Ахархан амралт, богино шинэлгээтэй Цагаан сар

Жил жилийн Цагаан сарын баяраар амралт урттай наргиж байсан бол энэ жилийн уламжлалт баяр маань амралт богино болох аж. Учир нь монголчууд бид энэ сарын 16-ны өдөр буюу баасан гаригт шинэлж хаврын тэргүүн сарын анхны өдөртэй учирна. Тэгэхээр Шинийн 1-3-ны өдрүүд амралтын өдрүүд тохиож, Шинийн 4-нд даваа гаригт албан ёсоор ажиллах ёстой. Урьд  өмнөх буюу ихэнх жилүүдэд Шинийн 1-ний өдөр даваагаас пүрэв гаригуудад тохиож байсан нь амралтыг сунгаад зогсохгүй шинэлгээг ихэд өргөн дэлгэр тэмдэглэхэд нөлөөлдөг байжээ.

Тухайлбал, мягмар, лхагва гаригт Шинийн 1 таарч байвал тэр долоо хоногийн амралтыг тооцохоор тав хоног өргөн шинэлэгээ тохиодог байсан учраас энэ жил амралтын хугацаа богино байгаад зарим иргэд ундууцаж зарим нэг нь баярлаж байгаа тухай ярьж байна. Ундууцдаг иргэдийн тоонд гол төлөв Төрийн албан хаагчид байдгийг ч хэлдэг. Тэр тусмаа Цагаан сарын баяраар далимдуулан бэлэг сэлт тараадаг, таширлуулан баяр наадам зохион байгуулдаг, энэ бүхнээр дамжуулан өөрсдийгөө рекламдах дуртай УИХ-ын гишүүдийн хувьд ч баяр богино байгаад ихээхэн таагүй ханддаг  байна.

Мэдээжийн хэрэг, хамгийн том шалтгаан бол алс баруун зүүн гээд хол явж шинэлдэг хүмүүст бол их богино хугацаа аж. Увс, Баян-Өлгий аймгуудад засмал зам дөхөж очсон ч нийтийн тээврээр багадаа 24 цаг явж очдог бөгөөд ирэхдээ мөн 24 цагийг замд өнгөрөөнө гэхээр зөвхөн замд хоёр өдөр алддаг аж. Тиймээс аав ээж ахан дүүстээ учран золгох ганцхан өдөр шинэлээчдэд оногдож байгаа нь ундууцахад хүргэжээ. Урьд өмнө урт амралттай Цагаан сарын баяраар холын шинэлээчид аав ээж, ахан дүүстэйгээ учран золгоод зогсохгүй, найз нөхөд, нутгийн зон олноор золгож хэрдээ хөл хөөртэй өдрүүдийг өнгөрүүлдэг байжээ.   

Харин цаг тооны зөрүү буруу, шашны урсгал чиглэлд хамаатан Цагаан сарын баярыг тэмдэглэдэггүй цөөнгүй иргэд байдаг гэнэ. Тэдний хувьд амралт богино байх тусмаа сайн хэрэг. Ийм нөхдөд бол урьд өмнөх уламжлалт баярууд шиг урт амралттай болох нь ёстой чилийсэн их хугацаа болдог байна. Тиймээс шашин соёлын хувьд зөрүүтэй нөхөд энэ жил хачин их баяртай байгааг дуулгалаа. Манай зурхайчдын дундах маргаан, зарим түүхчдийн гаргалгаа, иргэдийн шашин соёлын байдал нь ийнхүү Цагаан сарын баярыг тэмдэглэх тэмдэглэхгүй гэсэн хоёр хэсэгт хуваадаг шүү дээ. Үүнээс гадна өрхийн төсөв мөнгө, зарим нэг шалтгаалах зүйлээс үүдэн Цагаан сарын өдрүүд богино байхад дуртай нь ч бий.

Нөгөө талаас цагдаа хүчний байгууллагуудын хувьд ч богино амралттай Цагаан сарын баяр тохиож байгаад олзуурхаж байгаа юм. Ямартай ч Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр тохиож хотол түмнээрээ учран золгох гэж байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

зочин [ 66.181.161.22 ]      |     2-р сарын 20 -нд, 00:34 минутанд

Тухайн өдөрт нь тэмдэглээд явж байх нь зөв.нааш цааш шилжүүлээд нэмж амрах гээд байдаг буруу.3-с олон хоног яршигтай.хагас.бүтэн сайн өдөр таарвал түүгээр нь тэмдэглэж хэвших нь зөв шүү.1-2өдрөөр яг таарна

зочин [ 183.177.96.130 ]      |     2-р сарын 17 -нд, 01:09 минутанд

Үхэр Монголчуудын хүүхэд залуусийн амьдрал утга учир бол АРХИ ПИВО ХАР ТАМХИ ерөнхийдөө бол амиа өгөхөөс ч буцахгүй шүү бас энэ гурваар амьсгалаж байгаа

зочин [ 183.177.96.130 ]      |     2-р сарын 17 -нд, 01:07 минутанд

Монголчууд энэ олон баяр ёслол яалт ч үгүй Архидалт мансууралт шууд холбоотой.Үхэр Монголчууд эх орныхоо төлөө биш харин Архиныхаа төлөө бол үхэхэд бэлэн улс шүү дээ

zochin [ 182.160.0.237 ]      |     2-р сарын 15 -нд, 04:07 минутанд

угаасаа л 3 хоног байдаг болхоор сайхан байна. Энд шашин шүтлэг. боломжтой боломжгүй нь хамаагүй. ёстой юм ёсоороо л байх л сайхан

pochin [ 66.181.183.250 ]      |     2-р сарын 14 -нд, 18:31 минутанд

UGAASAA AHAR BAIH ESTOI BAIDAG

Go to top of page