Д.Сарангэрэл: Анх удаа энэ Засгийн газар утаатай тэмцэх зөв шийдлийг гаргасан

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны намрын чуулганы хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлын тайлангийн талаар  тус байнгын хорооны дарга дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын намрын чуулганы хугацаанд 13 мянга 440 иргэнээс 9306 хуудас бүхий 1309 өргөдөл, нийслэлийн иргэдээс 823 буюу 62.8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 486 буюу  37.2 хувь ирүүлсэн байна. Үүнээс 5.6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 80.5 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл аж. Үүнээс УИХ-ын нэр дээр хаягласан өргөдөл 180 ирүүлжээ. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 250 өргөдөл хүлээн авсны 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд байгаа аж.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:  Утааг бууруулах нэрийн дор 200 орчим тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн

"Бид ирсэн өргөдөл бүхэнд хариуцлагатай, хянамгай хандаж байгаа.  Нийт өргөдлийг дөрвөн бүлэгт хуваасан. Ингэхдээ өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд дөрвөн удаа холбогдох хүмүүсийг оролцуулсан томоохон хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдийн засаг, нийгмийн том асуудлыг хөндсөн. Үүний үр дүнд нааштайгаар тодорхой асуудлыг шийдэж чадсан.  Манай байнгын хороо өнгөрсөн намырын чуулганы хугацаанд сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Бид араас нь  хэрэгжилтэд нь  байнга хяналт тавьж ажилласан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр доривтой дуугарч чадсан. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч хүртэл  агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулсан нь бидний ажлын үр дүн.  Өнгөрсөн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдол бууруулах чиглэлд  зарцуулсан байдаг.  Ямар ч хяналтгүйгээр зарцуулж ирсэн гэдгийг манай байнгын хороо ил гаргасан.  Ямар ч бодит үр дүнгүйгээр 200 орчим тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн.  БНСУ-аас авах  урт хугацаатай зээлийг зөвхөн  агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар болсон.

 Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд  тодорхой ажлууд зохион байгуулж ажилласан.  Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Мөн хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шитгэл, тэтгэврийн нас нэмсэн асуудлаар 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд албан бичиг хүргүүлж хамтарч ажилласан.

Ахмадын орон сууц, түрээсийн орон сууцны хөтөлбөрт онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Түрээсийн орон сууцны хөтөлбөр зохион байгуулалт, санхүүжилтийн хүрээнд зогсонги байдалд орсон. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар ажиллана" гэв. 


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Утааны асуудлыг олон жил ярьсан даа. Өнөөдөр бол шийдэл нь гарсан 

  “УИХ-ын бүтцийн байгууллагаас Өргөдлийн байнгын хороо нь ард иргэдтэйгээ амьд холбоотой байдаг цорын ганц байнгын хороо. Энэ  утгаараа өнгөрсөн хугацаанд 13 мянга 440 иргэнээс 1309 өргөдөл хүлээн авсан. Өргөдлийн бүтцийг харахад бохирдолтой холбоотой асуудал нэлээд түлхүү байна. Агаарын болон орчны, хөрсний бохирдол, Туул голын бохирдол зэрэг нийгмийг бухимдуулсан, цочроосон бас шийдэл хүлээсэн асуудал болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн ихэнх өргөдөл агаарын бохирдол, утаатай холбоотой байсан. Утаатай холбоотой асуудлыг огт таслалдуулалгүй авч явсан. Олон ч үйл ажиллагаа явуулсан. Үр дүн нь гарч байгаа гэж би хэлнэ. Төр засаг ямар асуудалд анхаарал хандуулах ёстой вэ гэдэг хамгийн түрүүнд дохио өгдөг салбар нь Өргөдлийн байнгын хороо. Үүний илрэл болох төв цэвэрлэх байгууламжтай болох асуудлыг бид өнгөрсөн хугацаанд онцгойлон ярьсан. Бид утаа, өмхий хоёроосоо салж байж иргэд маань амгалан тайван амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Утааны асуудлыг олон жил ярьсан даа. Өнөөдөр бол шийдэл нь гарсан гэж хэлнэ. Засгийн газар утаанаас салах үндсэн гурван чиглэлээ тодорхой болгосон. Ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн утааны гол эх үүсвэр болсон түүхий нүүрс оруулахгүй болно. Энэ бол шийдэл. Төр засгийн түвшинд гол гол шийдвэрийг гаргахад Өргөдлийн байнгын хороо чухал нөлөөтэй гэдгийг тодотгон хэлмээр байна" гэлээ.

