“Ротшильд”-ын гэр бүл улс орнуудыг хэрхэн цөлмөдөг вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 10

Цуутай Ротшильдын гэр бүлийнхний “NM Rothschild & Sons” банк, бас дэлхийн хамгийн баян 30-40 хүн л манайхны шүтээд байдаг Дэлхийн банк, Олон улсын валютын санг /ОУВС/ удирдаж, бас хянадаг гэвэл та итгэх үү? Тэд мөнгөний тусламжтайгаар 150 гаруй жилийн турш манай гарагийг бүхэлд нь хянасаар ирсэн. 


Зурагны тайлбар: Пруссийн барон Ротшильдынхны сүлд,
Баян чинээлэг гэдэгтэй хоршоо үг болтлоо олны чихэнд дасал болсон Ротшильдынхон дэлхийн санхүүг атгадаг. Өнгөрсөн зуунуудад Габсбургийнхэн, Романовынхан гээд Европын эзэн хаад, төрийн тэргүүнүүдээс өгсүүлээд эгэл иргэнээ хүртэл тэдэнд өр тавиагүй том улс гүрнүүд байгаагүй. 
Тэр бүү хэл Ромын Пап хүртэл Ротшильдынхноос мөнгө зээлдэг байсан гээд төсөөл дөө. Тэрчлэн Ротшильдын удмынхан XIX зуунаас эхлэн бараг бүх том улс орны өр зээлийн бичгийг хэвлэдэг байв. Зөвхөн үүнээс тэд одоогийн ханшаар 48 тэрбум доллар олсон. Тэд бол дэлхийг захирагчид. Ямар ч гэсэн энэ гэр бүл үеийн үед сайн, муу бүх  том төсөлд оролцож явжээ. Европын төмөр замууд, Африкийн алмаазын олборлолтыг санхүүжүүлж, Орос, Сахарт нефть хайж, 1917 оны Оросын хувьсгалыг санхүүжүүлсэн гээд тоочих юм бол дуусахгүй. Жившгүй Ротшильдынхон дэлхийг хамарсан хямрал, сүйрэлд ч өртөлгүй өнөөг хүртэл эрх мэдлээ хадгадсаар. Одоо ч гэсэн тэд л алтны дэлхийн үнийг тогтоох онцгой, дархан эрхтэй хэвээр. Итгэхгүй байна уу? “NM Rothschild & Sons” банкны Лондон дахь оффис 85 жилийн турш өдөрт 2 удаа алтны үнийг тооцоолсоор ирсэн. Энэ нь нэг ёсондоо алтны индикатор бөгөөд түүн дээр үндэслэн дэлхийн бүх орны Төвбанкууд алтныхаа үнийг тогтоодог аж.

Тодруулахад Ротшильдын хөрөнгө оруулалтын банкуудыг 2003 оноос “Rothschild Continuation Holdings” /Швейцарьд бүртгэлтэй/ хянаж байгаа. Харин толгой компани нь Германд бүртгэлтэй “Concordia BV” юм. “Rothschild et Cie Banque” бол Ротшильдын гэр бүлийнхний Франц, Европ дахь банкны бизнесийг хянадаг ба “Rothschilds Continuation Holdings AG” нь Ротшильдын бусад банкийг, түүний дотор Лондон дахь “N M Rothschild & Sons” банкийг захирдаг аж.
Харин тэдний маш том нууцыг Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч асан Джо Стиглиц задаллаа. Түүнийг 2000 онд ажлаасаа халагдахад Дэлхийн банкны тэргүүн асан, сэр Джеймс Вольфенсон ямар ч тайлбар хийгээгүй. Джо Стиглиц халагдахын өмнө Дэлхийн банкнаас их хэмжээний нууц баримт бичгүүдийг авч явсан юм. Ингээд тэр Дэлхийн банк болон ОУВС-гийн үйл ажиллагааг илчилж эхлэв. Түүний баталж буйгаар Дэлхийн банк, ОУВС-гийн дарамт шахалтан дор тодорхой, шат дараалсан арга хэмжээ авч байсан бүх улс орон эцсийн бүлэгт сүйрэн, эдийн засаг нь нуран унаж, Засгийн газар нь устаж, тэр бүү хэл зарим нутагт эмх замбараагүй байдал, зөрчил, мөргөлдөөн дэгддэг аж.

