Украины тамирчид санхүүгийн асуудлаас болж олимпт муу оролцож байна

  Пёнчаны олимпт оролцож байгаа Украины тамирчид санхүүжилтийн асуудал дээр гомдол мэдүүлж байна. Тухайлбал, чаргачин Андрей Мандзий уралдааны үеэр унаж, үүнээсээ болж 40-д буюу хамгийн сүүлийн байрт орсон билээ. Тэрбээр чаргаа өөрөө гараашдаа сууж хийсэн байна. Энэ мэтээр Украины тамирчдын материаллаг байдал хангалтгүй байгаагаас болж Өвлийн олимпт тун муу оролцож байгааг тэд хэлж байгаа аж. Тус улсын Спортын яам тамирчдадаа санхүүжилт гаргадаггүй учир бусад уралдаан тэмцээнд оролцоход ч хүндрэлтэй байгааг чаргачин Андрей Мандзий ярьжээ. Тамирчид үүнээс болж шигшээ багаа солиход хүрдэг байна.

Тэгвэл Украины Спортын сайд Игорь Жданов “2018 оны Өвлийн олимпоос нэг медаль авах нь ч Украины хувьд амжилт” гэж Киевт болсон арга хэмжээн дээр хэлж байжээ. Үүнийг эсэргүүцсэн тамирчид “Украин Өвлийн олимпийн орон биш юм уу” гэцгээсэн байна.

Украин улс тамирчдаа Өвлийн олимпт муу бэлтгэсэн нь ч харагдаж байгаа юм. Тус улсын тамирчид одоогоор нэг ч медаль аваагүй. Эмэгтэй чаргачин Елена Стецькив 29 дүгээр байрт, биатлоны тамирчин Вита Семеренко 14-т, түүний дүү Валя Семеренко 46-д орох зэргээр сүүлийн байруудад ороод байна. Харин эрэгтэй биатлончдын дундаас хамгийн өндөр амжилтыг Дмитрий Пидручный үзүүлсэн билээ. Тэрбээр 21 дүгээрт жагсч байна. Гэвч түүний хамтрагч Артём Прима 40-д барианд оржээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

Уншигч [ 66.181.161.84 ]      |     Баасан, 14:51 минутанд

Яахавдээ газар үзээд ирэг дээ.note 8 утастай болчихлоо. Болж л байна. Манай хэд Украйны хэд адилхан.

Бат [ 202.9.42.136 ]      |     Пүрэв, 01:56 минутанд

2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгчээр бид эднээс юугаараа илүүтэй болж олимпод оролцов бид зардлаа вальютын сангаас зээлээ биздээ

mn [ 202.131.243.190 ]      |     Лхагва, 06:12 минутанд

гадныхны үгэнд хэт ороод бай. тэгвэл муу дээрээ муухай дээрээ улцан болно оо гэж...

Зочин [ 202.9.41.185 ]      |     Лхагва, 04:57 минутанд

Тэр Ерөнхийлөгч нь одоо суудлаасаа буугаасай.

уншигч [ 202.179.31.99 ]      |     Лхагва, 04:11 минутанд

Шоколад идэж улсаа барууныханд зарсан сүрхий Ерөнхийлөгчтэй болохоор тэгдэг болотой. Путины баатарууд болохоор улсаар нь хорьчихоод л байхад медаль хураагаад байна. Улс орны бүхий л зүйл удирдагчаас болдог бололтой шүү

монгол [ 202.21.117.34 ]      |     Лхагва, 02:42 минутанд

сайн ерөнхийлөгчтэй улс болохоор аргагүй ч юм даа.