Моника Беллучи: Би 14 настайгаасаа хойш хэзээ ч ганцаараа байсангүй

Манай гаригийн хамгийн дур булаам, эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг ч шүүрс алдуулдаг бүсгүй бол яахын аргагүй Моника Белуччи. Дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүйгээр байнга л тодордог түүнийг 1964 оны есдүгээр сарын 30-ны өдөр төрсөн гэдэг ч мэдээллийн зарим хэрэгслүүдэд 1968 онд төрсөн гэж бичсэн байдаг. Гэвч энэ нь тийм ч чухал биш. Учир нь тэрбээр өнөөдөр ч сэтгүүлийн нүүрийг нүцгэн зургаараа чимсээр байна.

Өөрийн нөхөр Винсентээс салсныхаа дараа ярилцлага өгөхдөө “Би 14 настайгаасаа хойш хэзээ ч ганцаараа байсангүй, харин одоо яахаа мэдэхгүй байна” хэмээж байсан тэрээр шинэ кино зураг авалтад оролцож байгаа юм байна. 1990 онд загварын гэрэл зурагчин Клаудио Карлос Бассо /Claudio Carlos Basso/-той гэрлэж байсан ба одоо хэд хэдэн кинонд хамт тоглож байсан жүжигчин Винсент Кассел /Vincent Cassel/-тай гэрлэж, Дева /Deva/, Леони /Leonie/ нэртэй хоёр охинтой болжээ.

Тэр хэзээ ч гоо сайхны мэс ажилбарт орж байгаагүй гэнэ. “Залуу нас өнгөрч, харин энгийн, төрөлх гоо үзэсгэлэн мөнхөд байдаг” гэж тэр хэлдэг.


 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

w [ 202.131.227.82 ]      |     2018 оны 2-р сарын 14 -нд, 01:45 минутанд

Tiim bn

Мх [ 180.149.78.99 ]      |     2018 оны 2-р сарын 13 -нд, 02:02 минутанд

Сайхан хуруу гартай юм ...

Go to top of page