О.Осоржамаа: Жүжигчин болох мөрөөдлөө эхлүүлсэндээ маш их баяртай байна

Бүжгийн болон инээдмийн төрлийн “UB Squad” кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, олны хүртээл боллоо. Тус кинонд сошиалаар олны танил болсон О.Осоржамаа дүр бүтээжээ. Гэхдээ өнгөрсөн намраас хойш сураг тасарсан энэ залуу өөрийн тоглосон киногоо үзэж амжаагүй байгаа гэнэ. Кино багийнхан нэлээд эрэл сурал болсны эцэст ням гарагт “Хархорин” захаас олж уулзан урилга өгсөн байна. Өнчин, ядуу ч гэсэн амьдрахын төлөө тэмцдэг, басхүү өөрийн зорьсон хүсэл мөрөөдлөө хаяаагүй яваа О.Осоржамаатай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө кинонд тоглосонд баяр хүргэе. 
-Баярлалаа.  

-“UB Squad” кино нээлтээ хийж, О.Осоржамаагийн тоглосон хэсэг үзэгчдийг нэлээн хөгжөөж байна. Ингэхэд яаж яваад энэ кинонд тоглох болов?
-Намайг өнгөрсөн зун “Өргөө” кинотеатрын өмнө шорлог зарж байхад Ш.Батсуурь ах утсаар ярьж, кинонд тоглох санал тавьсан юм. Би эхэндээ итгээгүй, надаар хэн нэгэн тоглож байна гэж бодсон ч зөвшөөрсөн. Харин хоёр хоногийн дараа над дээр хоёр хүн ирэхэд яалт ч үгүй итгэсэн. Кино багийхан намайг маш гоё хүлээж авсанд маш их баяртай байдаг. Миний мөрөөдөл жүжигчин болох.

Жүжигчид хүмүүст баяр, гуниг өгдөг нь их гоё санагддаг. Гэхдээ амьдралын боломж муу болохоор мөрөөдлөө биелүүлэх боломж олддоггүй байлаа.

-Яагаад жүжигчин болохыг мөрөөдөх болов?
-Би бага байхаасаа хошин шог их үздэг байсан. Бооёо ахад их дуртай. Жүжигчид хүмүүст баяр, гуниг өгдөг нь их гоё санагддаг. Гэхдээ амьдралын боломж муу болохоор мөрөөдлөө биелүүлэх боломж олддоггүй байлаа. Харин сая анхныхаа кинонд тоглож, мөрөөдлийнхөө зүгт эхний алхмаа хийсэндээ маш их баярлаж байна. Энэ бол миний хувьд маш том амжилт. 

-Энэ кино бүжгийн төрлийнх байсан. Өөрөөр хэлбэл өмнө нь бүжиглэдэг байсан уу?
-Би ер нь бүжиглэх авьяастай. Өвөрхангайд оюутан байхдаа бүжгийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан маань маш их хэрэг боллоо. Кино хийх үед хэдхэн секундын дүрсийг нэлээн олон удаа авах тохиолдол байдаг юм байна. Харин миний тоглосон хэсгийн зургийг ганцхан удаа авсан. Найруулагч, зураглаачид намайг магтахад өөрөөрөө маш их бахархсан шүү.


“Сити” сургуулийн оюутнууд “Осоржамаа энэ сургуульд суралцах юм бол би суралцахгүй. Өнчин, ядуу хүн нь тэр биш” гэсэн яриа гаргасан юм билээ.

-Түрүүн “Мөрөөдлийнхөө зүгт эхний алхмаа хийлээ” гэж ярилаа. Зун нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Жүжигчний мэргэжлээр суралцана” гэж ярьж байсан чинь юу болсон юм бэ?
-“Сити” их сургуулийн захирал М.Мөнхжаргал эгч намайг хүний ёсоор урьж, сургуультайгаа танилцуулж, жүжигчний мэргэжлээр суралцах урилга өгсөнд маш их баярласан. Тухайн үед миний мөрөөдөл биелсэн мэт санагдаж байлаа. Харамсалтай нь удалгүй урилгаа буцаасан.  

-Яагаад тэр вэ?
-“Сити” сургуулийн оюутнууд “Осоржамаа энэ сургуульд суралцах юм бол би суралцахгүй. Өнчин, ядуу хүн нь тэр биш” гэсэн яриа гаргасан юм билээ. Гэхдээ би М.Мөнхжаргал багшид ерөөсөө гомддоггүй. Харин ч намайг ядарч явахад нийтийн байр түрээслэн суулгаж, шорлогны тэрэг хийж өгсөн зэрэгт нь баярлаж явдаг. 