Та бүхэнд Дэлхийн банк, ОУВС-гийн нууц баримтуудаас жишээ татаж танилцуулъя. Эдгээр байгууллага дэлхийн улс орнуудад ямар шаардлага тавьж, ямархуу үйл ажиллагаа явуулдгийг эндээс харж болно. 

  1. Дэлхийн банк болон ОУВС маш хор уршигтай 111 заалт бүхий нууц гэрээнд заавал гарын үсэг зурахыг манай гарагийн улс орнуудад хандан шахаж шаарддаг.
  2. Дараа нь эдгээр орныг амин чухал актив болох ус, цахилгаан, байгалийн хий зэргийг заавал өөрсдөд нь зарахыг шаардаж тулгадаг.
  3. Алсдаа зайлшгүй сүйрэл авч ирэх тийм эдийн засгийн алхмуудыг хийхийг тухайн улс орнуудад тулгаж, хүчээр зөвшөөрүүлдэг. Хэрэв тэдгээр орон иймэрхүү нөхцлүүдийг нь үл зөвшөөрвөл тэдний олон улсын экспорт/импортод хориг тавьж эхэлдэг. Ер нь хувь хүн ч бай, корпораци, Засгийн газар ч бай хэрэвзээ олон улсын зах зээлээс мөнгө зээлэхгүй л бол хэн нь ч тэсэн үлдэж чадахгүй. Эцэст нь хэрэв энэ бүх арга хэмжээ нь тус болохгүй бол Дэлхийн банк, ОУВС хамтран тэдгээр Засгийн газруудыг түлхэн унагаж, түүхийг өөрчлөн гуйвуулдаг гэнэ.

Аргентинд зориулсан нууц төлөвлөгөө

Дэлхийн банк, ОУВС-гийн дотоод хэрэгцээний нууц баримтуудаас үзэхэд Аргентин улсад аймшигтай хувь тавилан бэлдэж, эртнээс төлөвлөгөө боловсруулжээ. Түүнийг мэдээж сэр Джеймс Вольфенс батламжилж, гарын үсэг зурсан. Аргентины эдийн засаг сүйрч, 5 долоо хоногт 6 Ерөнхийлөгч солигдсон хэрэгт чухамдаа Дэлхийн банк, ОУВС чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Яагаад гэвэл Аргентин улс 1980-аад онд Дэлхийн банк, ОУВС-гийн тушаалуудыг биелүүлж эхлэн, өөрийн төрийн бүх активыг, тухайлбал усан хангамжийн системээ ч зарсан. Дараа нь хүн амаа татвараар боомилсон. Хэт данхайсан бүтэцтэй Засгийн газар байгуулж, улмаар улс орноо хэсэг хэсгээр Дэлхийн банк, ОУВС-д бүрэн атгуулсан юм. Харин үүний төлөө Дэлхийн банк, ОУВС тэдгээр улстөрчдийн Швейцарь дахь дансуудад тэрбум тэрбум долларыг шилжүүлсэн байна. “Citibank” зэрэг байгууллагууд Аргентин улсын банкуудын талыг няц дарчихсан. Мөн “British Petroleum” нь Эквадор руу ордог амин чухал хоолойнуудыг өөртөө авсан юм. Үүний зэрэгцээ “Enron” нь усан хангамжийн системийг бүхэлд нь эрхшээлдээ оруулсан. Асуудал юунд байна гэхээр тэд системийг бүхэлд нь устгачихсан аж. Буэнос-Айрест бүр ус ч ууж болохоо байсан гээд төсөөл дөө. Энэ бол зүгээр нэг хулгайн асуудал биш, бас зүгээр нэг нийгмийг шулж мөлжиж баяжсан хэрэг биш. ОУВС өөрөө Агуу нууруудыг (АНУ, Канадад оршдог) авсан. Ингээд тэд одоо усан хангамжийг бүхэлд нь хянадаг болжээ. Дэлхийн банк, ОУВС одоо АНУ-ын төрийн сан хөмрөгийн 51 хувийг эзэмшдэг билээ.

