Гудамжны тэмцэгч бол гудамжны тэмцэгч л байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Гудамжны тэмцэгч бол гудамжны л тэмцэгч байдаг аж. Түүнээс Ж.Батзандан шиг нөхөр хэзээ ч парламентад тэмцэгч байж чадахгүй гэдгийг сүүлийн үед шил дарсан мэдээллүүд хэлээд өгнө. Тагнуулч Б.Хурц түүнийг гүтгэсэн асуудлаар шүүхэд өгч, шүүхээс Ж.Батзанданг буруутгажээ. Саяхан Ерөнхий сайд асан С.Баяр бас л түүнийг шүүхэд өгөхөө мэдэгдэв. Үүнээс харвал парламентад суудалтай бүх нөхөд түүнийг шүүхэд өгөх боломжтой. Яагаад гэхээр тэрбээр парламентийн гишүүдийг бүгдийг нь гүтгэсэн, доромжилсон. Түүний хувьд цагдаа хүчний байгууллагад нэр нөлөөллөөр нэвтрээд мэдээлэл аваад байх ч боломжгүй учраас нийгмийн салхи, шар сонины хуудсан дээрээс харснаа баяжуулан бурчихдаг нөхөр бололтой. Тиймээс түүний тухай өгүүлэх хэрэгтэй.  

Улс Монголын бус Улаанбаатарын гудамжнаас Хууль тогтоох дээд байгууллагын танхимд орж ирсэн түшээдийн нэг бол яах аргагүй Ж.Батзандан. Тэр тусмаа эзэн Чингисийн талбайг Сүх жанжнаар овоглож ахуй цагаас зөвхөн түүнийг гороолж байгаад УИХ-д орж ирсэн хүн. Иргэний хөдөлгөөн байгуулж, тэмцэл өрнүүлсэн алдаа оноотой жилүүд нь түүний намтрыг багагүй зузаан, бас сонирхолтой болгож өгсөн. Үүнээс гадна өдгөө улстөр дэх карьерыг нь ч санаснаас өндөрт өргөж яваад эргэлзэх хэрэггүй. Их засаг их сургуульд багшилж асан залуу 2006 онд Иргэний хөдөлгөөн байгуулснаар их улстөрд өөрийнхөө замыг засч эхэлжээ. Магадгүй сургуульд багшлаад цаашид амьдрахад хүнд байсан учраас тэрээр энэ замыг сонгосон байхыг үгүйсгэхгүй.

Түүний сургуульд багшлаад зүдэрч олдог нэг сарын цалинг нэг удаа үдийн цайнд хэрэглээд байхаар хэн ч энэ талбар руу зүтгэж таарна. Гэхдээ миний цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Би улстөрд орно гэж уриа лоозон бол гаргаагүй, тэр. Харин "Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” хэмээн бичиж байж орж ирсэн санагдана. Энэ хоёр зүйл л баруун зүүнээс нь сугадаад Төрийн ордонд суулгачихсан байх. Харин “нийгмээ эрүүлжүүлэх” лоозон барьж парламентад баянзүрхчүүдийг төлөөлөх болсон Ж.Батзандан маань бүгдийг нь хардан гүтгэсээр өнөөдөртэй золголоо.

Магадгүй Ж.Батзандан идэр залуу нас, гудамжинд “тулалдаж” явсан цаг үеэ санахаараа парламентад үймээн самуун үүсгэж бусдыг дайрч давшилдаг байх талтай. Ийн олон жил гудамжинд тэмцэж явсан хүний унаган өвчин хааны ордонд ч цухалзана, хар гэрт ч цухалзана. Ид жагсаж явах үедээ таарсан хамгийн том зүйл нь 2008 оны “Долдугаар сарын 1”-ний өдрийн үймээн байх. Тэрбээр энэ өдөр олон түмнийг уриалагчдын нэг байсан уу гэвэл байсан. Тиймдээ ч түүнийг баривчлан хорихоос эхлээд ял тулгаж хүртэл асуудал дэгдсэн.

Харин тэрбээр энэ хэргийн явц дунд АН-ын нөмөр бараадсан төдийгүй 2008 онд мөн жагсаал цуглааныг өөгшүүлэн дэмжсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор энэ асуудал замхарсан байхыг үгүйсгэх арга алга. Гэхдээ Ж.Батзанданг цагдан шалгасны эцэст шүүхээс гэм буруутай гэж үзээгүй. Энэ үедээ тэрээр "Хэрвээ хэн нэгэн хүн шүүх цагдаагаар шалгагдаж байгаа бол шалгуулсан шиг шалгуулах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэгээд эцсийг нь үзэх ёстой” гэж байснаас харвал үнэн мөнөө тогтоолгосон гэж харж болохоор. Эндээс л мань хүн улстөрийн олигархи бүтэцтэй улс оронд ганцаарчилсан тоглолт хийж болохгүйг сайтар ойлгосон болов уу. Энэ ээдрээт асуудлын дараа шуудхан л АН-ыг сонгож, жинхэнэ утгаараа популист болчихсон нөхөр.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
V. Munhbat(66.181.161.55) 2018 оны 02 сарын 21

