М.Оюунчимэг: АН-ын гишүүд ч гэсэн боорцог тараагаад явж л байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

УИХ-ын гишүүд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн  тойргийн иргэддээ бэлэг тарааж  эхэллээ. Бэлгийн цуваанаас  М.Оюунчимэг гишүүн ч хоцроогүй. Тэгвэл энэ талаар түүнээс тодруулахад, 

Тэрбээр "Тойргийн иргэддээ бэлэг тараах явдал сүүлийн 20 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй.  Шинийн нэгэнд төрийн гурван өндөрлөг ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг шиг тойргоос сонгогдсон гишүүд миний мэдэхээр сүүлийн 20 жилийн хугацаанд 70 гарсан дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай. УИХ-ын гишүүд бэлэг тарааж байна гэхээсээ илүү тойргийнхоо 70 гарсан хөгшчүүдэд хүндэтгэл үзүүлсэн гэж ойлгож болно. Мэдээж бусад УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлж байхад манай тойргийн ахмадууд ч гэсэн “Манай гишүүн бидэнд яагаад хүндэтгэл үзүүлэхгүй байна вэ” гэж бодно шүү дээ. Иймээс ч тойргийнхоо 70-аас дээш насны ахмадуудад  хүндэтгэл үзүүлсэн. Үзүүлэхдээ хийсэн ажлынхаа тайланг өгсөн болохоос биш гурил, будаа, элсэн чихэр тараах нь гол асуудал биш шүү дээ. Хэрэв нэг, хоёр гишүүд өгөхгүй үлдвэл хохиролтой. Тиймээс  УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тухайлбал, БНСУ-ын хуульд  "5000 воноос дээш үнийн дүн бүхий эд материал тараахыг хориглоно" гээд заачихсан байдаг шиг манайх ч гэсэн  хуульдаа эд материал, бусад зүйл бэлэглэж тараахыг хатуу хориглоно гээд  тусгаад өгчихвөл гишүүд хэрэгжүүлээд явна. Ийм заалт байвал надад ч амар байна. Гишүүд хувиасаа энэ  төрлийн зардлыг гаргаж байгаа.  Улсын төсөвт тойрогт зарцуулсан мөнгө суух болоогүй. 2018 оны улсын төсөвт суусан. Энэ мөнгө нь гишүүдээр дамждаггүй. Тухайн салбарын яам, агентлаг, төрийн өмчийн хороогоор дамжих гэх мэт маш  хатуу болсон. УИХ-ын гишүүд хувиасаа зохицуулдаг. Ер нь энэ асуудлыг зохион байгуулалттай л явуулаад байх шиг байгаа юм. АН-ын гишүүд ч гэсэн боорцог тараагаад явж л байна.  Бүх гишүүд л ийм хүндэтгэл үзүүлж байгаа" гэлээ.

 Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боовчин(43.242.243.232) 2018 оны 04 сарын 28

боов идээд л боов яриад явах юм.

0  |  0
Боовчин(43.242.243.232) 2018 оны 04 сарын 28

Байнга боов ярих юм аа энэ авгай.

0  |  0
Сонгогч(27.123.212.132) 2018 оны 02 сарын 14

Та торийн тушээ байж боорцог боовны хэруул хийхээ болилдоо ичмээр юм

0  |  0
зочин(183.177.98.238) 2018 оны 02 сарын 14

сар шинэ. улсын баяр гээд хэн ч бай бараа тараадагийн хуулиар энэ хаврын чуулганаар хорих хэрэгтэй. Сонгогчдоо ядуу гэж үзэж байна, бас хахуулдаж байна.

0  |  0
Зэв(150.129.140.111) 2018 оны 02 сарын 13

Чиний боорцог ....зэргийг ахмадууд бид оорсдоо авч чадна. Эргуй минь!! Сэтгуулчээ сайн хийж чаддаггуй хог минь БИТГИЙ ЧАЛЧ !!

0  |  0
Хар(150.129.140.111) 2018 оны 02 сарын 13

Сэтгуулчийн ажлаа хийх хэрэгтэй . Чамд боловсролын тувшин доогуур , мэдлэг дутагдаж бн. Боорцог , чихэр яриад, чамайг би сонгоогуйдаа баяртай бна, ДУРАЧКА

0  |  0
zochin(103.57.94.184) 2018 оны 02 сарын 13

namiin buynaar arai gej garch irsen hoorhii hoorch l yvna biz. huch chadlaaraa garch chadah bish

0  |  0
xeree(103.10.21.103) 2018 оны 02 сарын 13

ene muu arzaisan nuurtei awgai chin yu genee chuulgan deer xudlaa dali dali gexee bolimoor ym

0  |  0
Irgen(223.38.60.58) 2018 оны 02 сарын 13

Zuv l helsen bna shuu dee ahmaduud naanaa yam helehgui ch tsaanaa bituuhe dee goridoj bgaa shuu dee tsagaan sar boloogui bol iim asuudal garahgui shuu dee

0  |  0
Зочин (59.153.114.241) 2018 оны 02 сарын 13

Тэнэг юмнууд хоорондоо тэрсэлдэхээс өөр юм мэддэггүй малууд.Чи атаархаад байвал адилхан боорцогоо тараагаад явахгүй юу.Гоншигноод ярьж ч чаддаггүй юм байж.Их хуралд суусан гээд өөрийгөө юу гээд бодсон юм.

0  |  0
Тасгановоон Дондог(122.201.24.163) 2018 оны 02 сарын 13

Хөгшчүүл гэж хүүхдүүдээс боорцог горьддог хөгийн амьтад бус Та нарыг одоо ч тэжээчих тэнхээтэй хүмүүс шүү. Их хуралд суухаар баахан ядуус нүдэнд нь харагддаг юмуу. Саяхан л нэг халтар царайт нөхөртөө нүдүүлээд манаргаж явсанаа мартаад төрөл арилжжээ.

0  |  0
zxochin(202.9.41.108) 2018 оны 02 сарын 13

teneg uildlee bitgii zuvtgiid bgach, end nam yamar hamaa bnaa, baritsah yuma olj yadahiin, end uhamsar heregtei, ichij amidrah heregtei, boortsog genee uuriigu heleed bgamu

0  |  0
Top