-“Сити” сургуульд суралцаж чадахгүй болсны дараа хэцүү байсан уу?
-Би гаднаа инээж, дотроо уйлж байсан. Өнчин, ядуу, танил талгүй хүн жүжигчин болох ёсгүй юм уу хэмээн бодож, уйлж хоносон шөнө надад олон байсан (Уйлав) ... Гэхдээ би мөрөөдлийнхөө төлөө чулуу шиг хатуу зүтгэсээр байгаа, зүтгэх ч болно.  

-Гэхдээ чи чадлаа шүү дээ. Сургуульд суралцаж чадаагүй ч кинонд тоглолоо?
-Харин тийм ээ. Кинонд тоглох боломж олгосон Ш.Батсуурь ахдаа маш их баярлалаа. Миний тоглосон анхны кино гэмт хэрэг, алаан зодоон, садар самуун, хүчирхийлэлгүй гэсэн. Бусдад инээмсэглэл бэлэглэсэн сайхан кино болсон гэдэгт би итгэж байна. Хүмүүс энэ киног үзээд эерэг энерги аваасай.

-Бүтээсэн дүрийнхээ тухай жаахан ярьж болох уу?
-Би киногоо үзээгүй байгаа болохоор сайн тайлбарлаж чадахгүй байна. Ямар ч байсан хүмүүсийг инээлгэхийн тулд бүжиглэх авьяасаа харуулсан. Хүн инээлгэнэ гэдэг чинь буян биз дээ. Та бүхэн киноноос үзээрэй.

-Киногоо гарахыг хэр их хүлээв?
-Зунаас хойш маш их хүлээсэн ч кино гарч өгөөгүй. Миний ойр дотныхон “Тэр хүмүүс чамайг хошгируулж, шоу хийсэн байна” гэж байсан. Харин би “Үгүй. Тэд тийм хүмүүс биш. Кино удахгүй гарна” гэж хэлдэг байлаа. Гэхдээ кино гарахгүй удах тусам өөрийгөө хошгирчихсон юм биш биз дээ гэж бодоод их уйлсан. Харин одоол киногоо үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Надад итгэхгүй байсан хүмүүс энэ киног үзээсэй.

- Ингэхэд өнгөрсөн намраас хойш яагаад сураг тасрав?
-Утсаа алдсанаасаа хойш фэйсбүүкт орж чадахгүй байгаа.

-Одоо хаана ажиллаж байна вэ. Шорлогоо зарж байна уу?
-Үгүй ээ. Өвөл болохоор шорлог зардаггүй. Би “Хархорин” зах дээр хогийн бараа зарж байгаа.

-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Хогийн пункерээс түүсэн зүйлийг хэлдэг юм. Хүмүүс намайг хог ухаж байгааг харсан л байх. Гэхдээ тэнд хэрэгтэй юм байдаг. Зарим зүйл 500, 1000 төгрөгийн үнэ хүрнэ. Би ямар аав ээжийнхээ мөнгөөр туйлж байгаа биш, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах гэж зүтгэж яваа хүн шүү дээ.

-Таны амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
-Ерөөл бат оршиг.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 21 )

зочин [ 202.70.44.194 ]      |     2-р сарын 13 -нд, 07:27 минутанд

сити дээд сургууль энэ хүүг оюутан болгоод авсан бол харин ч том сурталчилгаа болох байлаа даа. урилга өгчөөд буцааж авсан гэхээр дэндүү өөдгүй санагдчихлаа. хүүхдүүд хэзээ ч тэгэж хэлэхгүй л дээ, худлаа л хүүхдүүдийн нэрийг барьж урилгаа буцаасан байх. осоржамаа нэг л өдөр гялалзана даа. амжилт осоржамаа.

jargal [ 27.123.212.141 ]      |     2-р сарын 12 -нд, 13:29 минутанд

Zuw bodoj ywaa hvn ym shig sanagdlaa amjilt hvsie

jargal [ 27.123.212.141 ]      |     2-р сарын 12 -нд, 13:29 минутанд

Zuw bodoj ywaa hvn ym shig sanagdlaa amjilt hvsie

Товуу [ 182.160.37.243 ]      |     2-р сарын 12 -нд, 10:31 минутанд

Зөв бодолтой хүү байна. Нэг тусалчих юмсан.

