УИХ-ын 15 гишүүн ХОМ-ээ өгөөгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд АТГ-аас улсын хэмжээнд энэ оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. 

Мэдүүлэг хүлээн авах эцсийн хугацаа дуусахад нэг хоног үлдээд байна. Сүүлийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор АТГ тайлан мэдээллээ гаргах ёстой. Гуравдугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээнд нэгдсэн дүн мэдээ гарна. 2017 оны бүрдүүлэлтээр 39 мянга  орчим мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг.
Яг одоо 10:00 цагийн байдлаар мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн явц улсын хэмжээнд 97,6  хувьтай байгааг АТГ-ын эх сурвалж мэдээллээ.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн 282 өндөр болон бусад албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстой. Тухайлбал, УИХ-ын  76 гишүүнээс 61 нь мэдүүлгээ өгсөн, үлдсэн 15 нь одоогоор ХОМ-ээ өгөөгүй байгаа юм байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.98.238) 2018 оны 02 сарын 14

2018 оны 3-р сарын 4-с цааш оффорчдыг шууд ажлаас халж/ Их хурлын гишүүн ер нь хэн ч бай/монголд хууль яаж хэрэгждэгийг нэг харуул л да. Тэгвэл харин 2020 онд иргэд МАН-д сонгууль зарим хүн өгч магадгүй. Ер нь их хэцүү байгаа шүү? МАН-ыхан минь мэдэж байна үү?

0  |  0
ЗОЧИН(202.179.26.209) 2018 оны 02 сарын 14

Хууль санаачлагчид нь өөрсдөө хуулиа ингэж зөрчөөд байхаар энэ хуулиа хүчингүй болгох хэрэгтэй бишүү

0  |  0
зочин(202.179.24.107) 2018 оны 02 сарын 14

эдгээр ХОМ-оо өгөөгүй Гишүүд Сэжигтэй болоод л ХӨРӨНГӨ нь шалтгаангүй огцом өссөн учраас л цааргалаад байгаа шүү дээ, АТГ Сайн Шалгах хэрэгтэй дээ,

0  |  0
Top