулахад амаргүй байсан ч зорилгынхоо төлөө нэг минут ч амралгүй бариандаа орсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top