Т.Мандахжаргал: Халуун сэтгэлт монголчууддаа баярлалаа

Утааны эсрэг ээж, аавууд холбооны зохицуулагч Т.Мандахжаргалтай ярилцлаа.

-Та бүхэн утааны эсрэг  тэмцэх ажлынхаа нэг хэлбэрийг айлуудын дулаан алдагдлыг бууруулах гэж үзэж байна  уу?

-Тийм. Цөөнгүй айлыг дулаалгатай болголоо

 -Бас бусдад  тусалж байсан?

-Утааны эсрэг ээж, аавууд 160 мянган гишүүнтнй групп дээрээ хандивын аян өрнүүлж цагаан мөгөөрсөн хоолойн нарийсалтай Урангоо охинд 10 сая төгрөг цуглуулж хагалгаанд нь хандивлаад хагалгаандаа амжилттай орсон байна.

 

Бас Баярхүү гээд гурван хүүхэдтэй айлд гэр байшинг нь дотор гаднаас нь дулаалж өгсөн. Монгол базальт 100 хувь материалыг нь үнэгүй гаргасан.

-Компаниудтай хамтарч ажиллаж байх шиг?

 

-Болортуяа гээд өнчин ачтайгаа амьдардаг эгчийн гэрт Кореа кабель ХХКтай хамтраад үнэгүй шалны халаалт тавьж өгсөн. 

-Хүйтэн гэрт зутруу байгаа хүүхдүүдэд бас тусалсан шүү дээ?

Энэ айл маань  гурван хүүхэдтэй айл. Гурав  хоногийн дотор хандив цуглуулсан.

Дөрөв  хоногт багтаан дотор дулаалга 20-иод залуустай хийж дулаан алдагдлыг 80 хувь бууруулсан

Хүүхдүүд нь их баярлаад байсан уу?

Тийм маш их баярласан. Хайр хүрмээр. Эгчийгээ зочид буудалд хэд хонуулсан.


-Туслах санаа төрсөн тухайд?  

-Хүмүүс цахимаар аян өрнүүлсэн. Гэхдэt  нэг л дутмаг шиг санагдаад.

Яг хэрэгтэй зүйлд нь тус хүргэж чадахгүй байгаа юм шиг. Тэгээд л ажлынхантайгаа ярилцаад байшинг нь дулаалж өгөхөөр болсон

-Хэдэн хүн ямар хэмжээний хандив өгөв?

-Пүрэвхүүтэйгээ хамтраад тайлангаа цэгцэллээ.

Нийт 241 хүн хандив өгсөн бөгөөд 3,083,800 болсоноос дотоод дулаалга, хоол хүнс, гал тогооны хэрэглэл, түмпэн саваас эхлээд хэрэгтэй бүх зүйлийг авах, хийж гүйцэтгэхэд 2,896,265 зарцуулагджээ. Хэсэг хэсгээрээ хуваагдаад хувиарласан ажлаа хийсэн бөгөөд баримтуудаа цуглуулаад нэгтгээд шивсэн.

-Олон баримт цуглана биз?

-Маш олон баримт байгаа. Санхүүгийн  мэргэжлийн хүн биш  учраас андуурсан, эндүүрсэн юм гарсан байвал хэлээрэй гээд нээлттэй байдаг.

-Нийт тусалсан хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?

- Хандив өгсөн та бүхнийхээ ачаар Нарангэрэл эгч  маань хүүхдүүдтэйгээ амар тайван сайхан амьдрахаар боллоо. Биеэ эмчлүүлээд ажил хийнээ гээд сууж байгаа шүү.  Бид яаралтай цөөхөн өдөр ажлаа дуусгахын тулд дулаалга, дотоод засал дээрээ багахан хөлсөөр хүн ахлуулж ажиллуулсан. Мөн маш их материал гадаа өрөөстэй байсан учраас хоёр шөнө найдвартай манаачууд ээлжлүүлж хонуулсан гэх мэт нарийн зүйл их гарсаан. Дөрвөн өдөр өглөөнөөс орой болтол ажилласан 20-иод залуустаа үнэхээр баярласан шүү. Мөн Нарангэрэл эгчийнд хоол хүнс, хувцас хунар, халаагуур , зурагт, угаалтуур, будаа агшаагч, зуух, хөргөгч, хүүхдийн хичээлийн хэрэглэл, хивс, хайруулын таваг гэх мэт мөн залуучуудад маань хоол хийж авчирсан эгч нар гээд бүх халуун сэтгэлт Монголчууддаа талархаад барахгүй нь ээ.

Эв нэгдэл ямар сайхан уур амьсгал бүрдүүлдэгийг харуулсан дөрөвхөн  өдөр эвтэй байвал хүчтэй байдгийг мэдрүүлсэн өдрүүд байлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Бид хамтдаа гэдэг уриатай болсон шүү.Дансны хуулгыг тусад нь орууллаа багтсангүй. Мөн маш олон хүн бараа материалаа хямдралтай үнээр өгсөнийг хэлмээр байна. Үлдэгдэл 195000 төгрөгийг Нарангэрэл эгчид өгнө.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

mungo [ 66.181.183.250 ]      |     Лхагва, 18:31 минутанд

MUNHNAR EEJ

zochin [ 202.9.41.8 ]      |     2-р сарын 12 -нд, 05:52 минутанд

ter huuhnii amidardag horooniih n geed heden erguu malnuud neriig n uguhgui yu yu gesen genee baahan soliorson duuldsan, mun ah duu hamaatan sadan n zuvshuurulgui zurgiig n avch hevel medeellleer tsatslaa, shuuhed ugnu enee teree gej hutssan bn le, erguu tsarailsan malnuud mini zugeer l bgarai da, humuus saihan setgeleer tusalj demjij bhad nemer boldgui yuma gehed nermees bololgui shig l bgarai da malnuudaa, ydaj humuust talarhla ilerhiileed surchih, dara n olon yum hutsaj bgarai, saihan setgeltei zaluusta bayarlalaa, amjilt, tetgevriin uvuuguus