Д.Чойжамц: Ерөнхийлөгч Өндөр гэгээнийг, Н.Моди Бурхан багшийг, Далай багш Богд ламыг бүтээж өгнө гэсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

Монголын  Бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

 -Та өнөөгийн улс орны хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэж явдаг вэ.

- Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ гарч буй тийн Унжлагат хэмээх  Нохой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил сайхан Монгол орон маань хөгжин дэвшсэн, ард түмний минь ахуй амьдрал өөдлөн дэвжсэн, засаг төр эмх цэгцэндээ орсон  он цаг байлаа. Манай улсад 1990 оноос хойш өмнө, урд хожид байгаагүй  өөрчлөлтүүд гарсан л даа. Миний багадаа дэргэдүүр нь тоглож өссөн Элдэв-Очир кино театр,  Ленин клуб танигдахааргүй өөрчлөгдөж, орчин үеийн өндөр барилгууд өнгө засчээ. Өнгөрсөн жилд улс орны хэмжээнд олон бүтээн байгуулалт өрнөсөн байх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, олон түмэн хэлэлцэж байгаагаас сонирхоход хүмүүсийн яриа хөөрөө ч өөрчлөгджээ. Гадаадын улс орныг сайхан хөгжилтэй гээд өнгөрөх биш нарийн төлөвлөгөөтэй ул суурьтай ярьдаг болсон байна. Бүтээн байгуулалтаа хийхдээ дэлхийн хэмжээнд сэтгэдэг болжээ. Угсармал барилгын үйлдвэр,  цементийн үйлдвэрүүд баригдаж байгааг харахад сайхан байна. Лам хүний хувьд эдгээр бүтээн байгуулалтыг хамгийн түрүүнд үзэх боломж тохиодог, гардаг учраас энэ бүхийг яриад байгаа юм шүү.

-Улс төрийн нөхцөл байдлыг хувьд ч иргэд шахаж шаарддаг болсон гэж ажиглаж байна уу?  

- Сүүлийн жилүүдэд буруу зүйл хийвэл ард түмэн мэдэрдэг мэдлгэтэй, шахаж шаарддаг, алдааг дор нь засч залруулж байна. Төр нь ард түмнийхээ үгийг сонсдог болсон нь сайхан юм.  УИХ, Засгийн газрынхан юу хийсэн нь хамаагүй мэт байдаг байдал өөрчлөгдөж бидний сонгосон төр засаг ажлаа хийж чадаж байна уу гэж хянадаг боллоо. Ажлын хариуцлага ярих, үзэл бодолд өөрчлөлт гарлаа. Улстөрийн намуудын хоорондын харилцаа ч нэгийгээ хянадаг, шахаж шамдуулдаг  болсон нь ардчилсан улсад байх ёстой энгийн л үзэгдэл. Төр гадаадын өр зээлээ эхний ээлжийг төллөө.

-Шашин, шүтлэгийн хувьд ч өөрчлөгдсөн зүйл мэдээж их байгаа.Заримаас нь дурдана уу?

-1930-аад оноос олон  мянган лам, сэхээтэн, хар, шар хөрөнгөтөн гэх хүмүүсээ хэлмэгдүүлж алдсан. Энэ орны дархлаа болсон, коммунизмын  зам мөр дээр тээглэсэн, саад болсон  бүхнийг устгаж байсан үе.1990-ээд оны эхэнд байдал өөрчлөгдсөн. Үндсэн хуульд шашин  шүтэх, байгаль хамгаалах зэрэг чиглэлээр олон нигүүсэл энэрлийн зүйлс тусгагдсан. 1937 он  гэхэд 1000-аад сүм хийдээ устгуулж, залаатай байсан бурхан шүтээн, алт, мөнгөн эдлэл бүгдийг  хурааж авсан. Гэхдээ Монголын хийдүүд учраас Монголынхоо эдийн засагт хэрэг болсон гэж боддог. 1930-аад оны эдийн засагт сүм хийдийн эрдэнэсийг ашиглаж, сүм, дуганаас гарсан модоор сургууль, цэцэрлэг, байшин барилга барьж эдийн засаг хөгжлөө тэтгэж байлаа. Ингэж үгүйртлээ сүйрсэн шашин шүтлэг 1990 оноос сэргэх шатандаа орсон. 70, 80 нас хүрсэн хэдхэн өвгөн лам, 12, 13 насны жаахан хүүхдүүд л шашнаа сэргээх үйлсийг эхэлсэн. Шашны сургуульд жилд найм, 10 гаруй хүн сургадаг байсан учраас лам нарын тоо тэгтлээ нэмэгдээгүй л дээ. 1990-2000 оны хооронд Шашны сургууль 100 гаруй хүн төгсгөсөн байдаг юм.

