М.Энхболд: УИХ-ыг тараах тухай яриа нь гишүүдийн эрхэнд халдаж, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 10

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталжээ.

 Чуулганы хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газар болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад хандан давхардсан тоогоор УИХ-ын 25 гишүүн 93 асуудлаар 18 асуулга тавьж, 15 гишүүний 8 асуулгын хариуг сонссон байна.

Хуралдааныг хааж УИХ-ыг дарга М.Энхболд үг хэлсэн юм. 

Тэрбээр "УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж төлөвлөсөн ажлаа амжилттай хэлэлцлээ.  Чуулганы хугацаанд 9 ажлын хэсэгт давхардсан тоогоор 70 гишүүн ажиллалаа. 28 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн очиж танилцсан байна. 25 гишүүн 93 асуудлаар асуулга тавьсан байна. 

Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж төсвийн нийт зарлагыг 9,6 их наяд байхаар тооцсон. Эдийн засаг өссөн. 2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж 29 сургууль, 15 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх зардлыг тусгаснаар  Ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт оруулдаг байдлыг  халах нөхцөлийг УИХ бүрдүүллээ.  Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянган ээжид сар бүр 50 мянга 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16 мянга орчим эцэг эхэд улирал тутам 240 мянган төгрөг олгох хуулийг баталсан. Малчдын тэтгэврийн насыг бууруулж, 393 мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүллээ. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 74 орчим хувийг ажлын байраар хангаж байгаа  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих нь төрийн үүрэг юм. Тэднийг дэмжих бодлогыг баримталсан.


 

Агаар орчны бохирдлыг бууруулах ажил энэ жилийн чуулганы онцлох ажил байлаа. Агаарын бохирдлын эсрэг ажлын хэсэг байгуулаад байгаа. УИХ агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолыг баталлаа.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн мөнгө үрсэн хүмүүст хариуцлага тооцох нь чухал гэж үзэж байна.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнөх оноос 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх цахилгааны шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэгт зарцуулна. Агаар орчны бохирдол зөвхөн Улаанбаатарынх биш аймгийн төвүүд зэрэг нийт суурин газруудын асуудал болоод байна. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах зэрэг агаарын бохирдлын эсрэг ажлуудыг орон нутагт үе шаттай зохион байгуулах шаардлага байна.

Банкны салбарын эрх зүйн орчныг бүрдүүллээ. Макро эдийн засгийг эрсдлээс хамгаалах Хадгаламж эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөх, төр татвар төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээдэг байдлыг зогсоосон.

2019 онд хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сонгуулийн дараа төрийн албанд хийгддэг халгаа сэлгээ зогсож,  төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах, төрийн албан хаагчийн  ажлын гүйцэтгэл, үр дүн, ёс зүйг үнэлэх талаар шинэчлэлийн томоохон ажлуудыг хийсэн гэж үзэж байна.

Төрийн албанд анх орох буюу ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох шаардлага, шалгууртай боллоо. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага тавигдаж байгаа юм.

2020 оноос эхлэн илүү цагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч нэмэгдэл хөлс авах бол, төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрийн жинхэнэ албан хаагчтай адил 36 хүртэлх сарын үндсэн цалингийн хэмжээтэй нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. 


Дүгнэж хэлбэл энэ парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо.

Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй" гэлээ.

 Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.186.129) 2018 оны 02 сарын 12

БУЗАР ЭНХБОЛД ХЯТАД ШЭЭС ИЧ МАНАНГИЙН ХОГ ШААР

0  |  0
Зочин (66.181.186.129) 2018 оны 02 сарын 12

зг ыг тараах хэрэгтэй энэ хэвээр байвал монгол улс устан ялзарсан төр юуч өөрчилж чадахгүй толгой дутаг өөрсдийнхөө ашигийн төлөө л энхболд үхэн хатан зууралдаж байгаан ичгэвтэр ялтан гэдэгээ тод харуулж байна ерөнхийлөгч болох чин яаасан юм ич хэзээч чамайг ерөнхийлөгч болгохгүй чамд тийм толгой ч байхгүй хэзээч чи хулгаач наймаачин хэвээр үхэж далд орно

0  |  0
Зочин (66.181.186.129) 2018 оны 02 сарын 12

ЗГ ЮУЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХОР НАЫРУУЛЖ ИДЭЖ УУХ МӨНГӨ СААХ АРГА БАРИЛТАЙ НАЙМААЧИН ХҮЧИН ДЭЭРЭМЧИД ХООСОН ТОЛГОЙТОЙ ХЯТАД ШЭЭСҮҮД ТӨРД БАЙНА ЗГЫГ ТАРААХАН ЗӨВ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА ЕРӨН ТӨР ЭНХБОЛД ГЭЭС ЮУ ХИЙСЭН ЮМ 60 Н ТЭРБУМ ИЙН ЯЛТАН ШТЭЭ ШУДАРГА ХЭЛХЭД НУУХ ЮМГҮЙ ХУЛГАААЧ ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ МАНАН БҮЛЭГЛЭЛ ! ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРД ТҮМЭН ШААРДАХ БОЛНО !