”Enron”-ы тухай бүү март


Зурагны тайлбар: Ротшильдын угсааныхны зураг, 5 хүү нь, Натан Ротшильд
Буэнос-Айресийн усан хангамжийн системийг “Enron”-д сохор зоосоор зарчихсан. Мөн Аргентин, Чилийн хооронд тавьсан чухал хоолойгоо бас адил зарсан. Даяарчлал гэж хашгирдаг тэд бас нэг хуурамч корпорацийн активыг авсны дараа “Enron” компанийг зүгээр л дампууруулчихсан юм. Тэд улс оронд орж ирээд хамгийн түрүүнд улстөрчдийг нь худалдан авдаг. Тэгээд авлигач улстөрчдөд дарамт шахалт үзүүлэх замаар усан хангамжийн систем, төмөр зам, телефоны компаниуд, төрийн мэдлийн нефтийн компаниуд, шатахуун түгээх станцууд зэрэг аль чухал объектуудыг өөрсдөө худалдан авдаг. Томилогдсон болон сонгогдсон улстөрчид зүгээр л бүх активаа ОУВС-д шилжүүлчихдэг аж. Даяарчлагчид мэдээж, үүний төлөө тэдгээр хүн бүрт тусад нь их мөнгө төлж, Швейцарь дахь данс руу нь шилжүүлдэг.

Үүний зэрэгцээ ОУВС нь Дэлхийн банктай хамтран, үргэлж улс орнуудыг хэсэгчлэн хуваахын төлөө зүтгэдэг, Эквадор, Аргентин, Америк, Израильд ч ялгаагүй. 
Хувьчлал гэдэг нь дээрэм, хүчирхийлэл гэсэн үг юм. Ард иргэдээс бүхнийг хураан авчихаад ОУВС, Дэлхийн банкад шилжүүлж буй хэрэг.

Дэлхий түймэрт автжээ

Тодорхой нэг улсыг дарамталж, эдийн засгийг нь устгахад гудамжинд эмх замбараагүй явдал эхэлдгийг тэд сайн мэднэ. Тэгээд үймээн самуун, бослого дэгдсэн улс орнуудаас капитал, бр асар их капитал гадагшаа урсч эхэлдэг нь ОУВС-гийн хувьд залгих таатай боломж бүрдэж байгаа хэрэг. Энэ бол эзэнт гүрнүүдийн эдийн засгийн дайн бөгөөд дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг алдагдуулах аюултай. Одоо АНУ өөрөө ийм үзэгдэлд өртөж байна. “Тэд маш их шуналтай, гэхдээ тэд зөвхөн хувьцаа эзэмшигчдийг ч хоосолдог юм биш. Харин бүхэл нийгмийн халааснаас сая сая, тэрбум, триллионоор нь сорон авдаг” хэмээн Калифорни мужийн мөрдөгчид баталж байна.

