“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт нээлтээ хийлээ

2018 оны 02 сарын 10

Сэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.

Үзэгчдийг огшоож тайзнаа үндэсний урлагийн гайхамшиг, тэр дундаа бүжгийн гайхамшгийг илтгэн харуулсан уг концертын дууны сонголтууд нь ч нэн өвөрмөц болжээ. Уг концерт 2 сарын 10, 11-ний өдрийн 18.00 цагт Үндэсний Урлагийн их театрын тайзнаа дахин хоёр удаа тоглоно. 

Концертын фото сурвалжлагыг хүргэж байна.

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батмөнх(103.26.192.122) 2018 оны 02 сарын 12

Наран мандах талын.... гэдэг л сайн ойлгогдохгүй бна

0  |  0
зочин(103.26.194.51) 2018 оны 02 сарын 10

Олон дахин тоглож ард түмэнд үзүүлээрэй.Баяр хүргэе.Амжилт хүсэе

0  |  0
зочин(103.26.194.51) 2018 оны 02 сарын 10

Олон дахин тоглож ард түмэнд үзүүлээрэй.Баяр хүргэе.Амжилт хүсэе

0  |  0
uzegch(202.9.41.185) 2018 оны 02 сарын 10

Uneheer setgel hudlum goyo kontsert bolson shuu. Gaihamshigtai.

0  |  0
Top