-Өнөөдөр бол лам нарын тоо өссөн, эрдэм чадал ч нэмэгдсэн бололтой. Шашны хөгжил зохих замаараа явж байна уу?

-Ахиц гарсан. Зөвхөн Энэтхэг улсад гэхэд 700 орчим лам сурч байна. Шашны сургууль долоон анги  нээсэн. Уламжлалт долоон сургуулиа байгуулсан. Чойрын ном, Агын номыг Дүйнхэр болон Агын дацанд үздэг боллоо. Энэ жил нэг том дэвшил гарсан. Гадаад харилцааны чиглэлээр. Энэтхэгт шашны зургаан том сургууль бий. Дашчоймболгунгаачойлон гээд гурван сургуулийг нэр дор байгуулдаг уламжлалыг сэргээлээ, бид. Энэ жил Энэтхэгт 18 жил ном үзсэн Монгол лам нэгдүгээр зэрэгт анх удаа үнэлэгдлээ. Таван гавж төрсөн. Сар шинэ гарангуут Дашчоймболгунгаачойлон дацанд гавжын зэргээ хамгаалцгаана.

-Гол шүтээнүүдийн нэг Цогчин дуганыг сэргээж  байгаа гэсэн.Ажлын явын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Цогчин дуганыг сэргээлээ. Жигд үйл ажиллагаа явуулах боллно. Буддын шашныг монголын хоёр сая орчим  хүн шүтдэг, хүндэлдэг. Сүм, хийдийн үйл ажиллагаа цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Цогчин дуганыг сэргээн барьж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчлахдаа Гандантэгчлэн хийдээр зочилсон. Цогчин дуганаар ороод Энэтхэгээс гаралтай  гүн  ухаанлаг  сайхан шашин Монгол оронд нэвтэрч ийм сайхан дэлгэрч буйд баяртай байна. Хоёр орны ард түмэн соёлын олон жилийн уламжлалт харилцаатай. Тиймээс бид дэмжих ёстой гээд Цогчин дуганын голд залах таван метр өндөр Бурхан багшийг бүтээж зална гэсэн. Энэтхэгт бурхан багш хийгдэж байна. Түүхийг бүрдүүлэх үүднээс Далай багшид айлтгасан бөгөөд Богд ламын дүрийг бүтээж өгнө гэж айлдсан. Гурван метр өндөр Богд ламыг хоёр  шавийнх нь дүрийн хамт ийнхүү Далай багш бүтээж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгахад Ц.Элбэгдорж Өндөр гэгээн Занабазарын дүрийг бүтээж өгье гэсэн. Энэ бүхэн жилдээ багтаад заларна.

-Гадаад харилцааны чиглэлээр онцлог ажлаасаа нэрлэнэ үү?

-Дэлхийн Буддын  шашны дээд чуулганд дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ жил Шриланк улсад хурлаа хийсэн. 47 орны төлөөлөл оролцсон. Африк тивээс найм, Латин Америкийн 14 бусад улс орноос нэгдсэн. Нигүүлсэл энэрэл, дэлхийн улс орнуудад энхтайван тогтоох, хүүхдийн хүмүүжил, байгаль орчин гээд олон төрлөөр санал солилцлоо. Патрон гэдэг байгууллагад Бурхан шашны тэргүүнийг 11 төлөөлөгчийн нэгээр сонгосон. Бурхан багшийн балчир насыг дүрсэлсэн Бяцхан Буддаг   гандан хийдийн хашаанд залсан. Хүүхдүүд эргэж тойрдог, урлагийн тоглолт зохион байгуулдаг болсон.

-Удахгүй цагаан сарын баяр болно. Монголчууд билгэдэл,  ураг төрлийн баяр ч гэлцдэг?