 

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.118.178) 2018 оны 02 сарын 14

өмнөх улсууд цөмөөрөө тэнэг байсан юм уу, зөв шийдвэрийг амьдрал дээр нотолсны дараа л зөв гэж үздэг юм даа...

0  |  0
wwww(119.40.103.188) 2018 оны 02 сарын 14

yu ch khiikhgui ,avliga,tanil talaaraa alban tushaald ochson khumuusee zailuuluurai,.esvel ene saidiig zailuulakh bolno,..

0  |  0
Зочин(66.181.191.62) 2018 оны 02 сарын 13

Ямар шийдэл гаргасан юм бол доо. Физикийн хуулийг өнөөдөртөө хэн ч өөрчлөөгүй л байна. Нүүрс хоргилох нь тэгээд инженерийн шийдэл юм байх даа. Ийм л мулгуу улсууд сайд хийхээр арай л биш ээ

0  |  0
иргэн(43.242.243.53) 2018 оны 02 сарын 13

Хурэлсух ээ, энэ балиар мэгжээ аваад манай эруул мэндийн салбараас зайлж хайрлаач. Арай л мэдлэг боловсролгуй, балай бнаа

0  |  0
Уэг(84.109.241.24) 2018 оны 02 сарын 13

Ярьж ч чадахгүй болсон. Нүүр ам нь татваганаад.

0  |  0
4566(84.109.241.24) 2018 оны 02 сарын 13

Тоглоом хийгээд бгаму, энэ авгай. Тэгээд юу түл гэж бгаа юм бол доо. Хөлдөөж алах гэсийм бол уу? Эсвэл нүүрсийг нь боловсруулаад өгөх гэж бгаа юм бол уу?

0  |  0
4566(84.109.241.24) 2018 оны 02 сарын 13

Тоглоом хийгээд бгаму, энэ авгай. Тэгээд юу түл гэж бгаа юм бол доо. Хөлдөөж алах гэсийм бол уу? Эсвэл нүүрсийг нь боловсруулаад өгөх гэж бгаа юм бол уу?

0  |  0
4566(84.109.241.24) 2018 оны 02 сарын 13

Тоглоом хийгээд бгаму, энэ авгай. Тэгээд юу түл гэж бгаа юм бол доо. Хөлдөөж алах гэсийм бол уу? Эсвэл нүүрсийг нь боловсруулаад өгөх гэж бгаа юм бол уу?

0  |  0
sarka(103.10.21.103) 2018 оны 02 сарын 13

shaana gej ene bxgui yu yg ymar shiidel garsiin oorsdoo xed xediig xuvaaj idne gesen shiid l garaa biz

0  |  0
Зочин (59.153.114.241) 2018 оны 02 сарын 13

Утаатай тэмцэх ямар шийдэл гаргасан юм.Битгий худлаа инээд алдаад маяглаад бай л даа.

0  |  0
худалч авгай(103.229.123.248) 2018 оны 02 сарын 13

хөнгөлөлттэй эм өдөр болгон авна гээд байсан яасан юм бол сайдаа худлаа ярихаа байчих

0  |  0
Zochin(119.40.100.222) 2018 оны 02 сарын 13

teneg avgai ooriigoo bas gaigui geed bodchison

0  |  0
уншигч(59.153.114.21) 2018 оны 02 сарын 13

Сарангэрэл гишүүн, Ядахдаа зөв өтөлмөөр юм уу. худлаа ярьж, айлгүйтэх нв бүр төрөлхийн юм

0  |  0
Top