Кэйт Миддлтон ихэр хүүхэд төрүүлэх үү

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

  Их Британийн ханхүү Уильям, Кэйт Миддлтон нар ихэр хүүхэдтэй болно гэсэн мэдээлэл сүүлийн үед гадны хэвлэлүүдээр явах болсон. Харин Кенсингтоны ордоноос энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа билээ. Британийн хатан хааны гэр бүлээс хүүхдийн хүйсийг ч зарлаагүй байгаа юм.

Тэгвэл Кенсингтоны ордонд саяхан болсон “Centrepoint Awards” дээр ханхүү Уильямаас сэтгүүлч нар энэ талаар шалгаажээ. Ханхүү ихэр хүүхэдтэй болох гэж байгаа ч гэж хэлээгүй, үгүй ч гээгүй аж. Тэрбээр “Кэйт бид хоёр одоогоор сайн унтаж амарч авахыг л хүсч байна. Хүүхэд төрсөн эхний сард унтах гэдэг нь асуудал болдог. Ихэр хүүхэд гэнээ? Арай л ядрах бус уу. Тэдэнтэй яаж учраа олно оо” гэж тоглоомоор хариулжээ.

Принц Уильям прокомментировал сообщения о том, что его жена ждет двойню (фото 3)

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top