Харааны бэрхшээлтэй өндөр настай иргэдээ дэмжихийг уриалав

2018 оны 02 сарын 13

 

Иргэд олон нийтийн итгэлт түнш МИГ ДААТГАЛ ХХК-иас өндөр настан хараагүй иргэдэд зориулан жил бүрийн Сар шинийн босгон дээр бэлэг барьдаг уламжлалтай.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос жил бүр зохион байгуулдаг тус үйл ажиллагааг энэ сарын 09-нд тэмдэглэж, амжилттай зохион байгуулан ахмадуудаа баярлуулсан байна. МИГ ДААТГАЛ ХХК тус үйл ажиллагааг 13 дахь жилдээ дэмжиж ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 800 гаруй өндөр настай хараагүй иргэнийг хүлээн авч сэтгэлийн дэм хайрлаж, сар шинийнх нь баярт зориулж тавгийн идээ сэлт бэлэглэжээ. Энэ удаад 45 өндөр настанд Сар шинийн тавгийн идээ, еэвэн сэлтийг бэлэглэн, эрүүл энх, сайн сайхны ерөөл дэлгэж, урт удаан наслахыг ерөөлөө.

Энэ дашрамд өгүүлэхэд, нийгмийн эмзэг бүлэг гэгддэг цагаан таягтнууд буюу өндөр настай хараагүй иргэддээ анхаарал хандуулж хувь хүн албан байгууллагууд тусламж, өглөгийн гараа сунгаж, сэтгэлийн санаа болоод идээ, ундаа, эд материалын дэм үзүүлэхийг МИГ ДААТГАЛ ХХК-аас уриалсан байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tulga(202.131.231.210) 2018 оны 02 сарын 13

sain uils delgereh boltugai

0  |  0
Top