Таван давхраас унасан У.Галхүүг аймгийн удирдлагууд нь анхааралдаа авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон холбогдох албаны хүмүүс хоёрдугаар багийн иргэн У.Галхүүгийн гэрт өчигдөр  очиж уулзаж, тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

У.Галхүү 2014 онд барилгын компанид ажиллаж байх үедээ 5 давхраас унаж биедээ хүнд гэмтэл авсан бөгөөд одоогоор 69 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, 2 хүүхэд болон өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг аж.

Тиймээс аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга, НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа, НДХ-ийн дарга Ц.Баярмаа, ХХҮГ-ын хэлтсийн дарга н.Хонгорзул, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга К.Кульжан, Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга н.Ганчулуун нарын хамт У.Галхүүгийн гэрт очиж бодит байдалтай нь танилцжээ.

Үүний дагуу аймгийн Засаг дарга Н.Ганбямба холбогдох албаны дарга нарт доорхи үүрэг чиглэл өгчээ. Үүнд

· НДХ, ЭМГ хамтран У.Галхүүгийн биеийн байдлыг харгалзан үзэж 80 хувийн групп тогтоох,

· ХХҮГ тус иргэний гэр бүлийг хүнсний талонд хамруулах

· ТЗУХ болон НБХ-ийн дарга нар хамтран У.Галхүүгийн биед тохирсон ажлыг яаралтай судалж танилцуулах гэсэн гурван  үүрэг даалгаврыг өгч энэ 7 хоногтоо багтаан эргэж хариу мэдэгдэхийг даалгажээ.

Мөн иргэний шүүхэд хандаж нөхөн төлбөр гаргуулах, үйлдвэрийн осол гэдгийг тогтоолгох тал дээр, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхийг ТЗУХ-ын дарга Ж.Гантулгад хариуцуулсан байна.

Мөн Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга н.Ганчулуун өнөөдрөөс эхлэн У.Галхүүгийн гэрийн цахилгааны төлбөрийг 60 хувь хөнгөлөх болсноо дуулгасан байна.

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батсайхан(104.6.184.33) 2018 оны 02 сарын 16

Хүрэлсүх сайд хэлсэндээ хүрдэг хүн байна. Аймгийн удирдлагууд заавал ерөнхий сайдаар хэлүүлж байж арга хэмжээ авч байх юм уу? Иргэдээ сонсож зохих шийдвэрээ шударгаар гаргаж бай л даа. Ганхүүд амжилт хүсье.

0  |  0
Пп(202.21.106.131) 2018 оны 02 сарын 14

Ерөнхийлөгч баттулгад талархая үнхээр ард түмний элч юм

0  |  0
huyag(202.9.41.37) 2018 оны 02 сарын 13

odoo shuugch shiidberee zasaj tenegtenee

0  |  0
Ганаа(85.230.232.96) 2018 оны 02 сарын 13

Буруу шийдвэр гаргасан нөхдүүдийг хатуу шийтгэх хэрэгтэй

0  |  0
Zochin(27.123.214.115) 2018 оны 02 сарын 13

Uils buhen ni delgerch yavgee

0  |  0
Zorigt(112.72.11.115) 2018 оны 02 сарын 13

shuuhiin shiidver gargasan nohduudtai hariutslaga tootsno uu

0  |  0
Usa(24.1.163.131) 2018 оны 02 сарын 13

Ter bur uu shiidver gargasan hahuul avsan shuugchiig shiitgeh heregtei.hahuul ogson company zahirliig bas hariutslag tootsoh heregtei.

0  |  0
оогий(202.9.47.177) 2018 оны 02 сарын 13

малнууд хүний мөсгүй юмнууд одоо л мэдэж гэнэ хэлэхч үг алга

0  |  0
Туяа(27.123.212.142) 2018 оны 02 сарын 13

Монголд ийм амьдрал их байгаа нэг нь ч гэсэн болж дээ

0  |  0
11(43.228.131.86) 2018 оны 02 сарын 13

Novshnuud ajlaa hiihgui baij baij, yurunhii said uureg ugunguut genet sandraldaj gene

0  |  0
Зочин(66.181.161.78) 2018 оны 02 сарын 13

Ямар сайхан мэдээ вэ

0  |  0
Top