Отгоо [ 122.201.22.93 ] 2-р сарын 22 -нд, 17:33 минутанд

Харин тийм. Сити сургуулийн жилийн төлбөр хэд бэ? 4 хүн нийлээд сургалтын төлбөрийг жилээр нь хийгээд өгвөл зүгээр юм уу.

Saruul [ 66.181.161.7 ]      |     2-р сарын 12 -нд, 07:09 минутанд

Oshoo olon kinond toglooroi amjilt

Зочин [ 83.227.94.89 ]      |     2-р сарын 12 -нд, 07:00 минутанд

Өнчин хүн ингэж амьдрал өөд зүтгэж байна ямар худал ярьж хулгай хийж яваа биш ядарсан нэгнээ яасан их ад үзнэ вэ дэижиж туслах хүмүүсийн нэг гэж бодлоо

zochin [ 182.160.3.111 ]      |     2-р сарын 12 -нд, 06:54 минутанд

hudal helj hulgai hiihgui amidraad hoorhii bolj l bainashtee. zarim negen ydarsan negendee yun deerelhuu ym

ik [ 66.181.170.231 ]      |     2-р сарын 12 -нд, 06:15 минутанд

ene balai yumiig togluulj bdag taarsan kino bna daa gamshig gamshig

Gg [ 122.201.21.33 ] 2-р сарын 12 -нд, 18:54 минутанд

Chamd yag iim hvvhed Tornoo harj baigaaraa

Temka [ 43.228.130.186 ] 2-р сарын 13 -нд, 00:45 минутанд

hahaha Gg [ 122.201.21.33 ] goyo hellee manai mongolchuuud neg iimerhuu zantai bolohooor odoo hurtel ter dooor yorooldoo hewtetsgeej baigaa uym da

zochin [ 66.181.181.11 ]      |     2-р сарын 12 -нд, 05:21 минутанд

Humuus mini ene huuhded bolomjooroo tuslaarai,tuslaj chadahgui ni zugeer l sain saihnig hus

zochin [ 202.70.44.194 ] 2-р сарын 13 -нд, 07:29 минутанд

ёстой зөв. туслаж дэмжихгүй бол дуугай л хажуугаар өнгөр...

zochin [ 66.181.181.11 ]      |     2-р сарын 12 -нд, 05:18 минутанд

jujigjin Suur, Siti surguulin zahiral Munhjargal hoert bayar hurgie.Bayarlalaa.

ghjkgh [ 202.70.44.194 ] 2-р сарын 13 -нд, 07:30 минутанд

yun bayarlalaa ve, naad munhjargal chin huniig hooson goridooson bhad bayarlaad yah ve dee.

zochin [ 66.181.181.11 ]      |     2-р сарын 12 -нд, 05:06 минутанд

hunig eldebeer heleed baigaa humuusd ug helee joohon bogoltoi bai.huni amidral hetsuu shuu.hunig hundelsen,hairlasan hun buruuddagui yum.

Mongol [ 49.0.184.30 ]      |     2-р сарын 12 -нд, 04:46 минутанд

Uragshaa harj yvaarai amjilt husie

zochin [ 202.9.43.113 ]      |     2-р сарын 12 -нд, 04:09 минутанд

Buzar lalaraas hogiin baraa avsanaaa uhsen ni deer uulzah ni bitgii hel salhin dooguur ni ch garch bolohgui

zochin [ 110.70.15.35 ] 2-р сарын 12 -нд, 13:14 минутанд

chi chin uuruu har

zochin [ 110.70.15.35 ] 2-р сарын 12 -нд, 13:15 минутанд

tarhi ni hamuuraad buzarttsan amitan yum bishuu

zochin [ 110.70.15.35 ] 2-р сарын 12 -нд, 13:15 минутанд

tarhi ni hamuuraad buzarttsan amitan yum bishuu

zochin [ 110.70.15.35 ] 2-р сарын 12 -нд, 13:15 минутанд

tarhi ni hamuuraad buzarttsan amitan yum bishuu

H [ 76.186.160.32 ] 2-р сарын 12 -нд, 20:18 минутанд

Chi yasan ih os honzo toi yum, chamd gai boloo yu novsh mini, hog deer ochij hebteerei chi!

