Олимпийн хамгийн үнэтэй гэрэл зураг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Дэлхийн шилдэг гэрэл зураг булангаараа энэ удаад дэлхийн хамгийн үнэтэй зургийг танилцуулж байна. Энэхүү зургийг Жозеф-Филибер Жиро де Праньи хэмээх франц уран бүтээлч авчээ.  

Афин гэхээр хүн бүрийн  “Олимп”, “Эв нэгдэл” гэсэн үг орж ирдэг билээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадам эртний Грект зохион байгуулагдаж байгаад МЭӨ 384 онд тасалдсан байдаг. Харин Францын иргэн, манай үеийн олимпизмын үзэл санааны эцэг гэгддэг Пьер де Кубертэний идэвхитэй үйл ажиллагааны ачаар орчин үеийн олимпийн анхдугаар наадам 1896 оны дөрөвдүгээр  сарын 6-15-нд Грекийн нийслэл Афин хотод болсон юм. Үүнээс хойш XXI зуунд зохиогдсон анхны зуны олимпийг 2004 онд дахин зохион байгуулсан түүхтэй.

 Жозеф-Филибер Жиро де Праньи “Олимпийн Юпитерийн шилтгээн”-ы зургийг дорно зүгээс нь авчээ. Энэ зураг хожим дэлхийн хамгийн үнэтэй зураг болох хувьтай байж.  Зурагчны ур чадварыг дээд зэргээр илтгэж чадсан энэхүү зураг 2003 онд Лондонгийн “Кристи” дуудлага худалдаан дээр 922.488 ам.доллараар худалдагдан Катарын шейх Сауд Аль-Танигийн цуглуулгад орсон юм.  1842 онд хийгдсэн энэхүү дагерротип стилийн зураг уг шилтгээнийг дүрсэлсэн зургуудын дундаас нэлээд эртнийх гэж үздэг ажээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top