Ротшильдууд ба тахал

“NM Rothschild & Sons”-д нэвтэрч чадсан хүн тэндээс энэ бүх активыг олж чадна. Одоо тэд бүхэл бүтэн улс орнуудыг сүйрүүлж, хүмүүсийн нөөцийг нь устгаж байгаа. Эхлээд тэд капиталын зах зээлийг нээдэг. Дараа нь орон нутгийн банкуудыг гадаадын худалдан авагчдад зарж эхэлнэ. Тэгээд зах зээлийн гэгч үнийг бий болгодог. Гэвч энэ бүхэн Калифорнид болсон шиг бүх зүйл чөлөөт зах зээл гэж эхлээд усны төлөө дааж давшгүй өр, тооцоогоор дуусах жамтай. Дараа нь улс орнууд хилээ худалдаанд зориулан нээх болно. Энэ нь хар тамхины, опиум дайнуудыг санагдуулдаг. Гэхдээ энэ бол чөлөөт худалдаа биш, харин худалдаа хийхэд дарамт шахалт үзүүлсэн хэрэг. Ийм л системийн ачаар тэд бүхэл бүтэн улс орнуудын эдийн засгийг цөлмөдөг аж. 
“sovereignindependent.com” сайтаас.

PS: Мэдээллийг эзэмшдэг хүн дэлхийг захирдаг

Чухам Натан Ротшильд анх “Мэдээллийг эзэмшдэг хүн л дэлхийг захирна” гэж хэлсэн. Түүх өгүүлье. Францын жанжин Наполеон 200 жилийн өмнө Ватерлоогийн дэргэдэх тулаанд ялагдсаныг бүгд мэднэ. Уг тулааныг Натан болон Якоб Ротшильд нар анхааралтай ажиглаж байв. Тэдний хобби нь санхүүгээс гадна шуудангийн тагтаа байсан юм. Ротшильдынхон тулаан дуусмагц тагтааны хөлөнд зохих зааврыг кодлон бэхэлж, нисгэжээ. Гэхдээ тэд эрсдэл гаргахыг хүссэнгүй. Иймээс Натан Ротшильд Наполеоныг дөнгөж ялагдмагц асар үнэтэй морьдоо багтраах шахан Лондон руу хар хурдаараа давхижээ. Маргааш өглөө нь Лондоны бирж дээр ганцхан Натан Ротшильд л Наполеоны ялагдсан тухай мэдэж байсан. Гэвч тэр Наполеоны ялалтад гутарсан дүр үзүүлэн жүжиглэж, өөрийн хувьцаануудаа бөөнөөр зарж эхлэв. Биржийнхэн англичуудыг ялагдсан гэж ойлгоод бас хувьцаагаа зарж гарлаа. Ингээд Англи, Австри, Пруссийн үнэт цаасуудын ханш минут тутамд буурч байхад харин Ротшильдын туршуулууд худалдан авсаар байжээ. Биржийнхэн нэг өдрийн дараа л Наполеон ялагдсан тухай олж мэдсэн. Үнэт цаастай олон хүн амиа хорлосон бол Натан 40 сая фунт стерлингийн ашиг оллоо. Ротшильдынхон ийнхүү бусдаас түрүүнд бодит мэдээлэл олж аван, бирж дээр ашигтай тоглодог аж. Тэд “Мэдээллийг эзэмшигч дэлхийг захирдаг” гэсэн алдарт хэлц үгийг гаргасан төдийгүй мэдээллийг хамгийн түрүүнд өөрсдөө олж авахын тулд бүхнийг хийж ирсэн, хийж ч байгаа. Ротшильдынхон энд л хаад ноёд, төрийн тэргүүнүүдтэй найзалдаг нөхөрлөлөө бүрэн ашигладаг.


Нийтлэлч Ашим

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үйлс (5.173.168.108) 2021 оны 05 сарын 04

