Монгол улсад экспортлох шатахууны үнэ нэмэгджээ

Монголын шатахуун импортлогчдыг дотооддоо шатахууны үнийг сэм нэмж эхэлсэнтэй зэрэгцээд, Роснефть компани Монгол Улсад экспортлох газрын тосны  хилийн үнийг  нэмсэн мэдээ ирлээ.

Тухайлбал, А-80 автобензин 28 ам.доллароор нэмж тонн тутамд 666 ам.доллар болж, А-92 автобензин 28 ам.доллароор, тонн тутамд 696 ам.доллар, 95 автобензин 28 ам.доллар, тонн тутамд 746 ам.доллар, дизель түлш 45 ам.доллар, тонн тутамд 677 ам.долларт хүрчээ.
Харин улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Нарийвчлан тооцоолсоноор авч үзвэл А-80 автобензин 97, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

y [ 112.72.8.98 ]      |     Лхагва, 08:36 минутанд

Naashtai xandana gej uulzaj darga nart beleg egeed bushsan bishvv

шударга [ 66.181.177.189 ]      |     Баасан, 19:41 минутанд

муусайн шулаачингууд

zochin [ 59.153.87.198 ]      |     2-р сарын 13 -нд, 10:21 минутанд

dizel tvlshees ih ashkg olj bga yumu arai l ih nemchihle