УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо буурлуудад хүндэтгэл үзүүллээ

Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо 70-аас дээш насны 1000 ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардууллаа.

Дархан хотын “Залуучууд” театрт зохион байгуулагдсан уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУГЖ Л.Болдбаатар, С.Эрдэнэцэцэг болон СТА А.Түмэн-Өлзий нар уригдан ирж ая дуугаа өргөсөн юм. Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудаас нийт 20 азтанг шалгаруулсан бөгөөд 32 инчийн лед телевизор, цагаан сарын иж бүрэн тавгийн идээ, хонины ууц, тэмээний ноосон хөнжил, ухаалаг будаа агшаагч, тоос сорогч зэрэг шагналаар шагнаж урамшуулсан байна.

Цагаан сарын баярыг тохиолдуулан улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байсан үе үеийн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолтоор бэлэг барьж, хүлээн авалт зохион байгуулсан явдалд УИХ-ын гишүүн Б.Жавхланд талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Zochin [ 103.57.93.24 ]      |     2018 оны 2-р сарын 13 -нд, 07:18 минутанд

Zoljargaltai niilj idsen uusnaasaa nimgelj yavnauu Javhlaan...kkkk

Zochin [ 103.229.122.11 ]      |     2018 оны 2-р сарын 13 -нд, 06:55 минутанд

Tatvariin munguur ch yostoi neg tyilj bainaa uuruusuu sokhor ylaan mungu garaj chadakhgyi khunii yumaar khuudegnerchid

Go to top of page