Harhuugiin Mandahbayar gj luivarchin zaluu MAN-n dalbaan dor ih bainaa. Zindaa.mn

0  |  0
Zochin(43.242.243.201) 2018 оны 02 сарын 15

Zindaa.sait.bol.MAHyn.sait.TOLBO.shig.teneg.yamand.chini.hen.ch.itgehguie

0  |  0
zochin(43.242.243.201) 2018 оны 02 сарын 15

TOLBO.nerendee.taarsan.tolbo.shig.yam.bichdeg.hudaldagdsan.bicheech.guai.gudamjny.temtsegch.gej.baidaggui.yam

0  |  0
zochin(43.242.243.201) 2018 оны 02 сарын 15

Gudamny.ene.ter.gej.bitgi.hudalaa.gutaa.hen.ch.gudamjind.garch.ug.helj.bolno.zugeer.l.huniig.gutaahyn.tuld.iim.yam.bichdegee.bolij.uz.Zindaa.sait

0  |  0
Иргэн(202.9.44.77) 2018 оны 02 сарын 15

Ардчилалын хувьсгал ч гэсэн гудамж талбайгаас эхэлсэн биз дээ А.Толбо гуай?

0  |  0
Баяр(202.9.41.203) 2018 оны 02 сарын 15

Зайлаа өмхий толбо

0  |  0
Зочин(82.240.207.112) 2018 оны 02 сарын 15

Хөөрхийдөө хэдэн халтар төгрөг өгч бичүүлсэн юм болдоо. МАНАН-н гэмт бүлэглэл хулгайлсан мөнгөөрөө хөлсний сэтгүүлчдээрээ элдэв юм эрээчүүлж амьтны доог болохоо болио бичсэн малнууд нь гэсэн нэр төрөө бодмоор юм.

0  |  0
erka(59.153.113.17) 2018 оны 02 сарын 14

hoorhii oorsnoo hunii oodoos neg buten ug helj chadahgui baij heneesch aij bergej huniig dald muulj ybaagui zorigtoi zaluug ih baalj bnaa muulah tusam batzandan mini temtseed bai hogiin uragmaluudiig tasdaj hay elbegee hurts metiin hulgaichuudiin ue duusaj baigaa shuu

0  |  0
БАЯРЫН ХУРЦ ТОЛБО(202.179.27.74) 2018 оны 02 сарын 14

ККК.ХУРЦ Ч БАЯР Ч МӨРӨӨДӨЖ МӨРӨӨДЛИЙГ НЬ ТОЛБО МЭДЭЖ БАЙНА.БҮГД СОГТУУ БАЙГАА БОЛОЛТОЙ.

0  |  0
Зочин(182.160.5.170) 2018 оны 02 сарын 14

Хурц хүн хулгайлж ирсэн нь үнэн үү? Үнэн. Хүн хулгайлсан учир Англи, Германд Хурц хоригдож байсан үнэн үү? Үнэн. Баригдаж ирсэн Энхбат нь одоо байгаа юү? Байхгүй, нас барчихсан нь үнэн үү? Үнэн. Тэгээд яагаад Хурцыг гүтгэсэн шүүх нь худлаа дүгнэлт гаргав?

0  |  0
ЭР ХҮН(66.181.190.219) 2018 оны 02 сарын 14

ЭНЭ ТОЛБО БОЛ ЁСТОЙ ТОЛБО ЮМАА...

0  |  0
Zochin(103.57.94.211) 2018 оны 02 сарын 14

Umhii har Tolboo gants temtseed baigaa ni naad zaluu chini shuudee cham shig hulgaich nariin bugsiig doloogch tseverlegch bish.kkk

0  |  0
Ard(73.239.110.215) 2018 оны 02 сарын 14

Mongolchuudaa Batzandang hamgaalah hrregtei shuu. Muu hulgaich luivarchidaas.

0  |  0
кк(203.169.48.146) 2018 оны 02 сарын 14

хөлсны бичээч Ман аас хэдэн халтар төгрөг авсан юм байнал даа

0  |  0
Tsereg er(124.158.113.11) 2018 оны 02 сарын 14

Setgegdeluudiig unshaad baihad manaihan yumiig ooriinhooroo dugnej tsegnedeg mundag boljee. Zov humuus zondoo baigaa yum baina shuu dee.....BATZANDAN ta buu shantraarai......

0  |  0
TOLBO(124.158.113.11) 2018 оны 02 сарын 14

Tolbo gej uzegnii uzuur bas yu ve dee.. Chi bas GUDAMJNII setguulch baihaa.... Chamaig taninihguil yum baina.