Mongol [ 71.163.224.55 ] 2-р сарын 12 -нд, 21:49 минутанд

Hogiin baraanaas hyamd amitai hun bas baidag l um bna. . Kkk.

hhhh [ 203.91.115.45 ]      |     2-р сарын 12 -нд, 04:07 минутанд

kinoo.bgiinhan ajil.olj ogood heden tugrug uguud orhioroodoo hench bish bolgood haycjiw

unen [ 49.0.171.43 ]      |     2-р сарын 12 -нд, 03:41 минутанд

ene huu ih l olon hund deerelhuulj zoduulj yavsan getel nadas iluu setgeliin tevcheertei baigaa n bi uneheer tuuniig bishirch baina yamar ih aguu setgel zurh zorig ve yamar aguu hi tevcheer ve

bbb [ 202.21.106.126 ] 2-р сарын 12 -нд, 10:29 минутанд

Hvn zowlon daadag jargal daadggvi gj vg bdgdaa.

Eruul [ 66.181.161.104 ]      |     2-р сарын 12 -нд, 03:39 минутанд

Mundag zaluu

zochin [ 103.10.21.38 ]      |     2-р сарын 12 -нд, 03:36 минутанд

Gomo shig nuuree buddag ni yu ve? Haranhuid taarval suns shig aimaar yum. Yadarsan huneer bitgii eleg doog hiigeech, UB squadiin bag bolon Batsuuri guai.

lagaa [ 66.181.160.84 ]      |     2-р сарын 12 -нд, 03:22 минутанд

pizduh atsaa hog uhdag garaaraa humuust shorlog hiij ogdog baihnee taarsan gazar chin huchindenee atsaa

lp [ 150.129.142.85 ] 2-р сарын 12 -нд, 03:41 минутанд

chi bitgii xuts

сэтгэлгээний ядуурал [ 124.158.109.140 ] 2-р сарын 12 -нд, 04:41 минутанд

зочин

зочин [ 124.158.109.140 ] 2-р сарын 12 -нд, 04:42 минутанд

Чи өөрөө сэтгэлгээний ядууралд орсон новш байна даа

Zochin [ 202.9.44.77 ] 2-р сарын 12 -нд, 06:43 минутанд

uuruu medrel muutai novsh bnashd. Hudulmurluj yavjin bolooshd huurhii

Tvmnii neg [ 202.9.41.113 ] 2-р сарын 12 -нд, 10:32 минутанд

Hoorhiig doromjilson dvreer gargasan gedegt itgeltei bna,bas bilet garduulan ogch bga bichleg taraaj bui ni kinogoo reklamdaj bga hereg.Ingvvlj baihdaa ch taarsan amitan yum.Nvvr ntr ee budaad baidag ni yadiin,sejgiin.

zochin [ 202.70.42.158 ]      |     2-р сарын 12 -нд, 03:18 минутанд

Amjilt xusie.

Иргэн [ 208.54.80.192 ]      |     2-р сарын 12 -нд, 02:54 минутанд

Хөөрхий дөө. Ядарч яваа залуу. Бас гэнэн залуу хүн шүү дээ. Өнчиэ хүн хэцүү дээ

tiim shuu tsagaan se [ 202.131.250.130 ] 2-р сарын 12 -нд, 04:20 минутанд

Tiim shuu tsagaan setgeltei amjilt xunii muud durtai garuud boliosoo

zochin [ 66.181.181.11 ] 2-р сарын 12 -нд, 05:01 минутанд

mundag l bna sdee.kinonih ni urilgig ugsun genelee.mungu ch bas ugsun gesen.Hir baragin humuus ingehgui ee.Amiddaa bie bienee hairlay humuus mini.

Zochin [ 66.181.191.53 ] 2-р сарын 12 -нд, 05:29 минутанд

Ene zaluugiin harhorin deer ym zaraad zogsoj bga bichlegiig ni uzeed ih l uneleh baharhah setgegdel torson.hulgai hiigeegui ooriin hucheer ovliin huitend ym zaraad beertsen zogsoj bhiig ni haraad ih orovdoj ur uvduluu sanaa zov bol zaya sain gedeg amjilt husie duudee

дд [ 66.181.161.103 ] 2-р сарын 12 -нд, 10:33 минутанд

амжилт хүсье

Narmaa [ 124.197.187.84 ] 2-р сарын 12 -нд, 13:24 минутанд

Setgeliin tenheetei huchteu bgarai.hamgiun sn shn buhniig husie.chi mundag zaluu shu.

ddd [ 202.21.100.210 ]      |     2-р сарын 12 -нд, 02:40 минутанд

mundag setgeliimn hattai zaluu shv sain saihan amidrald hvrcheesei bilee

Go to top of page