Адуугаа бууддаг МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

Малын хулгайн хэрэг 11 хувиар өссөн

Монгол хүн  морио дээдэлж ирсэн уламжлалтай. Харин цаг хугацаа ахих тусам  монгол ёс жудаг алдагдаж, малын хулгайч нар бүлэглэн молор эрдэнэ рүүгээ халуун зэвсэг шагайх болжээ.

Унаж яваа  мориныхоо толгой руу нь ташуур далайдаггүй байсан Монгол үр  удам тоох  ч үгүй хээрээс ан амьтан зээр, гөрөөс агнаж байгаа аятай хээвнэгхэн буудаж хороодог болсон нь бидний эмгэнэл. Олз ашгийн хойноос улаарч, ингэтлээ  хүн чанар, мөн чанараа гээхийн утга учир юусан билээ. 2017 оны сүүлийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 33579 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 12222 нь хулгайн гэмт хэрэг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хувиар өсөж нийт гэмт хэргийн 38,2 хувийг эзэлж байна. Хулгайн гэмт хэрэг дотроо халаасны хулгай  62 хувь,  бусдын өмчөд халдсан болон орон байрны хулгай 32 хувь, малын хулгай 11 хувиар өсчээ. Өнгөрсөн жилүүдийнхээс хулгайн гэмт хэрэг огцом өссөн шалтгаан нь нэгдүгээрт Монголчууд хулгайд эд зүйлсээ алдсаар байгаад дасал болсон үүнд анхаарч сэрэмжлэх байдал дутмаг байгаатай холбоотой. Улаанбаатар орчимд малын хулгай бүр “боловсронгуй”, зэрлэг болоод байгааг гарч буй хэргүүдээс харж  болно.

Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан нь тогтоогджээ. Тэд ихэнхдээ хэргийг шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна. Сэжигтэн этгээдүүд тухайн үед хоёр айлаас адуу хулгайлаад ачиж явсан гэнэ. О, Б, Г нар Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээр явж нийт 12 хоёр удаагийн үйлдлээр 40 гаруй адуу, нэг үхрийг дээрх аргаар хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна хэмээн  хэвлэлээр бичигдэж байлаа. Мөн эл хэрэгт холбогдуулан хэд хэдэн махны ченжийг шалгасан гэдэг. Саяхнаас  Төв аймгийн Баянхангай суманд энэ сарын эхээр шөнө зургаан адууг буудаж нядлан шулж байгаад үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдсан хэрэг гарсан. Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч  Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн байна.

Сэжигтэн  этгээдүүд нь найман хүний бүрэлдхүүнтэй, дөрвөн машинтай байсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тус сумын төрийн захиргааны байгууллагын  цахим хуудас дээр малын хулгай илрүүлсэн тухай мэдээлжээ.

Малын хулгайч нарын гол хамсаатан нь махны  ченжүүд байдаг. Тэд малын  хулгайч нарыг өөгшүүлж, хулгайн махыг нь мэдсээр байж авч худалдан борлуулдаг. Хулгайч, малчин хоёрын дундаас хамгийн их ашиг орлого олдог нь ченжүүд гэдэг. Өдгөө ченжүүдийг Эрүүгийн хуулийн “мөнгө угаах” гэсэн зүйл заалтаар шийтгэл хүлээлгэхээр заагдсан нь даварсан  ченжүүдэд бага боловч даруулга болох уу гэсэн найдлага төрнө.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aтаман(202.9.41.194) 2018 оны 02 сарын 14

Би байсан бол бүгдийг нь газар дээр нь нам буудах байлаа. Малчдыг байлдааны СКС буугаар зэвсэглэ. Дайснуудын нэрийг, нүүрийг гаргахгүй байгаа хамсаатнуудтай нь ч тооцоо хийнэ шүү!!!!

0  |  0
Болор(202.229.167.80) 2018 оны 02 сарын 13

Новшнууд юмдаа

0  |  0
зочин(202.179.26.157) 2018 оны 02 сарын 13

зүгээр л Хуруунуудын нь ТАСД

0  |  0
z(139.5.218.102) 2018 оны 02 сарын 13

oorsdiig ni buud adilhan. erguu adguus yumnuudiig. ed lav mongol humuus bish bhaa. hujaa nar l neg iimerhuu bdag daaa. arai ch deee. amitad tamalsan yumnuud oorsdoo sainaa uzehgui l deee

0  |  0
Хохирогчийн иөлөөлөл(122.201.31.27) 2018 оны 02 сарын 13

Хулгай хийсэн л бол хулгайч! Тэднийг 1-рт олон түмэн шууд хараад таниж, хулгайчаас болгоомжлохын тулд царайг нь ил харуулах хэрэгтэй! Хулгайчийн царайг харсан хүн түүнийг хармагц ианьж хулгайчаас болгоомжилно.Царайг нь хараагүй хүнийн хулгайч мөн бишийг нь далдыг хардаггүй л юм бол хэн яаж мэдэх юм? Хулгайчийн эрхийг болохоор хамгаалаад нүүр царайг нь гаргадаггүй,хулгайд алдсан эзний эрх хаана байна?

0  |  0
zochin(202.9.41.108) 2018 оны 02 сарын 13

tegeed gazar deer n ilruulsen yum bol nuuriig n gargaach, heden hulduu maliin huvtsas harj yuga hiihiin, esvel ene setguulch nar n aigaad bdgiimu, tegvel uhsenee hiij niiteldeg bnaa, chadahgui bol chatsga tsarailaad bj bai gej gundalai yutai unen helee ve, archaagui aimhai novshnuud, gemt heregtenuud n ugasa adguusnuud zohih yalaa avaad ter shorondo hatag tsaahsaa

0  |  0
Иргэн(172.56.12.52) 2018 оны 02 сарын 13

Ийм малнуудыг өөрсдийн буудвал таарна. Мөнгө л олж байвал хүн дүрсээ алдсан амьтад эзнийг нь ч хороож магадгүй дээ.

0  |  0
Зочин(59.153.84.163) 2018 оны 02 сарын 13

Энэ гаруудын нүүрийг гаргахад яадгийн. Ер нь гэмт хэрэг хийсэн гаруудын нүүрийг гаргаж олон түмэнд жигшүүлэх хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.9.43.59) 2018 оны 02 сарын 13

Монгол адуугаар яах юм.

0  |  0
Top