Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарна

2018 оны 02 сарын 10

 

Гэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой.

Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.

Тоглолт 2018 оны 02-р сарын 14-нд Улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас болно. Тасалбар 25000 төгрөгийн үнэтэй бөгөөд Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/986/ сайтаар худалдаалж байна. Мөн Юнителийн хэрэглэгчид 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9992-5074-с лавлана уу.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top