МИАТ, ИНЕГ-т аудитын шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Үндэсний аудитын газраас  “Монголын Иргэний Агаарын Тээвэр” төрийн өмчит хувьцаат компанийн 2016-2017 оны үйл ажиллагааны үр дүнд дараах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ. Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн удирдан, зохион байгуулж байгаа эсэх, кoмпанийн хөрөнгө нөөцийг үр ашигтай удирдаж байгаа эсэх, компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо үр нөлөөтэй байгаа эсэхийг  шалгана. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016-2017 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийх юм. Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2016-2017 оны зарим санхүү, эдийн засгийн төлөвлөлт, гүйцэтгэл үр дүн, салбарын боловсон хүчний зарим үйл ажиллагаа үр нөлөө зэргийг  шалгахаар төлөвлөжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн л шалгаарай даа(103.229.121.175) 2018 оны 02 сарын 14

Их ч юм бий дээ илэрүүлж чадах уу

0  |  0
Top