”Ул боов” хэмээсний учир ийм ажээ

Монголчууд бид эртнээс сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн ард түмэн билээ. Тэгвэл  өвөг дээдсийн маань засдаг байсан тавгийн идээний бэлгэдэл ямар учиртай байсан талаар өнөө үеийн бид мэдэх учиртай билээ. 

Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Энэ нь элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үедээ “ул элээнэ” гэж ярьдаг байжээ. Хүн танд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан бие, дотоод гал хий бие буюу сүнсэн бие, гадаад гал хий бие буюу гэрлэн бие байдаг. Таны ил ертөнцийн таван бие дээр далд ертөнцөөс мөн чанар буюу оюун ухаан чинь ирж та хоёр ертөнцийн хосолмол бүтээгдэхүүн болдог. Тэгвэл ил ертөнцөөс танд олгосон таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг. Тавгийн идээний дээш явах үений тоо гэрийн эзний наснаас хамаардаг. Дээшлэх нь нас, доод тойрог нь бие байдаг байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Зочин [ 31.173.85.78 ]      |     2-р сарын 22 -нд, 23:48 минутанд

Бие биенийхээ гэр орноор тэнэж хэсэж бэлэг цуглуулж явна гэснээсээ улсын баяр шиг нэг газар цуглаад хийвэл дээр. Уудээ тугжээд зугдмаар болтол нь хэдэн одроор зочин цувж байх. Тус тусдаа торсон одроо тэмдэглээд ч байж чадахгуй хэцуу хумуус зондоо байхад хэцуу заавартай баяр байна.

Sanjiin Bayar [ 174.231.135.90 ]      |     2-р сарын 13 -нд, 22:46 минутанд

Ahin dyy gemsheed irvel orshooyo es irvees barij avaad emleed hayana shyy evii evii dargavaraa hamihaj yavagtun

ҮНЭН [ 103.240.241.67 ]      |     2-р сарын 13 -нд, 02:18 минутанд

энийг бичсэн с,Баяр бол хятадуудын захиалгаар бичсэн байна,хятадууд ихээр орж ирсэн үед л ул боов тэмбүү 2 ихээр дэлгэрсэн баримт баЙдаг Цэдэнбал дарга вогоноор хөөж гаргаж баЙх үеээс алга болоод Ирлизүүдын авчирсан Ардчлалтай цуг боов тэмбүү 2 буцаал хүчтэй дэлгэрсэн, хар хохь чинь

эмч [ 59.153.87.62 ]      |     2-р сарын 13 -нд, 01:58 минутанд

Ийм гурилан бүтээгдэхүнд 3 хоногт асар их нян цуглуулна. хажуудна олон хүний шүлс үсэрч химийн зэвсэг болдог юм ш дээ.Мах бүр дор

ХУДАЛЧ [ 202.179.26.84 ]      |     2-р сарын 13 -нд, 01:46 минутанд

Үлгэрээ дуусга

Go to top of page