0  |  0
zochin(183.177.96.130) 2018 оны 02 сарын 14

uneniig heldeg hundee

0  |  0
Би(59.153.114.74) 2018 оны 02 сарын 14

Батзандан тэмцэж жагсаж...бусад нь бөгс долоож цүнх барив

0  |  0
гутамшиг(150.129.140.183) 2018 оны 02 сарын 14

МАН-ын сайт юу бичээд байнаа. Мэргэжлийн сэтгүүлзүйг гутаахаасаа ичээч

0  |  0
МОНГОЛ(59.153.87.62) 2018 оны 02 сарын 14

ШУДАРГА ЗАЛУУ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ҮГ ХЭЛДЭГ ХҮН ЮМ АА.ГУДАМЖНЫ УЛС ТӨРЧ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ ЮМ АА ДҮҮ МИНЬ.ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР ИХ ШАМДАЖ БАЙХ ШИВДЭЭ.

0  |  0
зочин(183.177.98.238) 2018 оны 02 сарын 14

Батзандан үнэн юм хэлдэг.Монголд шударга иргэн, төрийн албан хаагч ховор болжээ.Ялангуяа том дарга нар их муу юм үйлдэж байна.Дарга нар их таргалж байна.Иргэд их турж байна. Таргалсан, турсан 2 тэнцэж байна.

0  |  0
ККК(66.181.177.85) 2018 оны 02 сарын 14

ТОЛБО ПСДА ХУДЛАА ШААГААД Л.

0  |  0
ККК(66.181.177.85) 2018 оны 02 сарын 14

ТОЛБО ПСДА ХУДЛАА ШААГААД Л.

0  |  0
Book(172.58.41.23) 2018 оны 02 сарын 14

Avilgachin hulgaich nar bas avilgachin hilhaich l baidag.

0  |  0
зочин(202.179.24.107) 2018 оны 02 сарын 14

Толбо ч гэнэ үү энэ Нөхөр дандаа Яс горьдсон Нохой шиг Том Дарга нарын талд үйлчилж тэднийг Өмгөөлсөн юм бичиж нийтэлж байдаг, Гудамжныхан чинь харин чинхэнэ Шударга нөхдүүд байдаг юм, Ордны танхимынхан чинь ёстой Боловсон Хулгайч, Луйварчид байдаг гэдгийг мэдмээрсэн дээ, Толбоо

0  |  0
Адар(183.177.100.3) 2018 оны 02 сарын 14

Тэгээд яагаад иргэний хөдөлгөөнөөрөө явахгүй улс төрд орж ирээд гэмтэй , гэмгүй хүмүүсийг гүтгэж доромжлоод хууль шүүх болоод явдаг юм бол? Батзандан өөрөө өндөг шиг өөгүй хүн үү? Өмнөх засгийн үед өөрийнхээ бүх ах дүүсийг төрийн албанд чихээ биз дээ. тэр багадаад илүү юм хүртэж чадахгүй болохоороогудамжинд хашгираад байх чинь УИХ-ын эрхэм гишүүний хийх ажил мөн үү?

0  |  0
Цэвэр(202.179.26.209) 2018 оны 02 сарын 14

Энэ Толбо гэдэг нөхөр хэний захиалгаар ийм толбо төдий тэнэг зүйл бичдэг байна

0  |  0
temtsegch(202.70.33.242) 2018 оны 02 сарын 14

chi mun erguutvee umnud afrikiin nelson mandella gej delhiid aldartai hun baisan ulsiinhaa erunhiilugch bolohiin umnu 20 jil shorond suugaad garch irsen uchir ni ter hun gudmand garch temtsel hiideg baisan yam cham shig mungunii tuluu yugaach hudaldahad belen nuhur temtsegchdiig shuuh erih baidaggui yam

0  |  0
ИРГЭН(202.179.26.209) 2018 оны 02 сарын 14

ЯМАР Ч ТЭМЦЭЛ ДООРООС ЭХЭЛДЭГ ДЭЭРЭЭС ЭХЭЛСЭН ТЭМЦЭЛ ДООШООЛ УРУУДДАГ

0  |  0
эрка(202.179.26.209) 2018 оны 02 сарын 14

Их хурал байтугай АН дотор ариа илүү зөв зүйл хэлдэг хүн шүү.Яг юу г буруу хэлсэн юм ихэвчлэн луйварчидын булхайг илчилсэнд дургүйн хүрээд байгаа юм уу.Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр гэдэг байх аа

0  |  0
зочин(182.160.0.152) 2018 оны 02 сарын 14

Батзандангийн үндсэн арга мэх мөн дөө.

0  |  0
өөөөөөө(203.91.112.198) 2018 оны 02 сарын 14

ордны тэмцэгч гэж байх нь тэр нь аймаар ухаантай соелтой юм биздээ точогоны толбоо

0  |  0
Top