Ангела Меркель залуу сайд нартай болохыг хүсч байна

  Германы Канцлер Ангела Меркель намынхаа залуу гишүүдийг шинэ Засгийн газарт сайдаар ажиллахыг уриалжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Социал демократ намтай эвсэл байгуулж, дөрвөн сарын хугацаанд удааширсан төрийн ажил урагшилж эхэлсэн байна. “Шинээр байгуулагдах Засгийн газарт туршлагатай улстөрчдөөс гадна залуу сайд нар ажиллах нь зүйтэй” гэж Меркель хэлжээ. Канцлер одоогоор шинэ Засгийн газарт ажиллах зургаан сайдын нэрийг дэвшүүлсэн байна. Харин Социал демократ намын дарга Мартин Шульц шинэ Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллахаас татгалзжээ.

Меркель залуу хүмүүсээс шинэ, шилдэг санаа гарна гэж үзэж байгаа учир тэдэнд боломж олгохоо амлажээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

lo [ 66.181.183.250 ]      |     2018 оны 2-р сарын 14 -нд, 22:24 минутанд

TETGEVERT N GARGA GESEN UG BISHEE

Go to top of page