Трампын улс төрийн өрсөлдөгчид бэрийг нь хордуулах гэв үү

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү бага Доналдын эхнэрт хэн нэгэн цагаан нунтагтай дугтуй илгээжээ. Ванесса Трамп уг дугтуйг нээснийхээ дараа толгой нь эргэж, амьсгал нь давчдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Бага Доналд Трамп энэ талаар “Миний болон эцгийн минь улс төрийн өрсөлдөгчид ийм жигшүүртэй зүйл хийлээ. Ванесса болон хүүхдүүд маань одоо аюулгүй байдалд байгаа. Тийм аймшигт нөхцөл байдлын дараа тэд минь эрүүл саруул байгаад баяртай байна” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү түүнчлэн цагдаагийнханд мэргэжлийн өндөр түвшинд ажилладагт нь талархал илэрхийлсэн байна.

Цагдаагийнхан Трампын бэр рүү хортой дугтуй илгээсэн хүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Дугтуйг задлах үеэр Трампын хүүгийн хүүхдүүд нь ч гэртээ байжээ. Тэрбээр энэ явдлыг санаатайгаар үйлдсэн жигшүүрт хэрэг гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

https://rian.com.ua/images/103226/21/1032262181.png

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top