Энэ муухай капиталистууд - долларын эзэд чинь Ковидыг удирдаад бгаа юм шүүдээ!!! АРВААД ЖИЛИЙН ӨМНӨӨС ТӨЛӨВЛӨСӨН. К-19 ВИРУСЫГ лабараторт зориуд бүтээснийг авсралийн Америкийн эмч нар баталсан. Айлгаж зориуд тахал дэгдээсэн. Яагаад? Тэд хортой вакцин хийж вакцинаар ДЭЛХИЙН ХҮН АМЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ХҮМҮҮС. ТЭД БОЛ ХҮН БИШ, ЧӨТГӨРҮҮД ШҮҮ. ВАКЦИНААС ТИЙМ УЧРААС ХҮМҮҮС ҮХЭЖ, ХҮНДРЭЛҮҮД ГАРЧ, САЛГАЛДАГ ӨВЧИН ГЭХ МЭТ ЯНЗ БҮРИЙН ӨВЧИН ТУСЧ БНА., ЖИШЭЭ НЬ, ЕВРОПОД.\nВАКЦИН ТЭДНИЙ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН БИОЛОГИЙН ЗЭВСЭГ ГЭДГИЙГ БАРУУНД ХАВРААС ХОЙШ ОЛОН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ХЭЛЖ БАЙНА.

1  |  0
Монгол Ротшильд(66.181.177.221) 2021 оны 02 сарын 26

Манайд ноён долларын ханш өсч байна гэдэг бол, бид Ротшильдод татвараа төлж байнаа л гэсэн үг.\nМанайд ч одоо буцалтгүй тусламж ч их орж ирдэг дээ, магад нэг л өдөр буцааж төлөх өдөр ирэх байх аа. Агуу Рокфиллер хүртэл Ротшилийн мэдэлд байдаг байсан тэрбумтан гээд бод. Одоо дэлхийн хамгийн баян хүнийг ч Ротын гэр бүл торуулдаг гэдэг юун форбес угаасаа тэдний өмч. Ротшилийн хөрөнгийг хэнч тодорхойл ч чадахгүй тэд нам гүн хэл амнаас холуур дэлхийг 200аад жил удирдсаар л байна. Монголд сайн мэдэгдэхгүй байж болохч Монгол банк ч тэдний өмч юм билүү хэн мэдлээ

1  |  1
Дорж(192.82.70.112) 2021 оны 02 сарын 26

Орос ангил хэлтэй бол энэ эдийг засгын алуурчдын тухай маш их ноцтой мэдээлууд ютуб каналаар дуурэн ба . Буур нэгдсэн ундэстний байгуулгыг хуртэл эд нар байгуулсан гэж бдаг . Сая 2 нийгэм солиндоход улс торчдийг оорийн талдаа авсан

1  |  0
Эрхэмбаяр (66.181.161.37) 2020 оны 12 сарын 11

Оросын тв энэ Ротошильдын дайралт валютын сангийн холыг харсан дээрмийн талаар нэвтрүүлэг үзэж бсан ядуу эдийн засагтай улсыг төрийн эрх мэдэлтэй хүмүүстэй нь худалдаж аваад тэд нар удирдаж хараа хяналтаа тогтоодог тухай Манайд бас валютын санд хайртай дарга нар их шүү

2  |  0
Эрдэнэхүү(202.9.46.84) 2020 оны 04 сарын 02

Монгол оувс гаас салахгүй бол ойрын 30-40жилийн дотор африKаас ялгаагүй болно

1  |  1
иргэн(203.91.119.66) 2020 оны 04 сарын 01

1нийтлэлд Ротшильдийнхний түүхийг 1 бичээд, одоо эзэмшдэг жижигхэн хөрөнгө оруулалтын банкийг 1 дурдаад, ОУВС, ДБ зэрэг ЗГ-ууд хоорондын аваргуудын үйл ажиллагааг 1 оруулаад холион бантан болгожээ. Хоорондын уялдаа холбоо нь харагдсангүй. ОУВС, ДБ-нд тэд тэдэн хувь эзэмшдэг гээд ганц өгүүлбэр л оруулчих

1  |  0
Bi(202.21.107.58) 2021 оны 02 сарын 27

Ротчайлд

0  |  2
Энхтуяа(202.126.89.114) 2020 оны 02 сарын 27

ОУВС танайх цалингаа нэмж болохгүй гэсэн гээд ганц нэг улс төрч яриад байсан нь ийм учиртай байх нь.Манайхан судалгаагүй энэ тэндээс гжйлга гуйгаад зээлээд хүү багатай гээд онгироод байдаг ийм юманд хүргэдэг байх нь.Зээл авна гэдэш зээлдэгчийн юу шаардсаныг өгнө гэсэн үг байх нь улс төрчдөө

