“Ан-148” онгоц унасныхаа дараа дэлбэрчээ

  Оросын “Ан-148” онгоц уржигдар Домодедово нисэх буудлаас Орск руу хөөрөөд удалгүй осолдсон билээ. Тэгвэл Мөрдөн шалгах комисс онгоц газарт унасныхаа дараа дэлбэрснийг тогтоожээ. “Онгоц агаарт байхад ямар нэгэн дэлбэрэх, шатах үйл явц болоогүй. Газарт унасныхаа дараа дэлбэрсэн” гэж ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдээлсэн байна.

“Ан-148” онгоцны хоёр хар хайрцаг нэлээд гэмтэл авсан байна. Нисгэгч нар нь туршлагатай хүмүүс байсан, хөөрөхөөс өмнө техникийн ямар ч доголдол байгаагүй энэ онгоцны сүйрлийн шалтгаан тодорхой бус. Шинжээчид одоогоор амиа алдсан хүмүүсийн цогцосны 200 хэсгийг олж цуглуулж, хэн болохыг нь тогтоох ажил явагдаж байгаа аж. Амь үрэгдсэн 71 хүний цогцос болон онгоцны хэсгүүд их хол зайд шидэгдсэн тул таних ажиллагааг явуулахад маш хүнд байгааг албаныхан хэлжээ. Шинжээчид Орскт очиж амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхнээс генетикийн шинжилгээ авсан байна. Ийм аргаар нас барсан хүмүүсийг таних ажлыг явуулж байгаа аж.

Саратовын агаарийн тээврийн компани “Ан-148” онгоцуудыг нислэгт гаргахыг түр хугацаагаар зогсоосон байна.

ОХУ-д том гарз тохиосонд олон улсын Төрийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлж байгаа билээ. Тэдэн дундаас Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп “Ан-148” онгоцны ослыг мөрдөн шалгах ажилд АНУ туслахад бэлэн байгааг илэрхийлжээ. Трамп Путинтэй утсаар ярьсан талаар Цагаан ордоноос мэдээлсэн байна.

Безбилетники, наркотики и техника без регистрации: чем отметились «Саратовские авиалинии» в судахАн-148 взорвался после падения зурган илэрцүүд

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page