“Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах арга зүй” сургалт боллоо

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (2018.02.13) "Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах арга зүй” сургалт зохион байгууллаа.

Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, нэгжийн дарга нар, нийслэл дэх анхан шатны шүүхүүдийн тамгын газрын дарга нар, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцсон юм. "Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалай "Өдөр тутмын сонины мэдээллийн шалгуур, хэрэгцээг хангах нь”, МҮОНТ-ийн сэтгүүлч, тоймч Х.Эрдэнэбулган "Телевизэд ярилцлага өгөхөд анхаарах асуудал, камертай харилцах нь , Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүлзүйн танхимын эрхлэгч, доктор "Төрийн байгууллагын сайтын мэдээллийн онцлог, анхаарах асуудал” сэдвээр хичээл заав.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )