Сайн дурын идэвхтнээр 400 гаруй иргэнийг бэлтгээд байна

2018 оны 02 сарын 13

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгууллаа.  

 Энэ удаагийн сургалтанд Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн 40 орчим иргэн оролцож, анхны тусламж үзүүлэх  мэдлэгтэй болсон юм.

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 400 гаруй иргэнийг бэлтгэж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадвартай болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top