Монгол, Катарын Хөлбөмбөгийн холбоод хамтарч ажиллана

Монголын Хөлбөмбөгийн холбоо, Катарын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Катарын нийслэл Доха хотын “Аль Бидда” цамхагт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үйл ажиллагаанд Катарын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шэйх Хамад бин Халифа бин Ахмед Аль Тани болон МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир нар оролцжээ. Мөн Катарын талаас холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчийн ажлын албаны гүйцэтгэх захирал, стратеги төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэх захирал нар байлцжээ. Манай талаас Монголын үндэсний шигшээ багуудын менежер гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцсон байна.

 Хамтын ажиллагааны гэрээ нь ерөнхий, техникийн, шигшээ багуудын гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагдаж байгаа юм.  Монголын улсын үндэсний шигшээ баг ойрын хугацаанд Катарын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэл сургуулилалт базаахаас гадна олон зүйл дээр хамтран ажиллана. Үүгээр ч зогсохгүй Катартаа төдийгүй дэлхийн олон орныг хамарч чаддаг “Aspire academy”-д Монгол хүүхэд суралцах үүд хаалга нээгдэх боломжтой.

Холбоод хамтран ажиллах гэрээнд туршлага солилцох хэд хэдэн зүйлс байгаа дотор шигшээ багууд, өсвөрийн хөлбөмбөгчид, дасгалжуулагч, шүүгчдийн хөгжилд голчлон анхаарч ажиллах тухай тодорхой тусгасан. Тэр дундаа Спортын эмнэлэг, “Aspire academy”-д манай хөлбөмбөгчид хамрагдах үүд хаалга нээгдсэн юм.МХБХ-ны удирдлагууд 2018 он гарснаар Ази тивийн томоохон төлөөллүүд болох БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоо, Катарын хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

А.Эрдэнээ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page