Ван Гогийн зураг дахин алдагджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 11

Каир дахь Махмуд Халилын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс Голландын зураач Ван Гогийн бүтээл алдагджээ. Уг зураг ойролцоогоор 50 сая ам.долларын үнэ хүрэх “эд” байсан гэнэ. Египетийн цагдаа нар хулгайчийн халуун мөрөөр орж, Италийн хоёр иргэнийг баривчилсан ч мэдээлэл худал байсан нь тодорхой болсон гэнэ. Зураг одоогоор олдоогүй байгаа бөгөөд тус улсын бүх нисэх онгоцны буудлуудад онцгой байдал тогтоон шалгаж байгаа юм байна. Зургууд анх удаа хулгайлагдаж байгаа биш аж. Өмнө нь 1978 онд хулгайлагдаад хоёр жилийн дараа олдож байжээ.      

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top