Төрийн түшээд шагналаа булаалдах Цагаан сар

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

 

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр хаалга тогшиж, юу юугүй нохой жилийн хаврын тэргүүн сартай золгох гэж байна. Ийм цаг дор УИХ-ын гишүүд маань тойрогтоо очиж, “Оны шилдэг сурагч”-аас эхлээд “Улсын аварга малчин” цол тэмдэг хүртэл гардуулж, олны нүдэнд харагдахыг зорьдог цаг аж. Сонгогдсон тойрог бүртээ хүрч ажиллах, тэдэнд ямар нэгэн байдлаар баяр хөөр бэлэглэхийг хүсэх нь ч аргагүй. Тиймээс сүүлийн хэдэн өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрт гишүүдийн цуваа айлчилж, Сар шинийн бэлтгэл ажлын дэргэд садаа болж байгаа нь ч ажиглагдана, хэрэг тус болж байгаа нь ч бий бололтой. Арай л айл гэрийн таван бүл дунд “тэргүүн” тодруулахдаа тулж явна.

Тэгвэл Хөвсгөл аймгаас сонгогдсон түшээдийн дунд шагнал булаалдсан тохиолдол гарчээ. Тодотговол, Хөвсгөл аймгийн 38 дугаар тойргоос сонгогдсон түшээ 37 дугаар тойргоос сонгогдсон түшээгийнхээ тойрогтоо гардуулах учиртай “Улсын аварга малчин”-ы шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас тойргийнх нь гишүүнд хэлэлгүй аваачиж гардуулсан тохиолдол гарчээ. Өнгөрөгч сонгуулийг мажоритар тогтолцоо буюу жижиг тойргоор зохион байгуулсан учраас Хөвсгөл аймаг нь гурван тойргоос нэр дэвшигчдээ тодруулсан.  

Мөнхүү Орхон аймаг нь гурван тойрогт нэр дэвшигчид өрсөлдсөн бол тус аймгийн 47 дугаар тойргоос нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү 48 дугаар тойргоос гишүүн болсон Д.Дамба-Очирын тойрогт очих ёстой Монгол Улсын “Алдарт уяач” цол тэмдгийг андууран гардуулсан гэх зэргээр гишүүд маань тойрогтоо очих шагналыг “андуурах” явдал газар авчээ.  

Энэ мэтчилэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг олноор авч өөрийнхөө бус зэргэлдээ тойрогт өөрийнхөө нэр хаягаар дамжуулан өгөх зэрэг асуудал олон байгааг орон нутгийн иргэд өгүүлж буй. Ялангуяа аймаг, сумын төв дээр болсон арга хэмжээ, тус үйл ажиллагааны үеэр гардуулж байгаа шагнал эмх замбараагаа алдаж, Төрийн түшээд маань нэгнээсээ өрсөн шагнал гардуулахыг илүүд үзэх болжээ. Уг нь 1 дүгээр тойргоос сонгогдоогүй бол хоёрдугаар тойргоос сонгогдсон гишүүний өмнүүр орж шагналыг нь гардуулах нь өрөөсгөл зүйл юм.

Энэ мэтээс харвал гишүүд маань шагнал гардуулахын төлөө үхэн хатан тэмцэж, үүнийгээ тойргоо усалж байна хэмээн эндүүрч явна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би (122.201.31.205) 2018 оны 02 сарын 13

Одоо энэ социалист нийгмийн элдэв одон медалиа больвол таарна.

0  |  0
zochin(202.9.41.108) 2018 оны 02 сарын 13

ta nariin umnuus icheed bhiin, harin ta nar gej ichih bulchirhaigui erguu malnuud bhiim da, iim l hyamdhan setgeltei bhaar yaj ch hugjihiin, shagnal, baahan guril buda taraana, uur yu ch chadahgui erguunuud,

0  |  0
ul boov(119.40.103.62) 2018 оны 02 сарын 13

alia salabdainuud

0  |  0
амрү(124.158.106.141) 2018 оны 02 сарын 13

балайюм

0  |  0
Top