-Цагаан сар шашин төрийн баяр байсан. Сүүлдээ нийтээр тэмдэглэдэг боллоо. Билэг дэмбэрэл бүрдүүлдэг эв нэгдлийн баяр. Ахмад настнуудаа хүндэтгэнэ. Үр хүүхдээ асарч, найз нөхөдтэйгээ найрсаж, хамаатан садангаа таньдаг баяр. Монгол хүн олуулаа болж өсч үржиж бий ийм үед нэгийгээ мэдэж,  таньдаг эрхэм чухал уулзалт. Нөгөө талдаа зан заншлын ч баяр. Шинийн 29-нд хог, хир буртагнаасаа салдаг. Цэвэр цэмцгэр орчин бүрдүүлдэг. Сар  битүүрээд харагдахгүй болох үе буюу битүүнд шинэ жилийн баяраа эхэлдэг. Хар буруу санасан хүн байвал хөөрөг зөрүүлж, муу бүхнээ мартцагаадаг. Ийм л уламжлалтай ард түмэн.

-Хадгийг эрхэмлэж дээдэлдэг ард түмэн. Сүүлийн жилүүдэд хадагны хэрэглээ нэмэгдээд ёс заншлаасаа гадуурхагдсан юм шиг болсон шүү дээ?

-Хадаг эдийн  дээд гэдэг.  Энд тэнд хаячихдаг, модноос зүүж орхидоггүй. Хадаг тогтвол буян тогтоно гэж ярьдаг ард түмэн шүү дээ. Эрт цагт хадгаа пүүсэнд худалдаж наймаа хийдэг байсан. Ийм эрхэм эд. 1990 оноос хойш мэдэхгүй хүмүүс хадгийг хаа хамаагүй хаядаг болсон. Үйлдвэрлэгч нь ч мэдэхээ больсон. Хэв хадаг гэдэг хүний биед зориулагдсан зүйл. Билэг дэмбэрэлгүй үг хэлсэн хүнийг дахиад урьж, залдаггүй болохыг би өөрөө харж байсан. Цагаан сар нүглийг  тэвчдэг, буяныг дээдэлдэг сайхан баяр. Нэг өдөр ч гэлээ Монгол хувцас ёс заншлаараа би Монгол хүн  гэдгээ мэдрээрэй

          -Нохой жилийн өнгийг цухасхан шинжвэл сонирхолтой байх болов уу?

-       Нохой жил сайхан жил болно. Цаг хугацааны үргэлжлэл явж байна. Зарим үед ган гачигтай байна. Ахмадууд бие, ажил үйлсдээ анхаарал болгоомжтой байх ёстой. Малчид  мал сүрэгтээ хянуур хандах шаардлагатай. Мал сүрэг бусдад худалдах, бусдынх болох нигууртай. Жилийн ерөнхий хандлага сайхан байна.  Сайхан үг хэлэхэд над руу сайхан ханддаг. Муухай хандвал  тэгж л хандлага нь ирдэг нь ертөнцийн араншин. Та бүхэндээ эвтэй зүйтэй байж, урд настай удаан жаргалтай, аваар осолгүй, эд бараа  элбэг дэлбэг, үр хүүхэд эсэн мэнд байхын  өлзийтэй сайхан ерөөлийг өргөн  дэвшүүлье

 

А.Эрдэнэ  

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.228.96.94) 2018 оны 02 сарын 14

denduu ix too 3say 700 lam ulsad tatvar toldog bol orlogooosoo

0  |  0
сайхаан(77.234.86.230) 2018 оны 02 сарын 14

Ямар сайхан юм бэ. Энэтхэгийн Ерөнхий сайд их мундаг хүн шиг санагддаг. Далай багш маань Монголчууд юу л хүснэ болгоохыг л хичээх юмдаа. Монгол орон маань чөлөө учрал бүрдсэн сайхан орон шүү.

0  |  0
Ээ(122.201.31.205) 2018 оны 02 сарын 13

Хэдэн шавар хийгээд баяждаг эрүүлждэг бол бүгдээрээ шавар бурхан хийгээд улс орноороо баяжцгаая хэхэ. Гаднаас зээл авалгүй гараа хумхиад гандан орж мөргөцгаа. Хаха. Мунхар мунхар бас дахин мунхар. Духаа цооротол мөргөцгөө мөд ухаантай болцгооно хаха. Юу хэлэх вээ дээ гэж....

0  |  0
Shu(66.181.183.71) 2018 оны 02 сарын 13

Nvgel gem yu lam naraar yum hiilgedeg ail bolgon gandangaas 1 1 lam daaj abaad gvngerbaand hiigeed bayn namsrai burkhnii dvreer ger gertee zalbal uls oron ail hotlooroo jargaliin deediig amsan gesen shu

0  |  0
Тарган Лам(202.179.24.151) 2018 оны 02 сарын 13

Харин лам нар өөрсдөө юу ч хийж болохгүй.

0  |  0
Top