Энэтхэг улсад суралцсан алба хаагчид сургалтаа амжилттай төгслөө

2018 оны 02 сарын 14

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад англи хэлний сургалтанд гурван сарын хугацаатай хамрагдаж, амжилттай төгслөө. 

Сургалтын хаалтын ажиллагаанд Энэтхэг улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга К.К.Шарма болон байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.  Энэтхэг улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга К.К.Шарма хэлсэн үгэндээ  “Энэ удаагийн сургалтыг Монголын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад  хийж байгаа нь анхны тохиолдол боллоо. Сургалтандаа  идэвхтэй сайн оролцож, амжилттай дүүргэсэн та бүхэнд баярлалаа.  Бидний хамтын ажиллагаа цаашид ч улам өргөжих болно” хэмээн онцолжээ.

 

Харин ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл “Сургалтын явцад маш олон зүйлийг сурч мэдлээ. Биднийг бүхий л талаараа дэмжиж тусалсан та бүхэнд гүнээ талархаж байна.  Мөн биднийг Энэтхэг орны үзэсгэлэнт газруудтай танилцуулсанд баярлалаа” гэлээ. 

  Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүсэлтийн дагуу 20 алба хаагчийг Энэтхэг улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-оос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд буюу гурван сарын хугацаанд англи хэлний сургалтанд хамруулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top