0  |  0
SUUT(39.115.114.2) 2019 оны 03 сарын 12

Мэдээллийг эзэмшдэг хүн дэлхийг захирдаг ENE UNEN SHUU MONGOLCHUUD TEHED SOLONGOS DRMANAAS DELHIIG MEDEJ AVNA GEJ BODOG BOLOLTOI

0  |  0
Содвоо (27.123.214.119) 2021 оны 02 сарын 26

Wow Yнэхээр гайхалтай.Энэ vнэхээр vнэн юм байна.Муу лалрын каптлистууд.Гэхдээ бид энэ гэр бvлийн эсрэг тэмцэх ёстой.Мøнгøøp бvxнийг шийдэж болохгvй гэдгийг тэд мэдэх ёстой.

2  |  0
дд(203.91.119.102) 2018 оны 04 сарын 23

зөндөө л уншиж байсан юм байна

0  |  0
Nergui(203.91.115.35) 2018 оны 04 сарын 09

Ue ue uliran songogdoj bui 50s deesh nasnihan odoo bugdeeree zaigaa tawia ym hiih gj gajuudliig arilgah gj zutgej ywaa zaluusdaa gai bololgui zaigaa tawih heregtei sh de hezee ymar hergiig shiidwerlej baisiin ard tumnii nuden deer l hudlaa bie bieruugee dairaltssan dur esgej hugatsaa hojood l ungurdug shuu de soshiad itgegch nar uuniig anhaarah ni zuw bh zaluusiig bol yu ch gj gujirdej chadna ugaasaa ymar ch ymiig mynga tum dawthad hudliig unen bolgodog gsen filosofitoi shuu dee naaduul ch manan

0  |  0
Ajiglagch(182.160.3.136) 2021 оны 02 сарын 26

Bolor.info gedeg youtube suvag bolor ooroo sain sonsovol delgerengui yarisan baidag ene daaj davshgui orn ooroo bidnii offshort aldsan nuser ih horongo baigaam tuuniign erguuleed huutee zeelduuleed baih jisheenii iim uchraas gants bgaa arga bol depot zarlah naad ”oligoorhuud chin yaach chadahgui ene ooroor helbel tiim muu zuil bish harin daaj davshgui ih orond orohoos deer hereg Mongolchuudaa

1  |  0
Jinhene gar hol ni (124.126.2.247) 2021 оны 02 сарын 26

Manai eronhiilogch jinhen gar hol bish baigaa daa. Am angaival l ih hurlaa taraah,zasgaa unagaahyum yarih tuundee bur ingechih geech. Ingeed zogsohgui ard irged mini yaduu zuduu baina geedorovdson dur esgej ard irgedee turhirchiad guij irenguutee zasgiin gazar,ih hurald ard tumen buhimdaltai baina yaduu zuduu baina geed baih yum. Yas yarih yum bol heden maliinhaa buyanaar Battulgiin yariad baigaa shig yaduu,olsoj tsangaad baigaa ni gaigui l dee. Olsson hun uhehgui tuld yamar ajliig hiine. Getel manaid mergejil bolosrolgui baij ajil golood hiideggui sh dee.

1  |  0
Jinhene gar hol ni (124.126.2.247) 2018 оны 02 сарын 11

Manai eronhiilogch jinhen gar hol bish baigaa daa. Am angaival l ih hurlaa taraah,zasgaa unagaahyum yarih tuundee bur ingechih geech. Ingeed zogsohgui ard irged mini yaduu zuduu baina geedorovdson dur esgej ard irgedee turhirchiad guij irenguutee zasgiin gazar,ih hurald ard tumen buhimdaltai baina yaduu zuduu baina geed baih yum. Yas yarih yum bol heden maliinhaa buyanaar Battulgiin yariad baigaa shig yaduu,olsoj tsangaad baigaa ni gaigui l dee. Olsson hun uhehgui tuld yamar ajliig hiine. Getel manaid mergejil bolosrolgui baij ajil golood hiideggui sh dee.