0  |  0
Зочин (66.181.186.129) 2018 оны 02 сарын 12

ЗГ ЮУЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХОР НАЫРУУЛЖ ИДЭЖ УУХ МӨНГӨ СААХ АРГА БАРИЛТАЙ НАЙМААЧИН ХҮЧИН ДЭЭРЭМЧИД ХООСОН ТОЛГОЙТОЙ ХЯТАД ШЭЭСҮҮД ТӨРД БАЙНА ЗГЫГ ТАРААХАН ЗӨВ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА ЕРӨН ТӨР ЭНХБОЛД ГЭЭС ЮУ ХИЙСЭН ЮМ 60 Н ТЭРБУМ ИЙН ЯЛТАН ШТЭЭ ШУДАРГА ХЭЛХЭД НУУХ ЮМГҮЙ ХУЛГАААЧ ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ МАНАН БҮЛЭГЛЭЛ ! ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРД ТҮМЭН ШААРДАХ БОЛНО !

0  |  0
зочин(202.9.44.66) 2018 оны 02 сарын 11

дээд доод хоёр танхимтай болох хэрэгтэй одоогийн парламент цаашдаа явцгүй ихэнх нь хувийн аж ахуйн бизнес эрхэлдэг хүмүүс улс орныг дампууруулах шинж илэрч байна

0  |  0
зочин(66.181.191.21) 2018 оны 02 сарын 11

УИХ ыг гишүүд өөрсдөө тараачихсан байгаа юм биш үү. Хуралдаа суухгүй бна. Үүнд ард түмэн маш их бухимдаж байгаа. Ер нь ардаа бизнесийн ажилтай хүмүүсийг дараагийн сонгуульд огт сонгомооргүй юм бнаа. 45 дээш настай эрдэмтдээ сонгож байяаа. Залхаж бна.

0  |  0
зочин(202.179.27.61) 2018 оны 02 сарын 10

Энхболд Дарга аа өөрий чинь Толгойлж буй УИХ чинь ямарч чадвар чадамжгүй, Гишүүд нь Хуралдаа ирддэггүй, хоцордог, Авилгал, Хулгай, Хүчингийн хэрэгт нэр ус нь холбогдсон Ард иргэдийн Төлөөлөл байж чадахгүй Сонгогчидод оо Худлаа Амлаж Хуурч мэхэлдэг ш дээ

0  |  0
ЗОЧИН(202.9.40.32) 2018 оны 02 сарын 10

”УИХ-ыг тараах тухай яриа нь гишүүдийн эрхэнд халдаж, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл” гаргасан хүнийг шүүхэд өгчих...өө...энэ чинь төрийн эсрэг үйлдэл мөн биз дээ ...???

0  |  0
Zochin(202.179.26.223) 2018 оны 02 сарын 10

Namiin bolon huviin erh ashigiin tuluu bish ard irgediinhee tuluu ajillah heregtei shuu dee.

0  |  0
Shuugch(172.58.44.124) 2018 оны 02 сарын 10

Mi ovogt alban tushaaliig ariljaj mongol turiig zavhruulah gesen uildel ni eh ornoosoo urvasan gej uzeh undesleltei. Uuniihee tuluu yalaa edlej narsand uldsen amidralaa ungruuh yostoi baital ... ichij amidar!!!

0  |  0
Дэмжигч(72.143.117.99) 2018 оны 02 сарын 09

Төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насний тэтгэвэрт гархад 36 сарын үндсэн цалингийн хэмжээтэй тэтгэмж авах нь үнэхээр зөв байна,

0  |  0
Үйл(66.181.191.18) 2018 оны 02 сарын 09

Үйл ажиллагаа нь угаасаа сул юм.

0  |  0
Зочин (66.181.180.210) 2018 оны 02 сарын 09

Татахгүй гээд байгаа юм ажилаа сайн хийгээч

0  |  0
Top