АСЕМ-д амьдарч буй Б.Хурцыг шүүхээс эрэн сурвалжилж эхэллээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д суух  Элчин сайдаар томилох эсэхийг хаалттай хэлэлцэж, олонхийн саналаар томилох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь Монголын парламентын хамгийн ичгүүр сонжуургүй, мунхаг, тэнэг шийдвэр боллоо гэж олон нийт ярьж, бичиж байсан билээ.

Б.Хурцтай холбоотойгоор  найман иргэнээс ирсэн санал, гомдлын дагуу Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар гишүүний  нээлттэй хэлэлцүүлэг хийсэн ч нэмэр болоогүй. Тэрхүү нээлттэй хэлэлцүүлэгт Б.Хурцыг албан тушаалаа урвуулан ашигласан, хууль зөрчсөн, хүний амь нас хохироосон зэрэг олон ноцтой гэмт хэргийн тухай ярьж байх үед УИХ-ын чуулганаар олонхи гишүүд түүнийг улсаа төлөөлөх элчин сайдаар томилсон юм.

 Түүгээр ч зогсохгүй, тухайн үед ТЕГ-ын сөрөг тагнуулын газрын дарга асан Б.Цогтбаатарын ар гэр, өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлах хүсэлтийг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргахаа мэдэгдсэн юм. Учир нь тэдний гомдлыг шүүх огт авч хэлэлцдэггүй бөгөөд шалтгаанаа тайлбарлахдаа Б.Хурцын оршин суугаа хаяг тодорхойгүй, олдохгүй байгаа тул гэсэн тайлбар өгдөг байжээ.

Тэгвэл энэхүү хэрэг явдлын дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд дахин гаргасан аж.

Н.Алтанхуяг нь эрэн сурвалжлах болсон үндэслэлээ “ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С1 телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр хүнд гутаасан мэдээллийг тараасан тул энэ үйлдэлдээ уучлалт гуйхыг хүсч, шүүхэд өгчээ. Гэвч шүүх Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байна. Иймд Б.Хурцыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. Энэ нэхэмжлэлийг 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, иргэн Батын Хурцыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгожээ.

Ийнхүү өөрийн болоод гэр бүлийнхээ нэр дээр өч төчнөөн бизнес, үл хөдлөх хөрөнгөтэй гэх Б.Хурцын хаана амьдарч байгааг төр нь мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна. Б.Хурц нь АСЕМ чуулганы үеэр баригдсан тансаг зэрэглэлийн хороолол болох “АСЕМ вилла” хотхонд амьдардаг гэсэн мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, УИХ-ын гишүүн Лу.Болд мөн Б.Хурцад гүтгүүлсэн гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан бөгөөд ингэхдээ АСЕМ дахь гэрийн хаягаар нь нэхэмжлэлээ гаргасныг шүүх хүлээж авсан гэнэ.

Б.Хурцболд

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 14 )

Zochin [ 119.40.100.222 ]      |     2-р сарын 14 -нд, 04:24 минутанд

мишэлзэж байгаа нь ямар муухай юм бэ

elbegdorj [ 182.160.36.36 ]      |     2-р сарын 14 -нд, 00:11 минутанд

Hurts Mongoliin tur shuuh huulinhaniig muuhai haragduulj b.a.Iim l huniig elchingeer yawuulj bdag,shuuh ni ch shuuh eren surwsljlaad l...ard tumenii setgehuigeer togloom daijin hiigeed.bid ene hunii asuudliig shiidmeergui b.a gechihgui

irgen [ 62.167.114.16 ]      |     2-р сарын 13 -нд, 21:14 минутанд

tord suugaa byh hyniig tavlaad suuj baisan,,,,hench arga hemjee avaagui,,,,bygdeeree no-toi…, nyamdorj bas bus ganz neg hynees busad ni hereg alga

irgen [ 62.167.114.16 ]      |     2-р сарын 13 -нд, 21:12 минутанд

Mongolin tor huuliinhan bolon hiliinhen bygd buruutai,,,,!!!! shuud l barih estoi baisan ene tord itgeh um alga, bygd niildeg luivarchid l baigaa uchraas hamgaalsaar baigaad gargasan gadaad ruu,,,,,neg odor mongol ulsiig zarchihsan baih bizdee. Ireeduid mongold amdrah zaluuchuud sereh zag bolson baina daa

зочин [ 202.179.26.157 ]      |     2-р сарын 13 -нд, 12:53 минутанд

Төр, УИХ-ын түүнийг Дэмждэг Гишүүдээс Асуу,

ТЭД МЭДНЭ [ 202.179.24.151 ]      |     2-р сарын 13 -нд, 09:37 минутанд

ХУ-ЖАА ЭНХБОЛД ШИНЖААН ЭБИ ОРОС ЖЕНКО ГУРВААС АСУУГААЧ.

Зочин [ 59.153.114.241 ]      |     2-р сарын 13 -нд, 09:26 минутанд

Хууль шүүхийнхэн битгий инээд хүргээд бай.Хурцыг олохоо байчихаа юу.Хурц ямар далдын хар малгай өмсчихөөд та нарт харагдахгүй байгаа юм байна л даа

монгол эр хүн [ 43.228.129.65 ]      |     2-р сарын 13 -нд, 09:15 минутанд

мань мэтийг бол аль хэдийн олоод оймсыг нь гозолзуулаад аваачаад хориод эрүүдэн шүүгээд хэргийг өөрсдийн дураар хүлээлгээд..... ёо ёо бодохоос аймаар. хуулийнхан түүнийг олохгүй байна гэдэг ёстой инээдэм. ард түмнээр тоглоом тохуу хийж байна. болиочээ

зочин [ 203.91.116.222 ]      |     2-р сарын 13 -нд, 08:55 минутанд

Хурц гэж албан тушаалаа ашиглан хүний нууцыг тагнан мэдэж авсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан мангар ял үүрэх учиртай

ЗОЧИН [ 202.9.41.243 ]      |     2-р сарын 13 -нд, 08:18 минутанд

энэ хулгайчыг мэдээд байх юухан байхав дээ манай төр ийм л төртөй шүүдээ? МАНыг татан буулгахаас өөр аргагүй дээ? гэхдээ энэ асуудлыг МАХН л шийдэж магдгүй гэж бодож сууна???

N.ENHBAYAR [ 182.160.34.96 ] 2-р сарын 13 -нд, 08:30 минутанд

chi t1 yum bodool suuj bai enhbayariin doodohoo

Gar [ 66.181.182.254 ] 2-р сарын 13 -нд, 13:16 минутанд

90 eed onii ochirbatiin zovlokh Dashtserrn, rombu garig, shydents Onornaa, golland Chingis Jargslsaikhan nariin l 1 copy shyy dee! Elbegdorjiin l kukel! Msnai tor iim l bna?

Зочин [ 103.57.95.50 ] 2-р сарын 13 -нд, 15:24 минутанд

Хуулийнхныг юу гэж хэлэхээр юм бэ дээ хеерхий монголын хуулийнхан

zochin [ 98.228.96.94 ] 2-р сарын 13 -нд, 18:20 минутанд

mongolyn toriin baidal yag xaragdlaa shivshig gej xelexed ch bagadna

zochin [ 98.228.96.94 ] 2-р сарын 13 -нд, 18:21 минутанд

Elbegdorj americad kazino xeseed l bayjuudyn xoroolold amydarch baunadaa

btr [ 119.40.103.3 ] 2-р сарын 14 -нд, 04:06 минутанд

elbegdorjoos asuu