УДШ Г.Шийлэгдамбын ялыг 4.6 жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэлээ

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2018.02.09/ хянан хэлэлцлээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн байдаг.

Харин Г.Ганчимэгийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жил хасч, 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Мөн О.Даваасүрэн, Э.Гантулга нарыг урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Даваасүрэнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил 6 сар хорих, Э.Гантулгад нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан билээ.  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг  2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан  хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 2-8  жил болж хөнгөрсөн тул шүүгдэгч Г.Шийлэгдамбын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хуулийг ийнхүү буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон “хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

Jaga [ 50.39.189.23 ]      |     2-р сарын 10 -нд, 22:36 минутанд

Терийн албан туушаалд ажиллах эрхийг тvр хугацаагаар хасдаг нь эргээд чамайг татнаа гэсэн vгvv

Иргэн [ 202.21.106.139 ]      |     2-р сарын 10 -нд, 02:39 минутанд

Хээл хахуулийн гэмт хэргийг ингээд өөгшүүлээд байх ямар хэрэг байнаа?!?!?!?!?. Ганцхан сая төгрөгөөр торголоо ч гэх шиг. Ийм шүүхтэй улс яаж өөдтэй байхав дээ.

polit [ 103.212.118.29 ]      |     2-р сарын 09 -нд, 17:25 минутанд

mongoloo zarsan opshorchid hulgaich nart hezee huuli vilchleh ve .

Зочин [ 66.181.180.210 ]      |     2-р сарын 09 -нд, 14:36 минутанд

Юу вэ болиоч дээ.Газар дээрээ баригдчихаад.Баригдсандаа бантаад Энхбаяр даргыгаа хөлдөж чирэх шахаа биз дээ

Zochin [ 66.181.184.242 ]      |     2-р сарын 09 -нд, 12:44 минутанд

Uhsen baaas ! Manai mongoliiin Huuli gej nohoin baasnaaas dor yumdaaa. 1 say tugrugniii hurungu huraasan gen uu? Bolij uz . Ene hun bol suuhgui suuj bga nereeer gadaadad bugj bgad Irne . Tiim humuus , tomchuudiin huuhduud zunduu bdagiin bnlee shuu dotor ni bdag medeh hun tgj yrij bsn .

ЗОЧИН [ 202.9.44.73 ]      |     2-р сарын 09 -нд, 12:19 минутанд

ХЭРЭГ ХИЙЖ ХАХУУЛ АВСАН ХҮН НЬ ГЭДИЙЖ ХУУЛИЙН ЯЛ ӨГСӨН ХҮН НЬ БӨХИЙХ ЮМ БАЙНА Л ДАА.

ЗОЧИН [ 202.9.44.88 ]      |     2-р сарын 09 -нд, 12:18 минутанд

ХА ХА ХАХУУЛ АВСАН ХҮН НЬ ГЭДИЙЖ ӨГСӨН ХҮН НЬ БӨХИЙХ ЮМ БНА Л ДАА МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨ ГЭЖ 170 ГАРУЙ ОРНООС 127 ХАВЬД ХАХУУЛЬ АВИЛГАЛААСАА БОЛООД ЖАГСАЖ БНА ГЭСЭН НЬ ҮНЭН ЮМ БНА ШИЙЛЭГДАМБЫН ХУВЬД АМРАЛТАА Л АВЛАА ГЭСЭН ҮГ ХЭДХЭН САР БОЛООД Л ӨРШӨӨЛӨӨР ГАРЧИХАНА ИЙМ ХӨГИЙН ТӨР БАЙХАД ЯАЖ АВИЛГАЛТАЙГАА ТЭМЦЭХ ЮМ БОЛ ДОО ТЭДНИЙГ ХАЙРЛАЖ ХАМГААЛААД БНА ДАА.

Go to top of page