0  |  0
zochin (103.212.118.53) 2021 оны 05 сарын 04

ene tuhai manai hoid hursh sain medej baigaa uchraas huvichilsan uildveree butsaaj ulsiinh bolgoson shu de

1  |  0
Irgen(66.181.176.109) 2021 оны 05 сарын 04

90 eed ond manai elbegdorjtonguut batuultenguudiig bas sanhuujuulsen

2  |  0
Ганап(66.181.176.83) 2021 оны 03 сарын 26

Мэдээллээр дамжуулж тархи угаалт хийнэ гэж иймэрхүү зүйлийг л хэлнэ. Хэн мэдээллийг эзэмшинэ тэр хожино бичсэн бна. Оросууд жинхэнэ утгаар нь үзүүлж бгаа. Монголыг хуучны харанхуй дэлхийгээс таслагдсан үед буцаах нь манай том хөршүүдэд ашигтай.

1  |  0
Зочин(103.229.121.206) 2020 оны 01 сарын 13

Энэ үнэн юм уу Манайхан үүнийг мэдэж байгаа болов уу? Эсвэл томчуудын дансанд их хэмжээний ногоон орцон тууж байгаа юм болов уу? яанаа.???таминь ээ?

1  |  0
zochin(202.21.124.168) 2018 оны 02 сарын 10

Delhiin bank, OUBS ali hediin Mongoliin ediin zasgiig atgah bolson shuudee. Manaid bolson ediin zasgiin haymral ch uuntei holbootoi.

0  |  0
Ррр(27.123.214.108) 2018 оны 02 сарын 10

Ай хөөрхий үр хүүхдүүд минь сайхан нийгэмд амьдрах худлаа болжээ.ОУВС г дагаад сайнаа үзэхгүй

0  |  0
po(59.153.112.12) 2021 оны 05 сарын 04

huiwaldaanii ono gd 1ym bdg em hudaldaa benzin gazar mongo gd buh ashig oloh zuild holbogddog elbegdorj hurtel tednii huuheldei bsn

1  |  0
.зочин(202.9.41.74) 2021 оны 05 сарын 04

Худалдаа хөгжлийн банкийг Монголын Ротшильдын гэр бүл болгох гэсэн төрд гарсан хэдэн эрх мэдэлтний гэр бүл Эрдэнэтийн 49%-ийг залилж, Дубайд очиж гарын үсэг зурж баялагаа алдаж, өөрсдийн эрх ашгийн төлөө улайран тэмцсээр байна. АНУ-аас их суралцаж улс орноо цөлмөж буй юм байна

1  |  0
fak(182.160.1.249) 2018 оны 02 сарын 10

ОУВСан монголыг эзэлцэн юм бндаа Одоо МАН 76 нар бугдийг зарна Тгд мøнгø аваад алга болцгооно доо

0  |  0
fak(182.160.1.249) 2018 оны 02 сарын 10

ОУВСан монголыг эзэлцэн юм бндаа Одоо МАН 76 нар бугдийг зарна Тгд мøнгø аваад алга болцгооно доо

0  |  0
Банк(122.201.24.14) 2020 оны 04 сарын 02

Худалдаа хөгжлийн банк санхүү өөрийн актив маш хүнд бгаа бөгөөд Энэ мангасуудаас 100 сая доллар зээлэх тухай хэлэлцээр хийж бгаа бөгөөд хэрэв Энэ мангас зээл өгвөл үр дүн нь маш аюултай г энэ мэдээ тодоос тод бичжээ

2  |  0
Top